Зүүн аймгийн чиглэлийн замыг 11.00 цагаас нээнэ


Амралтын өдөр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж, үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд тушаал гарган зүүн аймгийн чиглэлийн замыг хаасан юм. Тодруулбал, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаал гаргасан билээ. 

Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас зүүн чиглэлийн замыг нээх юм байна. 

Б.Аз

 


Энэ мэдээ таалагдаж байвал: