fbpx Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч та тайван нойрсоорой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 31 секунд

Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч та тайван нойрсоорой

2016 оны хоёрдугаар сарын 17. Норвегийн Лиллехаммерын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа намирч,төрийн дуулал эгшиглэн, 17-хон настай Буянтогтохын Сумъяа охин гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль энгэртээ гялалзуулж, Монгол түмэн Өвлийн олимпиос анхны алтан медалиа хүртэн хөөр баяр болж байв. Тэгэхэд Монгол Улсын төрийн далбааны өмнө Алтан медалийн эзэн Б.Сумъяа охин дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт инээмсэглэн зогсох зургийг уухайлан дамжуулж, энэ л гайхамшигт агшин Монголын спортын хуудаснаа, бас монголчуудын сэтгэл зүрхнээ бичигдэн үлдсэн билээ.

Харин өнөөдөр энэ зураг түүх болон чин сэтгэлт багш нь зул болон мөнхрөв. Хахир өвлийн улиралтай монголчууд яагаад ч юм бэ, өвлийн олимпод амжилт гаргасан түүх саяхных. Өлчир чийрэг, хатуужил тэвчээртэй, урт өвлийн улиралтай монголчууд цана, тэшүүртэй хожим танилцсаных уу, сайн мэдэхгүй. Мэдээж мэргэжлийнхний хувьд өөр нарийн зүйлийг хэлэх л байх. Харин Энхбаяр ах хүүхдүүдэд нь бэлтгэл хийх газар олдохгүй байгаа тухай, бэлтгэл хангах боломжгүй тухай үе үе өгүүлнэ.

Түүний хань, тохой залган суудаг мэргэжил нэгт найз маань болохоор энэ мэт “ахуйн” чанартай яриаг сонсчихсон байдаг хэрэг л дээ. Заримдаа бараг л голын томхон тохойд ус асгаж, мөс тогтоохоор явж байгаа маягтай ч юм сонсогдоно. Нэг л мэдэхэд хүүхдүүдээ аваад бэлтгэлд гарчихсан байна. Хүүхдүүд гэдэг нь багийнхаа тамирчдыг хэлж байгаа хэрэг. Өөрийнхөө хүүхдийн бэлтгэлийн хувцсыг тамирчдадаа аваачаад өгчих хүн. Магадгүй өгчихдөг ч байсан байх. Лавтайяа л төсвөөс өгсөн жаахан мөнгө нь хүрэхгүй, вагонд бүх мөнгөө шавхаад бэлэн хоол авч өгчихөөд өөрөө хоосон явж байсныг мэдэх юм.

Гэвч түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй. Түүний шавь спортын мастер А.Энх-Ариун Австрийн Инсбург хотноо болсон Залуучуудын өвлийн анхдугаар олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оропцон бусад тэшүүрчдийг Ази болон олон улс. дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өвпийн олимпод оролцох замыг нээж, ОУХМ Г.Ууганбаатар. Г.Мөнх-Амьдрал. Я.Зоригтбаатар. Б.Ургаацэцэг, Д.Дэлгэрмаа. Б.Сумъяа нар нь Монгол Улсад тэшүүрийн спорт хөгжихөд хувь нэмрээ оруулж байна. Магадгүй нэр дурдагдаагүй олон шавь нар нь тэшүүрийн хос мөрөө дэлхийн тавцанд зурайлгасаар буй. Багш хүний, тэр тусмаа спортын дасгалжуулагчийн амьдралын утга учир энэ. Их спорт, ажил мэргэжилдээ үнэнч, хатуужилтай, үнэтэй байсны утга учир нь 1976 оноос тэшүүрийн спорттой амьдралаа холбож, 2008-2017 онд тзшүүрийн спортын Үндэсний шигшээ баг, 2017 оноос Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дасгалжуулагчаар ажилласны үнэ цэнэ билээ.

Тамирчны алдар хямдхан олдоогүй гэдэгчлэн бэрхшээл саадыг тэр тойроогүй. Сумъяа охин ч гэсэн чамгүй бэрхшээлийг туулан алтан медаль хүртсэн тухайгаа хэлж байсан. Энэ алтан медалийг хүртэх үед  түүний бие төдгүй байсан ч шавь нараа дагуулаад л явсан. Эцсийн мөчөө хүртэл хөл дээрээ зогсох чадалтай үе бүхэндээ сэтгэл зүрхээрээ ажлаасаа салаагүй юм. Хамт олон, гэр бүл, найз нөхөд нь Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэнд хандан, хандивын тоглолт хийж, чадлаараа өвчинтэй тэмцэлдсэн ч бурхан түүнийг дууджээ.

Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч, сайн хүү, сайхан хань, түшигтэй аав, ачлалт өвөө та тайван нойрс доо. Диваажингийн цэцэрлэгт тэшүүрээ жийж, бяцхан сахиусан тэнгэрүүдийг дасгалжуулан, үр хүүхэд, хань ижил, хайртай бүхнээ тэнгэрээс ивээгээрэй.

Ум сайн амгалан  болтугай.

А.Алтантуяа

30 ГАРСАН ТЭНЭГҮҮД ЭНЭ САРЫН 29-НД БАЯРАА ХИЙНЭ
30 ГАРСАН ТЭНЭГҮҮД ЭНЭ САРЫН 29-НД БАЯРАА ХИЙНЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​