Жаран тэрбумын хэргээ Ц.Сандуй нь хүлээчихээд байхад мөрдөгчид түрүүчийнх шигээ хэрэгсэхгүй болгуулахаар прокурор руу чулуудвал иргэд тэвчихгүй дээ


Иргэн Г.Доржзодовын олон нийтэд ил болгосон М.Энхболд, Ц.Сандуй нарын  алдарт 60 тэрбумын хэргийг  прокурорын  шийдвэрээр АТГ, ТЕГ-аас томилогдсон ажлын хэсэг дахин сэргээн шалгаж эхэлснээс хойш  долоон сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэдний хэргийг  хэзээ шүүхэд шилжүүлэх эсэхийг  мэдэх мэргэн шовгор одоогоор алга. Магадгүй энэ янзаараа бол сүүлдээ бүр сураггүй болж, нэг л өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгов” гэх бололтой.

Жаран тэрбумын хэрэг нь  угаасаа  төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон ноцтой хэрэг байлаа. Дээрх эрхмүүд тухайн үед  төр засгийн бүх албан тушаалыг  зарж борлуулах талаар наад зах нь нийслэл хотоос  60 тэрбумыг босгох төлөвлөгөө, схемийг жишээ татан ярьж тохиролцсон байв. Гэтэл АТГ-ын мөрдөгчид  урьд нь гурав, дөрвөн мянган хүнээс  мэдүүлэг авсан төхийхнөөр аргацааж, “төрийн албанд томилогдсон тэдгээр хүмүүс авлига өгсөн нь тогтоогдоогүй” гээд хэргийг хаалгасан юм. Үнэндээ ямарч мангуу амьтан “Би төрд ажиллахын тулд эрх мэдэлтэнд авлига өгсөн” гэж хэлэхгүй л дээ. Тэгэхээр мөрдөгчид нь маш болхи, тэгэхээс тэгэх гэсэн шиг иймэрхүү хөгийн аргаар ажилласан байгаа юм. Мөн  тагнуулын зарим ажилтнууд Г.Доржзодовын анх бичлэг хийсэн гар утсыг хурааж аван хэдэн сар дараад буцааж өгөхдөө эвдээд өгсөн гэдэг. Бас шүүхийн шинжилгээний дүгнэлтийг санаатайгаар хуурамчаар гаргаж, “Г.Доржзодовын хийсэн бичлэг эвлүүлэг” гэсэн худал баримт бүрдүүлсэн шинжээчдийн хэргийг одоо болтол тусгаарлан шалгаж шийдээгүй байна.  

Тэгвэл 60 тэрбумын хэрэг бодитой гэдгийг олон хүн гэрчилж байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өөрийн биеэр УИХ-ын индэр дээрээс  нотолж мэдэгдсэн.  Иймээс  хэргийн гол эздийн нэг Ц.Сандуй нь  арга буюу  улайж, хэргээ хүлээгээд  МАН-ын бага хурлынхаа үеэр намын гишүүддээ хандан “60 тэрбумын хэрэгтэн би Ц.Сандуй байна” хэмээн албан ёсоор зарлан, 2020 оны сонгуульд намаа заавал ялуулах тухай мөрөөдлөө хуваалцахдаа “...сонгуульд оролцоно гэдэг бол хүн алахаас бусдыг хийдэг ажил” гэх мэтээр бүлтэрч байлаа.  “...Хүн алахаас бусдыг хийдэг...” гэхээр мань хүнд дээрх 60 тэрбумын схемээр ажиллан төрийн албыг арилжаалах нь юу ч биш ажээ.

М.Энхболдын хувьд 60 тэрбумын төлөвлөгөө, схемийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж ажилласан нь тодорхой байгаа юм. Харамсалтай нь мөрдөгчид түүний удирдаж байсан МАН-ын санхүүгийн дансыг огт шалгаагүй байна. Хандив нэрээр халхавчилсан асар их мөнгөний урсгал тус намын данс руу  хөвөрч байсан байж таарна. МАН нь улс төрийн намын тухай хуулийн дагуу санхүүгийн тайлангаа үнэн зөвөөр гаргадаггүй, олон нийтэд мэдээлдэггүйгээс гадна санхүүд нь  бараг нэг ч удаа аудитын шалгалт  хийгдэж байгаагүй юм билээ. Ер нь хамгийн чанд нууцлагдсан газрын нэг нь МАН-ын санхүү байсаар ирсэн гэдгийг  одоо харин олон хүн нотолж байна. Гэтэл мөрдөгчид нь  тийшээ зүглэж бас л зүрхэлсэнгүй.

М.Энхболд бол хотын захирагч байхаасаа газрын наймаагаар хагартлаа баяжсан эр. Сонгуулийн үеэр намынхаа хоёр зуу гаруй гишүүнд  хотын аль өнгөтэй өөдтэй хэсэгт бөөндөн газар олгож, улмаар эмнэлэг, сургууль, тоглоомын талбай, Хүүхдийн паркын газруудыг бүгдийг цөлмөөд,  эцэст нь Сүхбаатарын талбайн урд талын хэсгийг  хүртэл зарчихсан байлаа.  Гэвч мань хүн би газар зарж байгаагүй гэдэг боловч  олон нийтийн эсэргүүцлийн шахаанд ороод ирэхээрээ саяхнаас  харин УИХ-ын гишүүн Л.Болдод газар өгсөн, мөн У.Хүрэлсүхэд төрийн ордны ард газар олгосон, Б.Наранхүүд ч бас газар өгч байсан гээд хэнэггүй царайлж суудаг болжээ.  Б.Наранхүү нь өдгөө М.Энхболдоос авсан Дүнжингарав захын зүүн талын 90 га газраа хэдэн зуу дахин нугалж, Баянзүрхэд шинээр байгуулах Дүнжингарав дүүргийн захиргаанд зарахаар зэхэж байх жишээтэй. М.Энхболд нь одоо энэ мэтээр газрын арилжаа наймаагаа ил цагаан хэлдэг болж байна. Тэгвэл хууль хяналтынхан  түүнийг сайтар шалгаад өгвөл тун удахгүй “Би 60 тэрбумын схемээр ажилласан” гээд хэргээ хэлээх нь гарцаагүй юм.

Ер нь АТГ, ТЕГ-ынхан улс төрчдийн нөлөөнд автан иймэрхүү ноцтой, томоохон хэргүүдийг цаймчуулж хаяад, юу ч биш болгосоор ирсэн нь нууц зүйл биш юм.  АТГ-ын дарга Х.Энхжаргал нь М.Энхболдынхоо дотнын найз гэдгээр гул барин 60 тэрбумын хэргийг одоо дахиад дарах гэж оролдож байх шиг байна.  Хэрвээ энэхүү алдарт 60 тэрбумын хэргийг Ц.Сандуй нь хүлээчихээд байхад  шалгаж буй ажлын хэсгийн мөрдөгчид нь түрүүчийнх шигээ хэрэгсэхгүй болгуулахаар прокурор руу чулуудвал иргэд олон түмэн үнэхээр тэвчихгүй дээ. 

Б.Отгонбаяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Saraa · [139.5.219.120] · 2019/01/31

    Sandui hergee huleegeed ajlaasaa ogtsoroo buz dee tegeed ard tumniig yu gej bodood bg um bol medehguu martsan geh bodoj dee martaagui sh uu sorry


  • cochin · [202.131.233.251] · 2019/01/31

    ойлгомжтой юмыг байлгаад байх юм даа. Энэ чинь завдах, завдсан гэсэн үндэслэл байна шүү дээ


  • tuya · [150.129.142.173] · 2019/01/31

    sain shalgaach ee ter enhjargal tegne sh dee Enhboldin hun yum chin teriig uuriig ni bas shalgah heregtei sh dee naanaas chin ih yum garna daa


  • Zochin · [64.119.20.221] · 2019/01/29

    Ene nam 2020 ond uunees tom yum khiine shuu khurelsukh gedeg khun ene tom namiig arai l udirdaj chadakhgui l bna daa ard tumen medej bgaa shuu dee Enkhboldiig aybuulaad saikhan yum bolokhgui shuu


  • Үнэн · [202.9.45.112] · 2019/01/29

    Доржзодовыг 60 тэрбумыгхан алах гээд байгаа гэсэн. Энэ хүнийг төрийн хамгаалалтад авах ёстой. Энэ хүн бол шударга иргэн. М.Энхболд, Сандуй нар өөрсдийн албан тушаалын төлөө хэнийг ч алахад бэлэн хүмүүс.


