fbpx Бие биедээ урам хайрлаж, амжилтад хүрэхийн төлөө хамтдаа хичээдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

Бие биедээ урам хайрлаж, амжилтад хүрэхийн төлөө хамтдаа хичээдэг

БНХАУ-ын Шэнжэн хотод зохион байгуулсан 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид оролцож, таван дээд амжилт тогтоосон. Манай тамирчдаас тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын амжилтыг Гиннесийн номд бичихээр болсон билээ. Ихэр тамирчид БНХАУ-д суралцаж байгаа бөгөөд тэдэнтэй онлайнаар ярилцсанаа хүргэе.

-100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэе. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцчихоод үргэлжлүүлэн олон улсын тэмцээнд оюун ухаанаа сориход амаргүй байв уу?

Н.Мөнхшүр: -Баярлалаа. Тийм шүү. Томоохон хоёр тэмцээнд дараалан оролцоход хүнд байлаа.

Н.Энхшүр: -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохын тулд маш их хичээсэн. Дараа нь Хятадад болсон өндөр чансаатай тамирчдын тэмцээнд амжилтаа бататгахыг хүссэн. Одоо бодоход зургаан өдөр тасралтгүй юм цээжилжээ.

-Монголын ой тогтоолтын тамирчдыг гаднынхан их анхаарч ажигладаг. Та бүхнийг очиход ямар уур амьсгалтай угтсан бэ?

Н.Энхшүр: -Бусад улс орны тамирчид Монголын багийг хараад их сүрдэж бас биширч хүндэлдэг. “Тэмцээн эхлээгүй байхад л Монголын баг тамирчид ялах байх” гэж сэтгэлээрээ бууж өгч байгаа нь харагддаг.

Н.Мөнхшүр: -Тэмцээнд биднээс гадна олон улсын их мастер З.Цэцэгзул, Э.Лхагвадулам нар оролцсон. Энэ тэмцээнд оролцохын өмнө дэлхийн аваргад чамлахааргүй өрсөлдсөн нь бусад орны тамирчид биднээс жийрхэх нэг шалтгаан болсон байх.

-Та хоёрын гаргасан амжилтыг Гиннесийн номд бүртгэхээр боллоо. Хэн нь аль төрлийн чансааг шинэчилсэн бэ?

Н.Мөнхшүр: -Энхшүр хоёртын тооллын төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж алдаагүй санаснаараа дэлхийн дээд амжилтыг эвдэж Гиннесийн номд бичүүлэхээр болсон.

Н.Энхшүр: -Нэг цагт багц хөзөр цээжлэх төрөлд 1924 ширхэг буюу 37 багцыг цээжилснээрээ Мөнхшүр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн Геннисийн номд бичигдэхээр болоод байна.

-Шагналын мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөсөн үү?

Н.Мөнхшүр: -Шагналын мөнгөний талаар хүмүүс буруу ойлгосон байна. Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь 100 мянган ам.доллар болохоос ганцхан ялагч авах мөнгө биш юм. Мэдээж шагналын мөнгөө боловсролдоо л зарцуулна даа.

-Тэмцээний үеэр манай тамирчдыг гаднынхан ихэд анхаарч байсан. Хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хүн бий юү?

Н.Энхшүр: -Ерөнхийдөө дараа дараагийн тэмцээнд оролцохыг л санал болгодог.

-Тэмцээнд оролцохын өмнө ой тогтоолтын тамирчдын чансааг шинэчлэхэд Монголоос дөрвөн тамирчин багтсаны хоёр нь та хоёр. Энэ амжилтад хүрэхийн тулд оюуны спортоор хэрхэн хичээллэсэн талаараа сонирхуулахгүй юу?

Н.Мөнхшүр: -Бид спортын энэ төрлөөр хичээллээд нэг жил болж байна. Оюуны спортод маш их дуртай учраас амжилтад хүрсэн байх гэж боддог.

Н.Энхшүр: -Бид одоогоор Ази тивд чансаагаараа нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн чансааны хувьд эмэгтэй тамирчид дундаа мөн л эхний байрт жагсдаг. -Үнэндээ манай ой тогтоолтын тамирчдын цээжлэх чадварыг зарим орныхон боломжгүй гэдэг. Бүр зарим нь тусгайлан бэлтгэдэг нууц аргатай мэтээр ойлгодог нь харагддаг юм.

