fbpx Элчин сайд ба Тагнуул
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 38 секунд

Элчин сайд ба Тагнуул

“Элчин сайд” ба “Тагнуул”. Яг л хүйн холбоотой мэт энэ албан тушаалыг сэлгэх нь туйлын зөв эсвэл буруу талаарх төгсшгүй маргаан үргэлжилсээр. Элчин сайдуудын томилгооны талаар ид яригдаж буйтай холбогдуулан “эгүүлэн татаасай” гэх хүлээлт үүсгээд байгаа нэгний тухай “Үргээлэг”-ээ үргэлжлүүлэхээр шийдлээ. Учир нь түүний нэгэн адил Оюутолгойтой холбоотой, “Жаст”-тай ч холбоотой нэгэн эрхэмийг яаралтай эргүүлэн татаж шалгах шаардлагатай талаар хэвлэлүүд удаа дараа бичих болсон. Энэ бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан, эдүгээ Турк улсад Элчин сайдаар ажиллаад хугацаа нь дуусч буй Р.Болд юм. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацааны хамгийн тод, сонирхолтой үйл явдал 2018 оны долдугаар сарын 27-ны өглөө болсон юм. “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарч, тухайн өдөр 13 цагийн орчимд энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсний дүнд Засгийн газар анхаарал хандуулж энэхүү хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож чадсан. Түүнийг авч явахаар тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныг цагдаа хүчний байгууллага болоод Засгийн газар мэдээгүй юу, эсвэл...гэдгийг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдэг. 

Элчин сайдуудыг эргүүлэн татахдаа ялгаварлаж болохгүй!

Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Жаст” группийн Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан зэрэг үйл явдлуудын хамгийн халуун цэгт төдийгүй хамгийн ойр ажиллаж байсан тэр хүмүүс өнөөдөр хууль хяналтын байгууллагуудад мэдүүлэг өгөх нь байтугай нэгнийгээ танихгүй ч гэж хэлж мэдэхээр болоод байна. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкны байдал муудаж БЭТ томилогдох тэр үед ТЕГ-ын даргаар 2007-2012 онд ажилласан Р.Болд хэр хяналт тавьж ажиллав. Хангалттай ажиллаж чадсан уу гэдгийг ч шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед гэмт үйлдлийг яагаад төрийн сонор соргог хараанаас гадуур үлдээв, яагаад эрх мэдэл нь байсаар байтал хяналт тавиагүй вэ гэдгээр хариуцлага асууж чаддаг улс оронд бол заавал асуух ёстой хүмүүс бол Тагнуулын байгууллага болон дипломат албанд он удаан жил ажилласан С.Баяр, Р.Болд нар яах аргагүй мөн. Тиймээс С.Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татаж мэдүүлэг авсан шиг Р.Болдыг  дипломат эрх ямбанаас нь татгалзуулж дуудаж шалгах ёстой. Сэжигтний хувиар биш тухайн цаг үед хяналт тавих ёстой албан тушаал хашиж байсан учраас, бас нэгнээ таньдагийн хувиар ямар хэлхээ холбоотой байсныг яагаад асууж болохгүй гэж. Ер нь улс орноос “илгээлт” авч бусад улс оронд тусгай эрх ямба эдлэхэд хамгийн их шунаж байгаа хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой. Улс орны нэр хүндийг ч бодсон, олон жилийн туршлагаас харахад тагнуулын дарга байсан хүнээс хүлээн авч буй орныхон жийрхээд байдгийг ч мэдэрч Тагнуулын даргаа Элчин сайдаар явуулахаа цэгцлэх нь зүйтэй болов уу.

Дашрамд сануулахад өнгөрсөн онд Гадаад харилцааны сайд асан, одоо Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөр болон Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Гадаад харилцааны сайд байсан, өдгөө Швейцарийн холбооны улсад Элчин сайдаар ажиллаж буй Л.Пүрэвсүрэн нарыг АСЕМ-ын олон улсын уулзалтыг Монголд зохион байгуулах нэрээр их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Энэхүү уулзалтыг санхүүжүүлэхэд улсын төсөв болон гадаадын хандивлагчдаас нэлээд их мөнгө татсанаас гадна Хөгжлийн банк, бусад арилжааны банкуудаас тэрбум тэрбумаар нь зээл олгосон байв. Хожим нь уг арга хэмжээний зардал тооцоог Үндэсний аудитын газраас шалгасан дүнг харахад мөнгө угаасан байх магадлалтай гэж үзээд хуулийн байгууллагад шилжүүлж улмаар эрүүгийнхэрэг үүсгэсэн байтал одоог хүртэл Элчин сайдаас нь эргүүлэн татаагүй байна. ОХУ-аас Б.Дэлгэрмаа, БНХАУ-аас Д.Ганхуягийг эргүүлэн татсааас юугаараа өөр гэж? Тэр тусмаа Р.Болд “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй холбоотой байсан уу, түүний “Стандарт” банкнаас хуурамч гарын үсгээр зээл авсан эсэхтэй холбоотой байсан эсэх, Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баямалын зуучлалын бизнес эрхэлж байсан уу? Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс”-ийнхний худалдан авалт шударга байв уу, хаанаас тэр их хэмжээний хөрөнгийг,ямар замаар босгов гэх зэргийг тухайн үеийн ТЕГ-ын даргаар ажиллаж байсных нь хувьд дуудаж асуух ёстой. Хэрэв энэ талаар хяналт тавьж чадалгүй хамтарсан үйлдвэрийг их хэмжээний хохирол амсахад хүргэсэн бол тэр ч мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт хариуцлага хүлээх ёстой. Энэ мэтээр зарим Элчингийн хамт дуудан ирүүлж нягталж шалгах шалтгаан хангалттай байна шүү дээ. Элчингүүдээ ямар шалгуураар ялгаварлаад байгаа нь тун ойлгомжгүй байгаа тул улстөржүүлж хардахаас өөр гарцгүйд хүрч байна. 

