fbpx Л.Мөнхбаатар: Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх хууль эрх зүйн боломж бүрдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 46 секунд

Л.Мөнхбаатар: Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх хууль эрх зүйн боломж бүрдсэн

Шинэчлэн батлагдсан Бүртгэлийн тухай багц хууль болон Харилцаа холбооны тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

 -Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны салбарын багц хууль батлагдлаа. Ер нь энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар байсан бэ. Одоо батлагдаж байгаа хуулийн гол үзэл санаа юунд чиглэгдэж байгаа вэ? 

-Анх 2001 онд харилцаа холбооны тухай хууль батлагдсанаар салбарын хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж үздэг. Тухайн үеийн хуулийн гол зорилго бол салбарын дэд бүтцийг бий болгож, харилцаа холбоог хүн бүрт хүргэх л байсан. Одоо бол анхны хуулийн зорилго бүрэн биелсэн гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна гэхээр Монгол Улсад одоогоор үүрэн утасны 4,2 сая хэрэглэгч байна. Өөрөөр хэлбэл хүн бүрт үүрэн холбооны үйлчилгээ хүрсэн, гар утсаараа дамжуулан интернэтийн үйлчилгээг хаанаас ч авах боломж бүрдчихсэн. Энэ нь хуулийн үндсэн зорилго биелсэнийг харуулж байгаа юм.

 Тэгэхээр бид одоо бий болгосон энэ дэд бүтцээ нийгэм, эдийн засгийн бусад салбаруудад ашиглуулах, төрийн болоод хувийн хэвшлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр ямар үр дүн гарах уу гэхээр иргэдийн цаг зав, хөрөнгө хэмнэгдэнэ. Энэ бол шинэчлэн батлагдаж байгаа Харилцаа холбооны тухай хуулиудын үндсэн зорилго гэж би ойлгосон.

Бид 10 орчим жил цахим засгийн тухай ярьсан, харин одоо л хөрсөнд бууж биелэлээ олох эрхзүйн орчин бүрдэж байна. Тодруулж хэлбэл, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон.

 -Иргэд ер нь цахим байдал руу шилжих дуртай байгаа. Цахимаар үйлчлүүлж, хэрэгцээт мэдээллээ авч байна. Тэгэхээр цаашдаа Цахим засаг гэж явах нь гэж би ойлголоо. Цахим засаг гэж чухам юуг хэлээд байгаа талаар тодруулахгүй юу?

-Ер нь дэлхий нийтэд цахим засгийн хөгжлийн 4 үе шат гэж байдаг л даа. Нэгдүгээрт, уламжлалт буюу цаасан суурьтай үе, хоёрдугаарт, байгууллагууд тус бүр өөрийн гэсэн цахим системтэй болох үе, гуравдугаарт, байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болох үе, дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулж, шийдэл гаргах боломжтой үе гэж бий. Дөрөвдүгээр үе шат буюу хиймэл оюун ухааныг одоогоор өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байна. Манай улсын тухайд 3-р шат буюу байгууллага хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлдэг энэ үе шат руу л шилжих шилжилтийн үедээ явж байна гэж харж байна.

 Энд би нэг зүйлийг тодруулаад ярьчихъя. Манайд цахим засгийн нэгдүгээр шат буюу цаасан суурьтай төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эхлэх үед би Монгол Улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулах, төгөлдөржүүлэх ажлыг хариуцан ажилладаг байлаа.  2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн давхардлыг арилгаж, цахим хэлбэрт шилжүүлэх суурь ажлыг эхлүүлсэн. Ингээд 2012 онд ажлаа өгөхөд бүх иргэдээ  шинэчлэн бүртгэж, иргэн болгонд цахим үнэмлэх олгож, биеийн давхцалгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулалт хийсэн. 

-Тэр үед хүн бүр л цахим үнэмлэхтэй болох гээд хурууны хээгээ уншуулж, зураг авахуулж байсан. Ер нь улс орон даяар хэрэгжсэн нүсэр ажил болсон байх. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан талаар та товчхон ярихгүй юу уншигчдад маань сонирхолтой санагдах байх. Яагаад гэхээр хүн бүр л тэр үед хурууны хээгээ бүртгүүлэх гээд харьяа дүүрэг, хороондоо очерлож байсан?

