“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар (5 сарын 28) гаргасан билээ.
Тэгвэл яллагдагчаар татагдаад буй түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж эх сурвалжууд мэдээллээ.