С.Баяр Равдангийн Болдыг "халамжлах" шалтгаантай юу

Хурандаа генерал С.Равдангийн хүүхдүүд Р.Онон, Р.Батаа, Р.Лутаа, Р.Оюун, Р.Болд нар юм. ҮАБЗ-ийн анхдугаар хуралдаан 1992 оны найдугаар сарын 8-нд болж үүгээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Р.Батааг томилж байв. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 1997 онд түүний дүү Р.Болдыг уг ажилд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл төрсөн ах дүү хоёр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нарын үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан ховор тохиолдол. Ерөнхийлөгч П.Очирбатын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Дарханы ДЦС-ийг хүнд байдалд ороход тус станцад ажиллаж байсан юм билээ. Равдангийн Батаагийн хувьд С.Зориг агсны хамгийн үнэ цэнтэй зөвлөх төдийгүй хэрэв С.Зориг Дэд бүтцийн сайдаар томилогдсон бол Р.Батаагийн ч мөн улс төрийн карьер нь өндөрт байх байсан гэдэг. Р.Батааг С.Баяр, Х.Хулан, С.Оюун, О.Дашбалбар агсан нарын улс төрийн өөр өөр намын, эрс тэс ялгаатай хүмүүст ч чухал зөвлөгөө өгч чаддаг байсан гэж тухайн үед Оросын хэвлэлд бичсэн байдаг. Р.Батаатай холбоотой зүрх зүсэм нэг дурсамж байдаг нь С.Зориг агсныг бусдын гарт алагдсаны дараа нэгэн хүлээн авалт дээр С.Баярт хандаж хэлсэн “Зачем ты убил мальчика?” гэсэн хэмээн тухайн үед “Үг” сонинд гарч дуулиан тарьж байлаа. Энэ нь талийгаач С.Зориг амь насаа алдахаас хэдхэн цагийн өмнө “Казино” Д.Энхбаатарын хамт  С.Баяртай уулзсан гэх яриатай холбоотой байж болзошгүй гэх таамаг одоо ч хариултаа олоогүй байна. Тиймээс Р.Болдын ах Р.Батаагийн тэр нэгэн орос хэлээр хэлсэн өгүүлбэр С.Баярт өнөөг хүртэл тодорхой байр суурийг эзэлж явдаг байж болох юм.

Дараагийн шалтгаан нь 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполитаногийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсад, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Йосоповичийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсад албан ёсны айлчлал хийхээр мордсон. Айлчлалын бүрэлдэхүүнд албан мэдээнд дурдсанчлан тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон УИХ-ын зарим гишүүн, албаны бусад хүн, түүнчлэн  бизнесийн 30 орчим төлөөлөгчөөс гадна С.Баяр хамт явсан байдаг. Ингэж яваад ирэхдээ л Тагнуулын ерөнхий газрын даргаар С.Баярын санал болгосон Р.Болдыг АТГ-ын даргаар томилох санал оруулж билээ. Хэрэв Р.Болд АТГ-ын дарга болбол Н.Ганболд тус гарын дэд дарга болохоор яригдаж байж. Хэдийгээр энэ таамаг “гэрэлд цохиулсны улмаас” зөрсөн боловч үүнээс дөрвөн жилийн өмнө Р.Болд мөн л Н.Ганболдыг “түлхэж” ТЕГ-ын дарга болсон түүхийг айхтар тод сануулж билээ. Эндээс С.Баяр Р.Болдод албан тушаал “зэхэж” давхиад байдаг нь багын анд гэдгээс илүү Р.Батаагийн дүү гэдгээс болдог юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлсэн юм. Тиймээс одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч эрх мэдэлдээ эзэн болж “өөрийн гэсэн” ТЕГ-ын даргаа томилж чадахгүй С.Баярын “өвлүүлсэн” ТЕГ-ын даргатай хүчээр хамтрах болсноороо битүүхэн зовиуртай байдаг болов уу. 

Үргээлэг үргэлжилж байна!

Уг нь аав нь Армийн улс төрийн газрын дарга, Иргэний хамгаалалтын газрын даргар ажиллаж байсан цэрэг, армийн нэрт зүтгэлтэн, хүү нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-ын Цэргийн дипломатын академийг төгсч армид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер байсан бол Батлан хамгаалах салбарыг удирдуулах зэргээр “албан тушаалын өр” байвал дарж болно шүү дээ. Яагаад Турк улсын Засгийн газарт зүтгэх “тагнуулч”-ийг Монголын төр бэлтгэж өгөх ёстой юм бэ. Яагаад Монголд албан тушаал эрхэлж байхад нь гарсан хэргийн талаар асуухын оронд Туркт Элчин сайд нэрээр “нууж” хамгаалах ёстой юм бэ. Яагаад үр хүүхдээ ч гадны улс орны иргэншилтэй болгосон түүнээс өөр Элчинг томилж болохгүй гэж! 

“Үргээлэг” үргэлжилсээр байгаагийн цаана хуулийнханд шалгуулах ёстой хүмүүсээ “үргээж шилгээж” хамгаалаад байна уу гэсэн хардлага ч үргэлжилсээр байна.  /Үргэлжлэл бий/

Оргилмаа

​​​​​​​

Конор МакГрегор орон гэргүй иргэдэд зориулан 8 орон сууц бариулж байна
Конор МакГрегор орон гэргүй иргэдэд зориулан 8 орон сууц бариулж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​