fbpx Сэтгүүлзүй Европд ч эрсдэлд ороод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 14 секунд

Сэтгүүлзүй Европд ч эрсдэлд ороод байна

Нэг талаас хэт барууны намууд, популист улс төрчид сэтгүүлчийн ажлыг хамгийн эрсдэлтэй мэргэжил болгож хувиргав. Үнэнийг хэлэх үнэ амь насанд хүрэх боллоо.

“Европд сэтгүүлзүй эрсдэлд, медиа аюулд ороод байна” гэж Европ ба Германы хамгийн том хэвлэл мэдээллийн холдинг компанийн (Hubert Burda Media) ТУЗ-ийн гишүүн Филипп Велте өнгөрсөн долоо хоногт Австрийн нийслэл Вена хотын захиргааны, түүхэн ордонд болсон “Европын Хэвлэлийн их хурал” (European Publishing Congress) дээр хэлсэн юм. Хэрэв жилд 2 тэрбум долларын орлоготой, 10 мянган хүн ажилладаг бизнес, түүний дотор тус бүр нь хагас сая захиалагч бүхий алдартай сэтгүүлүүд (Focus, Bunte, Chip, Playboy) гаргадаг супер том хэвлэлийн компанийн удирдлага ноён Ф.Велте ингэж хэлж байгаа бол энэ аюул, эрсдэл бодитой юм аа.

“Европын сонинуудын их хурал” гэсэн нэрээр Венад 19 удаа болж байсан бол энэ жилээс сониноос гадна сэтгүүл, цахим хуудас гаргадаг компаниудыг хамруулан нэрээ ийнхүү өөрчилжээ. Энэ удаагийн их хуралд 35 орны 500 гаруй хэвлэлийн удирдлага, редактор, сэтгүүлч, төрийн ажилтан оролцов. Өнөөдөр, 2020 оны босгон дээр Европын ч, бусад тивийн ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг дээрх гурван орон зайгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Угаасаа  уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тоон (digital), түүний дотор нийгмийн сүлжээгүйгээр (Facebook, Twitter etc) хорвоогийн амьдрал хэвийн өрнөх боломж нэгэнт үгүй болчихсон.

Сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаа хэлэлцэн, санал бодол, туршлагаа хуваалцсан энэ их хуралд монголоос төлөөлөгчөөр оролцсоны хувьд, гарсан гол хэдэн санааг уншигчиддаа хүргэхийг энд зорилоо.

Ардчилалд тулгарсан аюул

Дэлхий даяар уламжлалт хэвлэлд аюул нүүрлэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж улам бүр хумигдаж байна. Тэдний орлого эрс багасч, сэтгүүлч, сурвалжлагч, фото зурагчин, дүрс бичигч, редакторуудаа цалинжуулах хөрөнгө мөнгө нь багассаар байна. Иргэд болон тэдний сонгосон улс төрийн албан хаагчдын хооронд үүсдэг олон түмэн цэгийг холбогч сэтгүүлзүй, сэтгүүлчид эрсдэлд ороод байна.

Нэг талаас хэт барууны намууд, популист улс төрчид сэтгүүлчийн ажлыг хамгийн эрсдэлтэй мэргэжил болгож хувиргав. Үнэнийг хэлэх үнэ амь насанд хүрэх боллоо. Турк улсад өнөөдөр 130 мянган төрийн ажилтанг ажлаас нь халж, 160 сэтгүүлчийг шоронд хорьж, 190 хэвлэлийн газрыг хаагаад байна. Дэлхий даяар 2018 онд 182 сэтгүүлч, энэ оны эхний дөрвөн сард 12 сэтгүүлч алуулсан байна. Одоо 328 сэтгүүлч шоронд хоригдож байна.

Нөгөө талаас нийгмийн сүлжээ хуурамч мэдээгээр бялхаж, иргэд үнэн худлыг ялгахаа больчихсон. Хүнийг гүжирдэх, нэр төрд нь халдах, улс төрийн хуурамч, хэт давруулсан сурталчилгааг мэргэжлийн түвшинд явуулж эхэлжээ. Хуурамч мэдээ дэлхий даяар хэвийн үзэгдэл болоод байна. Энэ үйл явдал тэлэхийн хэрээр нийгмийн сүлжээний том компаниуд, юуны өмнө АНУ-ын Facebook, Google зэрэг компаниудын зар сурталчилгааны орлого улам өсч, уламжлалт хэвлэлийн орлого буурсаар. 2018 онд Германы 2000 сэтгүүлийн зар сурталчилгааны орлого нийлээд 980 сая евро байсан бол ганц Facebook-ийнх 1.28 тэрбум, Google түүнээс ч их болжээ.

