Нийгэм / 2019/05/24

МИАТ ТӨХК нислэгийн тийз борлуулагч агентлагууддаа талархал илэрхийллээ



Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Монгол Улсад нислэгийн тийз борлуулагч агентуудтай өнгөрсөн оны хамтын ажиллагаагаа дүгнэж, амжилттай ажилласан агентуудад өргөмжлөл гардуулж талархалаа илэрхийллээ. 2018 оны “Шилдэгийн шилдэг борлуулагч агент”-аар Аэрмаркет ХХК, “Шилдэг борлуулагч агент”-аар Эйртранс, Эйрлинк Монголиа компани шалгарч өргөмжлөл гардан авлаа. Мөн амжилттай ажилласан “Эйртикет”, “Эйр ЭкспертТрейвэл”, “Мон-Аэртур”, “Эйр Экспресс Трэвел” компаниудад батламж гардуулав.

“МИАТ” ТӨХК “Аялал жуулчлал-Агаарын тээвэр” сэдвийн дор аялал жуулчлалын байгуулагын төлөөлөлтэй өнгөрсөн намар зөвлөлдөх уулзалт зохион байгуулж ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан бол энэ удаа нислэгийн тийз борлуулагч агентуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү дүгнэсэн байна. 

Дашрамд дурдахад МИАТ компани энэ онд Азийн чиглэлд нислэгийн сүлжээ, давтамжаа нэмэгдүүлж БНХАУ-ын Гуанжоу, 7-8 дугаар сард Япон Улсын Осака хот уруу, мөн ОХУ-ын Москва болон ХБНГУ-ын Берлин хот уруу шууд нислэг үйлдэх юм байна.

МИАТ ТӨХК