Н.Мөнхшүр: ...Энхшүр хоёр­ тын тооллын төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж алдаагүй санаснаараа дэлхийн дээд амжилтыг эвдэж Гиннесийн номд бичүүлэхээр болсон... 

Н.Энхшүр: ...Нэг цагт багц хөзөр цээжлэх төрөлд 1924 ширхэг буюу 37 багцыг цээжилснээрээ Мөнхшүр дэл­ хийн дээд амжилтыг шинэчлэн Геннисийн номд бичигдэхээр болоод байна...

-Та хоёр ямар аргаар хялбар цээжилдэг вэ?

Н.Энхшүр: -Бидэнд нууц арга байхгүй. Дэлхийн стандарт арга барилаар л хичээллэдэг. Монгол хүн аливаа зүйлийг хурдан цээжлэх чадвараараа бусад улс орныхноос давуу талтай гэж боддог.

-Ихэр тамирчид нэг нэгнийхээ дутууг нөхөж, тусалдаг байх. Харин тэмцээний үед өрсөлдөгчид үү?

Н.Мөнхшүр: -Нэг нэгэндээ урам хайрлан, алдаа оноогоо ярилцаж амжилтад хүрэхийн төлөө хамтдаа хичээдэг. Түүнээс биш өрсөлддөггүй.

-Цаашид энэ спортоороо дагнан хичээллэх үү эсвэл өөр мэргэжил эзэмших үү?

Н.Энхшүр: -Бид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд сурч байна. Шалгалтдаа тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн сурах боломжтой. Яг одоогоор ямар мэргэжил эзэмшихээ хараахан сонгоогүй байна. Цаашдаа сурахын зэрэгцээ оюуны спортоороо үргэлжлүүлэн хичээллэнэ.

-Гэр бүлийн дэмжлэггүйгээр амжилтад хүрэх амаргүй. Үргэлж тусалж дэмждэг тэднийгээ танилцуулна уу?

Н.Мөнхшүр: -Гэр бүлийнхэн маань биднийг маш их дэмжиж тусалдаг. Ер нь ямар ч зүйлийг сурах хүсэлтэй байгаагаа дуулгахад зөвшөөрдөг.

-Та хоёрын ирээдүйд юу төлөвлөж байгааг асуумаар байна?

Н.Энхшүр: -Бидний нууц /инээв/.

-Ихэр болохоор адилхан зүйл сонирхдог уу. Та хоёрыг латин бүжгээр хичээллэж байсан гэж сонссон?

Н.Мөнхшүр: -Цэцэрлэгт байхдаа цэнгээнт бүжгийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан. Уран нугаралт, ардын бүжиг, уртын дуу, морин болон хулсан хуур гэх мэт язгуур урлагаар хичээллэдэг.

Н.Энхшүр: -Маш олон зүйлийг сурч, хамтдаа хийсээр ирсэн учир адилхан зорилго, мөрөөдөлтэй гэж ойлгож болно.

-Чөлөөт цаг гарвал хэрхэн өнгөрүүлж байна вэ?

Н.Энхшүр: -Чөлөөт цаг бараг гардаггүй. Хичээл, сургалт, тэмцээн уралдаанд бэлтгэх гээд маш завгүй байдаг.

-Та хоёрын хувьд хамгийн дотнын хүн чинь хэн бэ?

Н.Мөнхшүр: -Гэр бүлийнхэн болон багш нар. Энэ хүмүүс л ямар ч үед биднийг дэмжиж урам хайрлаж, бидний төлөө бүхий л зүйлээ зориулдаг. Энэ дашрамд, тэдэндээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

-Эцэст нь, оюуны спортоор хичээллэж эхэлж байгаа болон үе тэнгийнхэндээ хандаж зөвлөгөө өгнө үү?

Н.Мөнхшүр: -Дуртай зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж, битгий бууж өгөөрэй гэж хэлье.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Үнэн.мн

Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн хуулийн хүрээнд өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэгдээд байна
Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн хуулийн хүрээнд өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэгдээд байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​