Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганы үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа.

Тэрбээр "Өчигдөр /2019-05-30/ Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан. 

Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон,фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан. 

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Улсын Их Хурлын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор  шаардлагыг хүргүүлж байна" гэлээ. \


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • DR.LT.COL PRADHAN · [105.112.32.249] · 2019/06/07

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • Зочин · [202.131.227.178] · 2019/06/06

    ялтан гишүүдээ хөөгөөд шоронд нь илгээ.


  • зочин · [119.81.253.237] · 2019/06/04

    Энэ АН-ынханд өөр хийх ажил УИХ байдаггүй бололтой хөөрхий. Бүх ерөнхий сайдуудаас ард олондоо элэгтэй,хамгийн олон ажлыг хийж,эхлүүлсэн хүн яах аргагүй У.Хүрэлсүх сайд. Та бүгдийн дэргэд энэ ажлуудыг хийхэд энэ хүнд хэцүү байгааг ойлгож байна. Тэхдээ шантрахгүйгээр улс эх орныхоо төлөө олон сайн сайхан зүйлийг хийгээрэй гэж ерөөе! Ан-с гарсан ерөнхий сайдууд эх орныхоо төлөө юу ч хийгээгүй ,харин будилан тардаг л байсан шүү дээ . Нэг жишээ гэвэл Сайханбилэг байхдаа ШУА -ийг хооронд нь нийлүүлж,салгаж, орон байрыг хүчний байгууллагад авч өх ажлыг хийж байлаа шүү дээ. Томоохон орд газруудыг ашиглахад хийсэн үйл лай нь одоо хүртэл үргэлжилж л байгааг ард иргэд мартаагүй л б/а.


  • Зочин · [192.82.65.160] · 2019/06/04

    Бүлэг гэсэн ойлголт УИХ-д байхгүй шүү дээ. Бие даагч нар л гэж ойлгох хэрэгтэй.


  • баатар · [103.9.90.98] · 2019/06/02

    Эрдэнэбат Элбэгдорж Баяр Баярцогт Сайханбилэг гэсэн луйварчдыг яаралтай хорьж хөрөнгийг нь хураагаач төр байна уу ядуу ард хэрэг хийвэл шоронд үхдэг баян хүн хэрэг хийвэл бие нь мууддаг шоронд нэг ч хонож болдоггүй ямар хууль байна шүүхээ яаралтай өөрчлөөч хуульч зөндөө байна


  • zochin · [150.129.143.188] · 2019/06/01

    Zob zob


  • ЛУЙВАРЧИН · [202.9.45.27] · 2019/06/01

    ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЧИН Д.ЭРДЭНЭБАТ ЭРДЭНЭТИЙН АСУУДЛААР ШОРОНД ЯВАХ ЁСТОЙ ХҮН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ ЖҮЖИГ ТАВИАД Ч ЯЛНААС МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ


  • Зочин · [103.10.22.123] · 2019/06/01

    Попчдын зг-ыг нэн даруй тараах нь зөвөө.


  • зочин · [202.9.42.108] · 2019/05/31

    луйвар булхай дээрмээ далдлахын тулд засгийг унагах ,УИХтараах МАНАН мафи,АНын гол гарц зорилго энэ шүү дээ үхэхийн өмнө үхэр буу гэж


  • Зочин · [66.181.182.16] · 2019/05/31

    Луухаануудыг дэмжиж сонгосон хүмүүс сүйрлийн эхийг тавигчид гэдгээ ойлгоосой. Бид чинь хүн таних ухаан гээч юмгүй болчихсон баймааргүй дээ.


  • Зочин · [66.181.182.16] · 2019/05/31

    Ардчиллаар олсон, алдсан хоёрын аль илүү их байгаа вэ? Алдсан, хохирсон нь олсноосоо хэд дахин их байгаа ш дээ. Өөрийгөө "ардчилагч" гэж цээжээ дэлдэгчид юу хэлднг вэ гэвэл: Малыг малчдад өгсөн, орон сууцыг хувьд өгсөн, хүн бүрт гадаад паспорт олгосон" гэхээс өөр хэлэх юм байхгүй. Тэгвэл "ардчилагчид" маань монголын аж үйлдвэрийн салбарыг тэр чигт нь үгүй хийсэн, нэгдэл нэртэй ч малчдын хамтын үйлдвэрлэлийг үгүй хийсэн, улсын өмч гэж нэрлэдэг олон түмний өмчийг үгүй хийж өөрсдөө авсан, ёс суртахууны үнэт зүйлсийг үгүй хийсэн, харийнханд найр тавьж газар нутгаа тэдэнд өгсөн, түүнийгээ гадаадын хөрөнгө оруулалт биднийг аврана, хөгжүүлнэ гэсэн мунхруулга явуулж ихээхэн гай тарьсан, энэ улсаа өрөнд бариулж эх орныг минь хүнтэй, малтай нь газар нутагтай нь харийн хомхой сэтгэлнүүдэд тавьж өгсөн гээд дурьдаад байвал хийсэн нүгэл нь хэрээс хэтэрсэн байгаа билээ. Үүнийг яаж зогсоох вэ? Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс бие биеэ таньж, олж нэгдэж тэмцэхээс өөр арга үгүй байна.


  • huts · [202.9.43.176] · 2019/05/31

    ene erenhiilugchichid hiih ajil algadaa hog zairailaa horir tavIHAAS UUR YUCH BAIHGUI


  • Зочин · [202.179.26.163] · 2019/05/31

    Нэг луухаан нөгөө луухандаа Монгол хүнийг огцоруулна гэж бичиг өргөн барьдаг болоо юу?