ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын хамтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд С.Зоригийн амийг егүүтгэсэн гэх хэргээр хорих ял сонссон иргэдийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг хаалттай үзүүлэхээр болжээ.
Учир нь Монгол Улс үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан. Олон улсын гэрээ, конвенциудад нэгдэж, эрүүдэн шүүх, зүй бусаар эрхийг нь зөрчихгүй байх үүрэг хүлээсэн орон.
Сэтгүүлчдийг үзэг барьсан нийгмийн эмч гэдэг. Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтад тулгуурлаж мэдээлэх үүрэгтэй. Зүй бус яргалал, хүч хэрэглэж буй бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс сэтгүүлчдийнхээ баримтууд дээр тулгуурлах мэдэх эрхийг ийнхүү хангахаар болсон байна.