  • иргэд олон түмэн · [103.212.117.122] · 2019/01/29

    Инээдтэй юм,бас эгдүүтэй юм,мянга гаран хүнээс асууж тодруулахад би мөнгө төлсөн гэх хүн нэгч алга гэж шалгасан газрын дарга нь ярьж байдаг,ийм хэргийг ингэж шалгадаг юм уу?энүүнийхээ үгэнд итгээд ч юмуу? М.Энхболд нь зааланд байгаа гишүүдээсээ та ар дотор мөгө төлсөн хүн байна уу? гэж асууж байх жишээтэй,энэ бол ард иргэдээ дэндүү бассан хэрэг,хэрэг шалгана гэдэг ингэж завааруулахыг хэлдгүй юм


  • Ажур


  • зочин · [202.21.125.35] · 2019/01/29

    60 тэрбум бол бодитой хэрэг гэдгийг МУ-н ЗГ-н таргүүн нь ХЗДХ сайд нь нотлоод хэлээд байхад юун хэрэгжээгүй гээд хуцаад байгаа юм бэ 2016 онд МАНгарууд сайндаа 65 суудал аваагүй шүү дээ. Монгол төрийн албыг үнэлэн зарж мөнгө босгоод ядарсан ард түмэндээ маш их хэмжээгээр тарааж байж цөөхөн хүний тоогоор илүү гарч байж Монгол төрийн эрхийг хууль бусаар авсан нь тодорхой болсон юмыг ингэж гуйвуулаад нэмэргүй цаг өөр болж ард түмэн аливаа асуудлыг өөрийнхөөрөө ухаж ойлгодог болсон. Энэ хэрэг заавал шийдэгдэж байж иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэж шударга үнэн нийгэм бий болох учиртай


  • зочин · [203.91.118.247] · 2019/01/29

    60 тэрбум хэрэгжсэн ш дээ, албан тушаалд очихдоо бүгд мөнгө төлдөг гээ биз дээ, одоо яагаад мэдэн будлиад байгаа юм бэээ, Миеэ, Сандуй 2-н хийсэн ажил мөнөөс мөн,,, Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого ,,,гээд бичсэн байсан,, ЖДҮ бол зүгээр л зээл


  • Иргэн · [103.57.95.186] · 2019/01/29

    60-н тэрбумыг санаачилсан мөнгө олох арга хэрэгсэл болгох гэж зохиосон хүмүүс нь Ч.Хүрэлбаатахын найз Доржханд, Доржзодов нар гээ биздээ?! Бүтэхгүй болохоор нь хоёр дхаь хувилбар болгож улс төржүүлээд байгааншдээ?! Албан тушаал наймаалагдаагүй ээ?! Албан тушаалд Батзандан, Болд, Аюурсайхан, Нямбаатар, Оюунэрдэнэ хараас эхлээд ах дүү ураг төрөл найз нөхөд, бөгс долоогчид, болон нууц амрагуудаа хүртэл ямарч цэнзүүргүйгээр шахсаншдээ?! ЖДҮ-ч мөн адил?! Ийм байхад Ц.Сандуйг буруутгах үндэсгүй юмаа?!


  • Иргэн · [103.57.95.186] · 2019/01/29

    60-н тэрбумыг санаачилсан мөнгө олох арга хэрэгсэл болгох гэж зохиосон хүмүүс нь Ч.Хүрэлбаатахын найз Доржханд, Доржзодов нар гээ биздээ?! Бүтэхгүй болохоор нь хоёр дхаь хувилбар болгож улс төржүүлээд байгааншдээ?! Албан тушаал наймаалагдаагүй ээ?! Албан тушаалд Батзандан, Болд, Аюурсайхан, Нямбаатар, Оюунэрдэнэ хараас эхлээд ах дүү ураг төрөл найз нөхөд, бөгс долоогчид, болон нууц амрагуудаа хүртэл ямарч цэнзүүргүйгээр шахсаншдээ?! ЖДҮ-ч мөн адил?! Ийм байхад Ц.Сандуйг буруутгах үндэсгүй юмаа?!


  • Иргэн · [64.119.25.163] · 2019/01/29

    60 тэрбумын гэх хэрэг нотолгоогүй, харин ЖДҮ бол улаан цайм нотлогдсон хэрэг гэж ард түмэн ойлгож байгаа