fbpx Онохоосоо алдсан нь илүү он ард үлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 35 секунд

Онохоосоо алдсан нь илүү он ард үлдлээ

Олон сонгууль, эх захгүй улстөржилт, нийгмийн саарал байдал, санхүүгийн хямрал гээд онохоосоо алдах нь алд дэлэм илүү нэгэн он ард үлдэж байна. Арай л эрх чөлөө, тусгаар тогтнолоо тавиад туучихсангүй 2018 онтой золгож байна. Ямартай ч төсөвт чамгүй мөнгө бүрдүүлж өгдөг “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн ОХУ-ын өмчлөлд байх 49 хувийг Монгол Улсдаа авчирч байна гээд хэдхэн нөхөд хуйвалдаад авчихсан. Ингэхээр монголчууд “Эрдэнэт”-ийг тавиад туучихсан гэж хэлж болно. Үүнийг хэдийгээр “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын монгол хүмүүс авчирсан гэж байгаа ч угтаа нийт монголчуудад тийм ч хамааралтай бус зүйл. Үүнээс гадна Хармагтайн орд газрыг тавиад туучихсан сураг бий. Энэ мэтчилэн дурдаад байвал тавьж туусан зүйл маш олон бий.

            Улс төр нийгмийн энэ мэт уруудсан байдлыг урлаг соёл, спортын алдартнууд л гэрэл гэгээгээр сүлж байсан гэхэд болно. Дэлхийн хэмжээний наадамд Дуурийн дуучин Г.Ариунбаатар Монгол улсын нэрийг удаа дараа мандуулж, спортын олон тамирчид маань тив, дэлхийн, олимпийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. Хамгийн наад зах нь хөгжим бүжгийн коллежийн сурагчид дэлхийн хэмжээний наадамд улсынхаа нэрийг гаргаж байна. Оюун ухааны наадамд хэдэн арваараа тэргүүлэхээс эхлээд дэлхийд цойлсон өдрүүдийг энэ хэдэн хүн л бий болголоо. Энэ мэт ололтуудыг дурдаад байвал чамгүй урт жагсаалт гарч байгаагаас харвал цөөхөн монголчуудад оюуны өндөр чадавхи, ихээхэн авьяас билиг байгааг төвөггүйхэн харж болно.

            Хоёр хувьд уруудаж ирсэн эдийн засгийг 5.3 хувьд хүргэсэн гэх статистик байх авч үнэн хэрэгтээ хятадын зах зээл дээр нүүрсний борлуулалт арай өндийх хандлага авсанд л оршиж байгаагаас бус импортыг орлох бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд өсгөсөн эдийн засаг биш учраас энэ бол өнөөдөр ч уруудсан үзүүлэлттэйгээр оны босго давах нь тодорхой харагдана. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа сэргээх суурь үндэслэлээ гаргаж, гадаад харилцаандаа ч анхаарсны хүчинд хөрөнгө оруулалтын зам тодорч эхлэж байсан ч улстөрийн нөхцөл байдалд үймээн дэгдээд огцруулчихлаа. Энэ бол ийм цаг үед байж боломгүй зүйл байдаг ч эрх мэдэлтнүүд ямбаны төлөө эх орон, ард түмнээ өчүүхэнд бодоод байдлыг улам хүндрүүлчихсэн.

            2017 оны онцох нэгэн үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль яах аргагүй мөн. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөж дахин санал хураалт явуулсан нь үнэхээр сонголтгүй сонгууль байсан. Ахин дахин санал хураалт явуулж Х.Баттулгыг сонгосон нь арга ядсан зйүл байсныг өдгөө ч шинжээчид ярьж байна. “Монгол ялна” хэмээх уриа, өөр сонгох эрхэм байгаагүйд Х.Баттулгын талд ялалтын туг мандсан. Түүнээс бус улстөрийн ууган хүчнээс М.Энхболд биш арай өөр нэр орж ирсэн бол Х.Баттулга Ерөнхийлөгч болохгүй байв. Нөгөө талаар АН-аас ч өөр сонголт байх нь зүйд нийцэх байв. Гагцхүү АН дотооддоо сонгууль явуулаад Х.Баттулга энэ сунгаанд өнгөлсөн учраас яах ч аргагүй байдалд хүрсэн. Энэхүү сонголт нь өөрөө эдийн засгийн хямралтай цагт тийм ч эерэг зүйл авчрахгүй байгааг бид харж байна.. Ерөнхийлөгч нь эв нэгдлийг илэрхийлэгч учраас гүйцэтгэх засаглалын ажил хамаагүй гэх байх. Хамгийн гол нь сонголтгүй сонгуулиас нэр нь тодорсон Ерөнхийлөгч маань ил далд улстөр хийж, засаг огцруулахад ч гар бие оролцсон гэх зэрэг нь сөрөг нөлөөлөл зүй ёсоор үзүүлж байна. Гэхдээ гадаад харилцаанд Ерөнхийлөгчийн байр суурь юу юунаас үнэ цэнэтэй байдгийг дурдах нь зүйн хэрэг. Энэхүү үнэ цэнэ манай Ерөнхийлөгчид байна уу гэвэл учир дутагдалтай.

            Тэгэхээр манай улстөрийн талбарт 2020 он хүртэл лав эерэг үйл ажиллагаа өрнөхгүй нь лавтай. Намаа хувааж засгаа булааж авсан У.Хүрэлсүхэд олон улсын хэмжээнд хүрэх зангараг, хувь хүний дадлага туршлага, боловсрол гээд олон зүйл дутаж байгаа нь ойлгомжтой харагдана. Ямар сайндаа л хотын утаатай танилцах, сургууль цэцэрлэгээр хэсэхээс үл хэтэрч байна. Салбараа хариуцсан сайд нь байна, хотын захирагч нь байхад У.Хүрэлсүх тэнд юугаа хийж явна вэ. Илүү харж сэтгэж чадахгүй байгааг харуулж байна. Утаа ярьж, сургууль цэцэрлэгээр явах бус олон улсын хэмжээний асуудалд оролцож, гадна дотны хөрөнгө оруулалт татах, ганц том үйлдвэр байгуулах тухай стратеги боловсруулж, бүр энэ ажлуудыг эхлүүлчихсэн байх ёстой. Энэ мэт зүйлээс харахад эдийн засагт ногоон гэрэл асна гэхэд ихээхэн эргэлзээ төрүүлнэ.

            Бид ийнхүү алдаа оноо дүүрэн, онохоосоо алдах илүү нэгэн оныг ардаа орхилоо. Олон бодит зүйлээ гадагшаа, улстөр бизнесийн бүлэглэлд алдсан ийм нэгэн жил өнгөрлөө. Тусгаар тогтнолтойгоо л үлдсэн нь их юм хэмээн залбирахаас өөр аргагүй он цаг ард үлдэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн С.Баяр

“НИКИТОН”-Ы ГИТАРЧИН Д.САРУУЛСАЙХАН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
“НИКИТОН”-Ы ГИТАРЧИН Д.САРУУЛСАЙХАН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​