Улсын Аварга Э.Оюунболдын цолны мялаалга наадам хойшилжээ


Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдээд байгаа юм. Улсын Аварга Э.Оюунболдын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод болох товтой байсан ч мялаалга наадмыг хойшлуулсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Эргэн сануулахад улсын баяр наадмаар шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн талаарх мэдээллүүд ар араасаа хөвөрч байгаа юм. МҮБХ-ноос аварга болсон Э.Оюунболдыг шинжилгээнд бүдэрсэн тул цолоо хураалгахыг шаардаад байгаа билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2019/08/30

    Зэвүүн цаг ирсэн бололтой учир нь энэ хүний хүч тэнхээг тогтоож барих хүчтэн энэ улсад байтугай энэ дэлхийд байхгүй болсон бололтойдогоо тийм учраас л ямарч хамаагүй арга хэрэглэж байгаад замаасаа зайлуулах гэсэн муу этгээдүүдийн хийж байгаа ажил байх гэж бодож байна -- хүн болгон хардах эрхтэй -- учир нь энэ хүний эгэлгүй их бяр тэнхээнд итгэж байна -- ямарч хүнийг одоо цагт яажч гүтгэж нэр хүндийг нь унагааж болдог болсон зэвүүн цаг дор бид бүхэн амьдарч байгаа бус уу