Хөдөлмөрийн баатар МУГТ Х.Цагаанбаатар УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


Олимпийн их наадмын хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д -90кг жинд оролцон мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 34 настай Х.Цагаанбаатарын хувьд Монгол улсын аваргад нийтдээ 8 удаа түрүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд олон улсын дэвжээнээ 2015 оны Астанагийн багийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн зодог тайлж буйгаа зарласан байдаг. Х.Цагаанбаатар гавьяаттаа ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. 
 

Улсын аваргын медалийн төлөөх барилдаанууд яг одоо тун өрсөлдөөнтэй явагдаж байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Цагаан шүхэрт · [64.119.25.65] · 2019/01/13

    Үнэхээр гарамгай хүн шүү дээ. Биеийн болон оюуны өндөр потенциалтай, монгол түмний бахархал.