Нийгэм / 2017/12/25 / 2

Амбицлаг даргын хэнээрхэл



        Өнгөрөгч намар Хүүхэлдэйн театрын даргаар Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва томилогдсон билээ. Тэрбээр томилогдсон даруйд театрын алба хаагчид, жүжигчдийг амраахаа больсон гэх хөндлөнгийн эх сурвалжийн яриа бий. Учир нь эрч хүчтэй залуу хүний хувьд, нөгөө талаар амбицтай шинэхэн даргын хувиар ийнхүү жүжигчдээ ажлаар дараад авсан байна. Тэр тусмаа Хүүхэлдэйн театрын түүхт 70 насны ой тохиож байгаа нь П.Нямлхагвын амбицыг чамгүй хөдөлгөөд байгаа бололтой. Тухайлбал, энэ оны төгсгөлд буюу энэ сарын 29, 30-ны өдөр МҮЭСТО-нд тус театрынхан өнгөрөгч 70 жилд бүтээгдсэн шилдгийн шилдэг жүжгүүдээ тавихаар зэхсэн аж. Урьд өмнө ийм галла тоглолтыг өөр газарт хоёр өдөр дараалан тавьж байгаагүй гэдгийг ч жүжигчид хэлж байгаа юм. Энэ бол Хүүхэлдэйн театрынхны хувьд маш том ажил бөгөөд энэ тоглолтоороо 5000 орчим хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн ойн хүрээнд шил шилээ дарсан ажил ундарч байгаа нь шинэхэн даргын амбицтай шууд холбоотой гэжээ.

Дашрамд дурдахад галла тоглолт нь хүүхэд багачууд тус бүрт ухаалаг бэлдсэн нь эцэг эхчүүдийн анхаарал, сонирхлыг татаад буй. Учир нь эрхэм багачууд та бүхэн “Гайхамшигт хайрцаг” тоглолтын тасалбар дээрээс “Янз” аппликейшныг гар утсандаа /App store/-с татан суулгаснаар гэртээ тасалбар дээр байрлах “Чоно ба долоон ишиг” жүжгээ AR дэвшилтэт технологио үнэгүй татаж үзэх болно. Хэдэн ч удаа хэзээ ч хаана ч үзэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл театрт нэг жүжиг гэртээ бас нэг жүжгийг дахин дахин үзэх боломжийг бүрдүүлж өгч байна.

Түүнчлэн “Гайхамшигт бэлэг”-ийн хувьд тус театрын жүжгүүдийн гол дүрээс буюу Болдоггүй бор өвгөн, бүтсэн буддаг ном, өнгийн харандаатайгаа, танин мэдэхүйн ухаалаг 4D карт, 1ш амттан бүхий бэлгийг хүүхдүүдэд өгөх бөгөөд энэ нь оюунлаг бэлэг болж байгаагаараа онцлог юм. Танин  мэдэхүйн ухаалаг 4D карт нь 5 төрөл байдаг бөгөөд аль нэг нь тухайн бэлгэнд сонгогдон хийгдэнэ. Картыг бас AR дэвшилтэт технологиор үнэгүй татаж үзэх бөгөөд танин мэдэж, түүнийхээ тухай видео танилцуулгыг үзэж, дуу хоолойг нь сонсож, эвлүүлдэг тоглоомоо тоглож, АХА асуулт хариултанд хариулж зугаатай өнгөрөөх аж.

Х.Баатар

Шуурхай.мн 



  • мх · [202.55.191.99] · 2017/12/26

    Адуучин байвал илүү тохирохоор харагдаж байна шүү...


  • irgen · [202.9.42.147] · 2017/12/25

    амжилт