УЛААНБААТАРТ 26-28 ХЭМ ДУЛААН БАЙНА


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ.

2019 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: