fbpx Эцэг хүү хоёрын хэргийг гацаанаас нь гаргая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 23 секунд

Эцэг хүү хоёрын хэргийг гацаанаас нь гаргая

Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улстөрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь  олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу  эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа билээ. 

Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “ Төрийн орон сууцны корпорац”-ын захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”ын барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны барилгыг худалдах,худалдан авах гэрээ байгуулж,үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам доллар хахуульд авсан гэгдэж байгаа  А.Гантулгын ард улсын баатар хүүгийн хамт бий хэмээн шалгагдаж байгаа юм.  

Тодруулбал А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5  тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэх үндэслэл бий юм билээ. 

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Грайнд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Туркийн “Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.   

Энэ зээлээ төлөхийн тулд Э.Бат-Үүл болон хүү Б.Чулуудай нар нь компаниа “Бэрэн групп”-ын Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас  орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайнд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” хэмээсэн гэж хэвлэлийн хуудсуудад хэсэг хөвөрч байлаа. 

Энэ олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нарын хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд таг гацаанд орсон нь эрхгүй анхаарал татаж байна. Жирийн иргэдийнхээр бол хэрэг нь тэр даруй шийдэгдээд зохих шийтгэлээ хүртээд явж байх цаг хугацаа хэдийнээ өнгөрөв. Гэтэл улсын төсөвт дарамт учруулсан гэх хэрэгтээ шийтгэл хүлээдэггүй улсын баатар “Өдрийн сонин”-д өөрийн орон зайг эзлэн бүр булантай болоод байнга нийтлэл бичиж суудаг ажилтай болжээ. Ардчилал бүслэгдсэн,ардчилалаа хамгаалая хэмээн бичээд суугаа улсын баатар өөрөө иргэдийн мөнгийг хувьдаа завшсанаараа ардчилалаас хумсалж байгаа нэг хэлбэр гэдгээ умартав бололтой. 

Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг гацаанд орж замхардаг гэдгийг улсын баатар Э.Бат-Үүл хүүгийнхээ хамтаар холбогдсон,шалгагдаж байгаа хэрэг нь мөн баталж байна. Түүнийг дээрх хэргийг хүүгийн хамтаар үйлдсэн бол хэргээ хүлээж, шийтгэлээ хүртэн, эс үйлдсэн бол нэрээ цэвэрлэж эцэслэхийг олон нийт хүлээж байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​