Үг хэлэх эрх чөлөөг үндсэн хуулиндаа оруулсан анхны орон болох АНУ-д л гэхэд Ерөнхийлөгч нь сэтгүүлчдээ “хуурамч хүмүүс” гэх болжээ. Үнэнийг хэлэх боломж багасахын хэрээр ардчилал аюулд орж байна. Хариуцлагаа хүлээдэг сэтгүүл зүй алга болохын хэрээр хэнийг нь мэдэх боломжгүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй “эх сурвалж” улам олширч, хуурамч мэдээ улам өргөн түгсээр. Нийгмийн сүлжээ уламжлалт хэвлэлийг шахан зайлуулсаар байна. Германд хамгийн сүүлчийн цаасан сонин 2033 онд гараад л дуусна гэнэ.

Биднийг өсгөж, хүмүүжүүлсэн үгээ хэлэх, төрийн төлөөллөө чөлөөтэй сонгох, тэднийг хянахад оролцох ардчиллын суурь үнэт зүйлүүд алга болж буй учир бид эрх чөлөөгөө эргүүлэн авахын төлөө тэмцэх ёстой гэж Европын хэвлэлийнхэн ярьж байна.

Иргэдийн хувьд хуурамч болон үнэн мэдээ, мэдээллийг ялгах боловсрол олгох, мэргэжлийн сэтгүүлчид агуулга, хариуцлагаараа нийгмийн сүлжээнд ялгарах шаардлага гарч байна.   

Уламжлалт хэвлэлийн цахим шилжилт

Орчин цагт бий болсон шинэ нөхцөл байдалд чадварлагаар зохицож, хамгийн хуучны сонин ч гэлээ өөрийгөө шинээр бүтээсэн Голландын санхүүгийн сонины (fd) жишээ сонирхолтой байлаа. Хамгийн анхны хувьцаат компани бий болсон энэ улсад 1796 онд гарч эхэлсэн энэ сонин 215 жилийн дараа 2011 оноос цаасан нүүрээ “Берлин хэмжээ” буюу зургаан баганатай болгож, сонины эхээ цахимаар бэлдэж, цахим болон цаасан хэлбэрээр түгээх болсноор 2006 онд 52 мянга байсан захиалагчдын тоогоо өнөөдөр 92 мянгад хүргэсэн байна. Цахим болон бодит буюу уншиж болох бүх орон зайд түгээж буй энэ сонины сэтгүүлчид нь өөрсдөө шууд цахимаар агуулгаа оруулдаг болсон гэж сонины ерөнхий дизайнер Ханс Споелмэн танилцуулав.

Уламжлалт цааснаас цахим хэлбэрт амжилттай шилжиж, хоёр орон зайг оновчтой хослуулж, улам их орлого олж буй сэтгүүлийн хувьд английн The Economist юм. Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Марина Гайдн уншигчид маань улам бүр хэрэглэгч болон хувирч, тэднийг тогтоож чадах цахим шилжилт хийсэн аргаа хуваалцав. Манай сэтгүүл уншдаг биш, үздэг хэлбэртэй болсон (viewspaper, not newspaper) гэлээ. Би өөрөө энэ сэтгүүлийг монголдоо цаасаар авдаг, гар утсаараа уншдаг, үздэг, сонсдог тул тэд цаашдаа юу хийх гэж байгаа нь сонин байлаа.

Уламжлалт хэвлэлүүд цахим ертөнцөд амжилттай шилжихэд тэдний хариуцлагатай, туршлагатай сэтгүүлчдийн бүтээсэн агуулгын оюуны өмчийг сайтар хамгаалах тухай Австрийн санаачилсан хуулийг Европын Холбоо саяхан батлаж мөрдөх болсон нь ихээхэн тус нэмэр болжээ. Энэ хуулийг санаачилсан тухайгаа их хурлыг албан ёсоор нээсэн, 33 настай Австрийн канцлер Себастян Курц онцлон ярьж байлаа. Тэр бас хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчид үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө хамтын хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй гэж хэлэв.

Мөн Канцлер нь эх орондоо хуралдахаас гадна аялан жуулчлахыг бүх оролцогчдод уриалж байлаа. Вена хотын захиргаа энэ их хурлыг эхнээс нь хамтран хотынхоо гол бэлэг тэмдгийн нэг, 1872 онд баригдсан нео-готик хэлбэрийн өндөр оройтой, үзэсгэлэнт ордондоо (Vienna City Hall) жил бүр зохион байгуулж ирсэн ажээ.

Үнэнийг хэлэх улам бүр үнэтэй болж байна.

2019.05.22

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал мууджээ
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал мууджээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​