fbpx МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН IV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 46 секунд

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН IV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

 Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын Дөрөвдүгээр хуралдаан  6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавд энэ өдрүүдэд болж байнө. 

Тус хуралдаанд манай улсаас БОАЖЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан  төлөөлөгчид оролцож, Цайны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, хөнгөвчлөх түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүлэн хэлэлцэж буй юм.

Түүнчлэн хоёр талт уулзалт хийж, форум, хэлэлцүүлэгт оролцон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар манай улсын баримталж байгаа байр суурь, бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.  Мөн өөрийн орны байр суурийг илэрхийлж, гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн тодорхой шийдэлд хүрч ажиллаж байна.

Манай улсад ирдэг жуулчдын зах зээлийг ОХУ, БНХАУ тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин манай улсад аялсан нь өмнөх оныхоос 20.7 хувиар, БНХАУ-аас 163 991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 13.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдаанд БОАЖЯ өндөр ач холбогдол өгсөөр иржээ.

Энэ хуралдаан нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүнүүдийн дөрөвдүгээр уулзалтын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.  Хуралдааны  үеэр гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Мөн “Цайны зам” соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, хоёр талт уулзалт, салбар хуралдаанууд, “Цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдон байгуулагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагаар Монголоос Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын таван муж, хот элсэн ороод байна.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.  Мөн оны аравдугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхим нь Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг.

ҮНДСЭН ХУУЛИЙН АРД ОЮУТОЛГОЙГ НУУВ УУ?
ҮНДСЭН ХУУЛИЙН АРД ОЮУТОЛГОЙГ НУУВ УУ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​