Юнивишнд хууль бусаар давуу эрх олгож байгааг эсэргүүцэж эхэлжээ


"Харилцаа Холбооны  Зохицуулах Хорооноос батлан гаргах гэж байгаа “Өргөн Нэвтрүүлгийн Зохицуулалт, Нөхцөл Шаардлага” гэх журманд оруулсан зүйл заалтыг Монгол HDTV  эсэргүүцсэн мэдэгдэлийг өчигдөр гаргалаа. Тус мэдэгдэлдээ, дөрөв дэх засаглал буюу сэтгүүл зүйн хэвлэн мэдээллэх эрхийг боймолж, нэг байгууллагаас хараат болгон,  үзэгчдийн олон төрлийн монгол контент үзэх эрхийн сонголтыг цөөрүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хязгаарласан журам батлагдах гэж байгааг тэд онцолсон юм.  Уг нь Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь харилцаа холбооны салбарт төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байгууллага юм. Гэхдээ тэдний шинээр гаргах гэж байгаа журманд тусгасан зарим заалтнаас харахад ОСДҮЭ Юнивишн гэх мэт  компаниудаас хараат болсон, тэдний эрх ашгийг хамгаалж байгааг нь шууд илтгэж байна. Тодруулбал дээрх журмын 9.24-т ОСДҮЭ компаниудыг өөрийн гэсэн дамжуулах сувагтай байхыг зөвшөөрсөн байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн, ОСДҮЭ компаниудыг телевиз, кабелийн сувгуудтай давуу байдлаа ашиглан, шударга бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгож байна. Мөн журмын 9.10 дахь заалт нь өргөн нэвтрүүлгийн телевиз гэсэн нэр томъёог  ОСДҮЭ/Юнивишн/ компаниудын үйлчилгээний нэрээр буюу үндсэн багцын суваг гэж өөрчилсөн байгаа хачирхалтай юм. 

Энэ талын гадны жишээ эсэргээрээ буюу өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эфирийг  Олон Сувгуудын Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч компаниуд нь мөнгө төлөн авч өөрийн дамжуулах сүлжээгээрээ гаргадаг. Манай улсад энэ тогтолцоо анхаасаа л байгаагүйн дээр улам хууль зөрчсөн, мөн телевизийн уран бүтээлчийн олон цагийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн журам бий болох гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй юм. Энэ нь зөвхөн өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эрх ашгийг хөндөөд зогсохгүй нийт телевиз үзэгчдийн  МЭДЭХ ҮЗЭХ эрхийг  маш ноцтойгоор зөрчсөн байна" гэх мэдэгдэл хийлээ.

Ингээд тус журмыг эсэргүүцсэн Монгол HDTV-ийн  мэдэгдэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэе.   


Энэ мэдээ таалагдаж байвал: