Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хүртэл хойшилсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлэхийн өмнө бүлэг нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Харин ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд тусган саналуудыг хэлэлцэн, хүлээж авах эсэхээ шийдэхээр ийнхүү олон хоног хуралдаад буй. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг Ерөнхийлөгчийн санал болон Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрүүдийн талаар дөрвөн өдөр хуралдлаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй.  

Одоогоор ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн асуудлууд дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох шаардлагатай байна. 
Өчигдрөөс Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байгаа ч тодорхой шийдэл гараагүй байна. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас ирэх Даваа гарагт хуралдаж, эцсийн шийдээ гаргая гэсэн байдалтай байна. 

АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болъё, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё, УИХ-аас баталдаг, орон нутагт эдийн засгийн эрхийг нь нэмэгдүүлье гэдэг саналууд тавьж байгаа. 

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. 

МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг хүлээж авахгүй гэж байгаа.Өчигдөр бүлгийн гишүүдээс цаасаар санал авсан. Санал асуулгаар зөвшилцлийн үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг асуусан. Үүн дээр гишүүд зөвшилцөл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байсан учраас энэ ажил үргэлжилж байна. 

Сонгуулийн тогтолцооны асуудал дээр бүлгээс шийдвэр гаргаагүй байна. 

Шүүх засаглалтай холбоотой асуудлыг тухайд Ерөнхийлөгчийн зүгээс “62 гишүүний өргөн барьсан төсөлд миний бүрэн эрхэд халдсан заалтууд байна. Үүнийг анхаараач ээ” гэж байгаа. Манай бүлэг үүнийг эцэслэн шийдээгүй байна” гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бат · [202.9.43.18] · 2019/08/21

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо


  • иргэн · [202.9.42.169] · 2019/08/19

    108 болгож хэрэггүй,юуч хийхгүй юм чин цөөхөн байх нь зөв,байнгын ажиллагаатай нэртэй хуралдаа ирдэггүй,хурал хийж чаддаггүй парламент манайд хэрэггүйдээ.51 байх нь зөв,хүчтэй ерөнхийлөгч л хэрэг болох юм шигээ.


  • зочин · [124.158.124.173] · 2019/08/19

    108 их байна. одоо 76 хуралдаа ирж чадахгүй байхад. харин 40-50 гишүүнтэй байвал болно. тэд юу л хийхэв дээ. баталсан хууль нь хэрэгжихгүй байгааг хар л даа.дандаа жирийн иргэнд л дарамт болсон хуулиуд л байна.


  • DR. ADITY · [105.112.33.85] · 2019/08/19

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • ЭРУУЛ УХААН · [202.9.44.227] · 2019/08/17

    Монголд эруул ухаан ялнаа Их хурлын гишуун хулгайч луйварчдыг 108 болгоно гэсэн ямарч монгол хуний дургуйг хургэсэн санаачилгыг монголчууд бугд эсэргууцэнэ шуу дээ ер ундсэн хуулийн нэмэлт оорчлолтыг дараагын их хурлын ес суртахуунтай гишуудэд улдээж ард тумнээрээ хэлэлцуулэх хэрэгтэй бн Ардын их хурдыг 5 жилд нэг хуралдуулж тэндээсээ байнгын ажиллагаатай бага хурлаа сонгодог болвол нам гэсэнтуйлшрал бага болнооо