fbpx Дубайн “гэрээ”-г хүчингүй болгохоос өөр замгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 24 секунд

Дубайн “гэрээ”-г хүчингүй болгохоос өөр замгүй

Оюутолгойн луйврын гэрээ батлагдсанаас хойш арван жил өнгөрч байхад манай эрх баригчдын зарим нь саяхнаас л гэнэт ухаарч байх шиг байна. Анхнаасаа мордохын хазгай гэгчээр хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн  гэрээнд гарын үсэг зурах үеэр дэлхийд гайхагдсан уг ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй байлаа. Энэ нь Айвенхоу Майнз болон Рио Тинто компани асар их мөнгө хүүлж, монголчууд харин амаараа шороо үхмээд хоцрохыг эртнээс тооцоолсон башир арга байсныг төр засгийн эрх баригчид хожуу ч гэсэн ойлгож эхэлж буй сайн хэрэг. Гэхдээ баярлах цаг болоогүй байна. Учир нь Рио Тинто компанид эртнээс дагаар орсон улс төрчид цөөнгүй. Тэд гэрээнд ямарч нэмэлт, засвар хийхгүй гэдгээ УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өмнө “Рио Тинто”-гийн  зүгээс их л тохуурхалтайгаар мэдэгдсэнийг үг дуугүй дагаж “намирч” мэдэх юм.

Оюутолгойн төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад гэрээнд гарын үсэг зурсан, ингэж нүдээ аниад гарын зурах бүх шахааг Рио Тинто-гийн заавраар хийсэн С. Баяр, С.Баярцогт тэргүүтний балагаар монголчууд 2048 он гэхэд 34 хувийн энгийн хувьцааныхаа ноогдол ашгийг авч эхлэх эсэх нь ихээхэн бүрхэг болоод байна. Тэр бүү хэл гадныханд баялгаа ухуулж ашиглуулсан манай улс нэг тэрбум  долларын өрөнд унах болов.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд Монголын 34 хувийн хувьцааны өр, хүүгийн хамт 1.5 тэрбум ам.доллар бөгөөд ирээдүйд ноогдол ашгаа суутгаад гэрээний анхны нөхцөлөөр 2039 онд нэг тэрбум өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй аж.  Уг нь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад УИХ-аас 57 тогтоол гэгчийг баталж, энүүгээрээ хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг нэмээд, Оюутолгойд Монголын талын эзэмших хувийг 50-иас доошгүй хувь болгоно гэсэн боловч цаашдаа энэ нь хоосон мөрөөдөл төдий юм болоод дуусах бололтой.

Оюутолгой ордын жинхэнэ эзэн  уг нь Монгол улс. Гэтэл эрх баригчид анх тус ордын 34 хувийг төр эзэшинэ  гээд 34 хувьд ноогдох хувьцааны санхүүжилт болох нэг тэрбум долларыг хөрөнгө оруулагчаасаа 6.5 хувийн хүүтэйгээр зээлдэж аваад баас болгож орхисон билээ. Баас гэхээр зарим нь гайхаж магадгүй юм. Харин гэрээ хийгдсэний дараа эрх баригчид иргэддээ 21 мянган төгрөг тараасныг сайн санах хүн мундахгүй олон байгаа болов уу. Тиймээс энэ нь үндсэндээ дээрх нэг тэрбум долларын өр болоод байгаа юм.

Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын зэрэг хүмүүсийн хэлснээс анзаарахад урьд нь байнга яригдаж, иргэд, эрдэмтдийг бухимдуулсаар “нуруугаа” элээчихсэн голцуу асуудлууд байлаа. Монгол банкаар дамжихгүй хилийн чанд руу урсаад ор мөргүй болж буй Оюутолгойн санхүүгийн гүйлгээг манай төр засаг, иргэд хянах ямар ч боломжгүй юм. Иймэрхүү хэт нэг талд үйлчилсэн гэрээг өөрчилж засахгүй бол монголчууд маш их хохирол амсахыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн арваад жилийн турш уйгагүй ярьсаар байгаа. Мөн уул уурхайн инженер эдийн засагч С.Авирмэд агсан “Оюу толгойн гэрээ нь Монголд ямарч ашиггүй, хамгийн муу гэрээ” гээд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүст  бухимдсан бухимдлаа барьж дийлэхгүй “Эд нар бол эх орноосоо урвагчид” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсныг зарим нь мартаагүй байгаа байх. Өдгөө түүний энэ үг харин хатуу ч гэсэн үнэнд тун ойрхон тусаад байна. Тэр үнэнийг хэлж байжээ.

 Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн  Рио Тинтогоос авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдсэн Дубайн төлөвлөгөө гэгчид нэлээд олон зүйлээр монголчуудыг хохироосон заалтууд орсон байв. Тухайлбал, Оюутолгойн төсөлд анх төлөвлөсөн 4.4 тэрбум ам.доллар нь удалгүй 7.1 тэрбум, 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 11.1 тэрбум болж өссөн бөгөөд ТЭЗҮ-ийг эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн төлөвлөгөөндөө өөрчилж бичсэн нь Монголын талын үр ашгийг бууруулах ихээхэн хорлонтой асуудал юм.   Мөн Оюутолгойн баяжмал дахь металлын агууламж, сорьцод тавих Монголын талын хяналтыг сулруулж, Рио Тинто-д илүү ашигтайгаар уг төлөвлөгөөнд тусгаснаас гадна Оюутолгойн лиценз, санхүүгийн бүх нөхцөлийг гадаадын банк санхүүгийн байгуулагуудад барьцаалсан байлаа. Иймээс ажлын хэсгийнхэн  Дубайн төлөвлөгөө буюу гэрээг хүчингүй болгох санал дүгнэлт  гаргасан нь зүйн хэрэг. Эс тэгвээс монголчууд улам хохирно. Ер нь Рио Тинто компани  Монголыг маш хүнд байдалд оруулан, мөнгө хүүлэх гэж эртнээс нарийн тооцоотой ажиллаж байсныг ингэж засахаас өөр замгүй болоод байна.

О.Баяр

Шуурхай.мн 

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​