 -Тийм шүү. Насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүр мэдээллээ цахимжуулах  хурууны хээгээрээ баталгаажуулах энэ ажилд оролцсон. Улс орон даяар өрнөсөн маш том ажил болсон. Энэ ажлын гол зорилго, үзэл баримтлал бол ерөөсөө төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэн заавал бичиг баримтаа канонддог, нотариатаар батлуулдаг, олон байгууллага дамждаг байдлыг нь халах байсан. Яагаад гэхээр тухайн үед бүртгэлийн байгууллага маш их ачаалалтай ажилладаг, очер дараалал их үүсдэг, иргэд ч үүнд бухимдалтай ханддаг байсан. Саяхныг хүртэл бид ийм л байсан. Тиймээс бүртгэлийн багц хуулийг боловсруулж, батлуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан ийм л цаг үе байсан.

 -Бүртгэлийн байгууллагын ачаалал одоо хэр байгаа вэ. Бүртгэлийн тухай багц хууль батлагдаад хэрэгжиж эхэлснээс хойш ямар үр дүн гарч байгаа вэ. Нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?

-Бүртгэлийн тухай багц хууль өнгөрсөн онд шинэчлэн батлагдаад одоо хэрэгжиж байгаа. Шинэ хууль хэрэгжсэн даруйдаа иргэд олон нийтэд шууд хүрч мэдрэгдэж, тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч эхэлсэн. Жишээлбэл, хуулийн этгээдийн зарим мэдээлэл нээлттэй болсон. Ингэснээр ямар компани хэний эзэмшилд бүртгэлтэй байгаа талаарх мэдээллийг хүн бүр харах боломжтой болсон. Ер нь иргэд бүртгэлийн тухай хуульд ам сайтай байгаа, цахим үйлчилгээ, нээлттэй мэдээлэл, байгууллага хооронд мэдээлэл солилцох боломжийг бий болгосон гэх мэт олон асуудлыг шийдвэрлэсэн.

 Бүртгэл цахимжихаас өмнө иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн давхцал маш их байсан. Гурван иргэн тутмын нэг нь иргэний бүртгэлийн ямар нэг давхардал зөрчилтэй байсныг цэгцэлж, нэгдсэн мэдээллийн баазтай болгосон.

 -Иргэний мэдээлэл цахимжсанаар бүртгэлээс гадна бусад төрлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломж бүрдэж байна. Цаашдаа төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа бол. Ерөнхийдөө цахим үйлчилгээний суурь тавигдсан гэж ойлгож байна л даа?

 -Иргэний нэгдсэн мэдээллийн сантай болсноор олон давуу тал бий болж байгаа юм. Одоо бол байгууллага хоорондын, дундын мэдээлэл солилцох “Хур” гэж систем ажиллаж байгаа. ХУР гэдэг нь Exchange your platform буюу мэдээлэл солилцох дундын систем юм. Тус системд 27 төрийн байгууллага, 60 хувийн хэвшлийн байгууллага буюу банк, даатгал, үүрэн утасны оператор байгууллагууд холбогдсон байна. 2018 онд үүссэнээс нь хойш 5,2 сая орчим мэдээлэл “Хур” системээр дамжигдан солилцсон гэх статистик тоон мэдээлэл бидэнд байна. Тэгэхээр энэ тоо юуг илэрхийлж байна гэхээр иргэд цахимаар үйлчлүүлэх сонирхол, хэрэгцээ шаардлага төдий хэмжээний өндөр байгааг харуулж байгаа юм. 

 Хур системийн дараагийн алхам бол иргэнийг цахим орчинд таних “Дан” систем юм. Бүх иргэний хурууны хээг баталгаажуулсан нь “Дан” системийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дан гэдэг нь decentralized authentication network буюу иргэнийг цахим орчинд танхим систем юм. Энэ системд одоогоор төрийн 5, хувийн хэвшлийн 13 байгууллага холбогдсон байна лээ. Иргэн өөрөө зөвшөөрч хурууны хээгээ уншуулахад “Хур” цахим мэдээллийн санд холбогдож иргэний мэдээллийг тухайн үйлчилгээний байгууллага үзэх боломжтой болж байгаа юм. “Дан” систем бий болсноос хойш хагас жил хүрэхгүй хугацаанд 21 мянга гаруй удаа хурууны хээ таниулж мэдээлэл авсан байна. Тоон гарын үсэгтэй иргэнийг ч таних боломжтой гэдгээрээ давуу талтай. Цаашдаа үүрэн утасны дугаар таних боломжтой болгочихвол гар утасны аппликейшнээр үйлчилгээ авах боломжтой болно гэсэн үг.

 Ингээд бид нэгдсэн мэдээллийн системтэй болчхоор төрийн үйлчилгээг авах нь хялбар, түргэн шуурхай болсон. Гэвч үйлчилгээний хураамж төлөх болохоор банк орох шаардлага гардаг. Банкны POS машиныг байрлуулаад төлбөр хураамжийг авах боломжтой ч ямар банкны карт, ямар POS машин гэдгээс  шалтгаалаад  банк хоорондын гүйлгээ шимтгэлийн асуудал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөх үнэ нэмэгдэж, нөгөө талаар төрийн үйлчилгээний хураамжийн үнэ нэмэгддэг учраас ийм байдлаар зохион байгуулж болохгүй байсан. Ийм учраас асуудлыг шийдвэрлэх нэгдсэн төлбөрийн системийг Монгол банк, Дата төв, Харилцаа холбооны агентлаг хамтраад бэлэн болгосон байна.

 Дээрх ажлууд үе шаттайгаар хэрэгжээд эхлэхээр төрийн цахим үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх, дараагийн шатанд шилжих боломжтой болно. Хур, Дан гэдэг хоёр систем нэгдмэл утгаараа бол ХУРДАН гэсэн агуулгыг гаргаж байгаа. Энэ нь  төрийн үйлчилгээ ХУРДАН болноо л гэсэн үг.

 -Дараагийн үе шат руу шилжих тухай яригдлаа. Энэ хоёр системээс өөр систем бий болох уу эсвэл хөгжүүлэлтийг нь хийгээд явах юм уу?

 -Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний хэлбэрийг операторын горимд шилжүүлж, иргэнд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гарсан. Энэ ажлыг аравдугаар сараас бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсанчлан суурь нөхцөлүүд бүрдсэн, иргэний мэдээлэл баталгаажсан учраас технологийн дараагийн үе шат руу шилжих бэлтгэл хангагдаж байгаа.

 Төрийн үйлчилгээ операторын горимд шилжсэнээр иргэд маань үйлчилгээ авахдаа байгууллагаас байгууллага дамждаг, цаг хугацаа алддаг байдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл оператороор дамжуулан аль ч байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ.

 Иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй “Хур” системээр дамжуулан байгууллага хоорондоо мэдээллээ солилцоод иргэнд аль болох хүндрэл учруулахгүйгээр үйлчлэх ийм боломж бүрдэх юм.

 -Цаашид энэ чиглэлээр ямар ажил хийгдэх шаардлагатай байгаа вэ?

 -Бүртгэлийн тухай хууль болон харилцаа холбооны салбарын тухай багц хууль гарснаар энэ хоёр салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж байгаа юм. Эхлүүлж байсан ажлууд маань бодитоор хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч, иргэн бүр үр шимийг нь хүртэж байгаад баяртай байна.

 Одоогийн хүрсэн түвшин бол төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн утгаар нь шилжүүлэхэд хууль эрхзүйн болон технологийн боломж бүрдсэн. Тэгэхээр Засгийн газар яаралтай зохион байгуулж, иргэдэд ээлтэй, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Ингэснээр төрийн үйлчилгээнд маш том дэвшил гарна.

 Ер нь цахим засаг, цахим төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргасан нь одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн гол ажлуудын нэг болж байна гэж харж байна.

СХД-ийн 9-р сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
СХД-ийн 9-р сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​