fbpx Хар тамхины хэргийг анхааруулсаар байтал арга хэмжээ аваагүй Д.Цогтбаатарт хариуцлага тооцох учиртай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 45 секунд

Хар тамхины хэргийг анхааруулсаар байтал арга хэмжээ аваагүй Д.Цогтбаатарт хариуцлага тооцох учиртай

Монгол төрийн хуулийн бодлого алдагдаж, сүүлийн үед  хар тамхины хэрэг хяналтнаас гарч буй талаар манай сайт урьд нь мэдээлж байсан билээ. Гачлантай нь өнөөгийн эрх баригчид ийм төрлийн гэмт хэрэгт оноох ялыг хөнгөрүүлсэн Эрүүгийн хуулиндаа олигтой өөрчлөлт хийх хүсэлгүй  байх шиг байна. Гэтэл энэ оны эхний таван сард гадаад орнууд, тэр дундаас голцуу  Европын орнуудаас хар тамхийг Монгол руу гурван ч удаа шуудангаар илгээсэн байв. Мөн саяхан Монголын хоёр дипломат ажилтан 70 кг героины төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг Германы цагдаагийн ажилтнууд  илрүүлж баривчилсан тухай мэдээлэл тус улсын хэвлэлээр цацагдаж дэлхийгээр нэг дуулиан тариад байна.  Манай Гадаад харилцааны яамныхан үүнийг хүлээн зөвшөөрч “Тийм явдал болсон нь үнэн. Тун харамсалтай” гэх маягаар тайлбар хийхдээ харин өнөөх хар тамхи тээвэрлэж явсан дипломат ажилтнуудынхаа нэрийг тас нууж, иргэдийнхээ мэдэх эрхийг хясаж боогдуулан, оньсого таавар таалгах маягийн юм болгож  орхив. 

Хар тамхины хэргээр саатуулагдсан дипломат хоёр ажилтан одоо Германы Дрезден хотын шоронд байгаа аж. Тэд Турк улс дахь Элчин сайдын яамныхаа машинаар хар тамхиа тээвэрлэн Германы нутагт орж баригдсан учраас тус улсын хуулиар шийтгэгдэж таарна.  Тэдний ачсан хар тамхийг  Германы Берлин хотод тосож авах хүмүүс нь хүлээж байсан бололтой. Өөрөөр хэлбэл, хоёр Монгол эрийн тээвэрлэж явсан 70 кг хар тамхины цаана ийм төрлийн гэмт хэргийн томоохон сүлжээ ажиллаж байсан нь ойлгомжтой юм.  Магадгүй, Монгол руу шуудангийн илгээмжээр Европын орнуудаас хар тамхи илгээдэг бүлэглэлд элссэн дипломат ажилтнууд тийнхүү баривчлагдсан ч байж мэднэ. Ер нь хар тамхины хэрэг нэлээд  эртнээс газар авч, энэ хэрэгт Монголын дипломат ажилтнууд сэжиглэгдэж  байгаа талаар энэ оны нэгдүгээр сард Германаас манай улсад албан ёсоор мэдэгдэж байжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Германд Турк улсаас хар тамхи тээвэрлэн борлуулдаг том жижиг бүлэглэлүүд олширч байгаа аж. Харамсалтай нь манай дарга нар ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.  Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд уг нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хашир туршлагатай хүн гэхэд ийм ноцтой хэргийн сэжүүр цухалзаад удаж байхад ер хөдлөхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байсан болж таараад байна. 

Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар хар тамхины хэргээр саатуулагдсан хоёр хүн нь Турк улсад суугаа Монголын Ерөнхий Консулын газрын ажилтнууд бөгөөд нэг нь лав  тэнд Ерөнхий консулаар ажиллаж байгаад саяхан чөлөөлөгдсөн Э.Мөнх-Очирынх нь жолооч байсан нөхөр ажээ.

Турк улсын дугаартай элчингийнхээ машинд хоёр ажилтан нь бөөн хар тамхи ачиж аваад Туркын  Анкара хотоос Болгар, Серб, Унгар, Словак, Чех улсын нутгаар дамжин Герман хүртэл ямартай ч ойролцоогоор 2.600 гаруй километр зам туулсан бололтой.  Далан килограмм хар тамхи нь өнөөгийн ханшаар арав орчим тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөн дүн ч яахав, сонирхуулах төдий юм. Хамгийн гол нь Германаас манайд таван сарын өмнө анхааруулсаар байтал дипломат ажилтнуудынхаа оролцоотой хар тамхины сүлжээнд хяналт тавьж, таслан зогсоох талаар юу ч хийгээгүй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хариуцлага тооцох ёстой болж байна. Эс тэгвээс сөрөг хүчнийхээ зүгээс огцрох шаардлага тулгуулан ганхаж эхэлж буй У.Хүрэлсүхийн Засгийн газар шударга ёсны төлөө хоосон чалчигсад гэсэн нэр зүүгээд дошийн шог болох биз ээ

О.Баяр

Шуурхай.мн

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна
Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​