fbpx Ц. Сандуй дуугарч, жинхэнэ 60 тэрбумын эздийг илчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 6 секунд

Ц. Сандуй дуугарч, жинхэнэ 60 тэрбумын эздийг илчилнэ

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө гарч ирсэн нэг бичлэг байдаг юм. 60 тэрбумын гэхээр хэн ч мэдэх болсон МАН-ын удирдлагуудын танилцуулга сонссон бичлэг л дээ. Энэ бичлэгээр мөн ч олон хүн улс төр хийлээ. Хараад байх нээ, 60 тэрбумын бичлэгийг ашигласан хүмүүс амжилт гаргаад байх шинжтэй. Энэ одоо ч үргэлжилж байна. Учир нь 60 тэрбумын бичлэгийн хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлжээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө прокурорт хүргэгдсэн хэргийн материал гэрлийн хурдаар шүүхэд очсон нь нэгийг хэлж буй.

Эндээс гурван шалтгаан тодорхой харагдаж байна.

Нэг. 60 тэрбумын хэргийг шийдвэрлэнэ гэж сонгуульд амлаж гарч ирсэн нэр бүхий дарга нар бий. 2020 оны сонгууль юу юугүй тулаад ирлээ. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Тэгэхээр тэд “амлалтаа биелүүлэх”-ээр дайрч эхлэв үү гэмээр харагдаж байна. Гэтэл 60 тэрбумын схем гээчийг зохиож хэд хэдэн намд танилцуулж явсан “иргэн” Г.Доржзодов энэ хэргийн буруутнууд дунд алга. МАН-ын дарга асан М.Энхболд ч байхгүй. Харин Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад”-ын А.Ганбаатар хоёрыг л яллаад явж байгаа ажээ.

Хоёр. Монголын шүүх, прокуроруудын ширээн дээр авлига, албан тушаалын, ардаа олон их наяд төгрөгийн хохирол дагуулсан олон хэрэг бий. Тэрбумаар тоологдох төгрөгийн буюу “оймсны” хэрэг мэтийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд л аргалж байна. Эрдэнэтийн 49, 51 хувийг худалдаж авсан, барьцаалсан, Оюутолгойн гэрээ, олон сая долларын оффшорын хэрэг гээд хаана, хэн гацаагаад байгаа нь мэдэгдэхгүй түүх болж хоцроод байгаа хэргүүд бий. Гэтэл эдгээрээс түрүүлээд 60 тэрбумыг шийдсэн болж, дээрээс нь “маш том ар”үй хоёр нөхрийг тууж аваачаад шүүхийн өмнө суулгаж байгааг ойлгож цөхөх юм алга. Хамгийн гол рольтой атлаа артай, яриа хөөрөөтэй нь мултраад үлдсэнээс харахад 60 тэрбумын хэрэг бол нэг талаас улс төрийн шоу, нөгөө талаас улс төрийн хэлмэгдүүлэлт болох вий гэхээр харагдаж байна.

Гурав. 60 тэрбумын гэх хэрэг ийм хурдан “гүйхэд” дэмжлэг үзүүлж буй хүмүүс бол МАН-ын одоогийн дарга нар гэдэг юм. Ухаад үзвэл энэ нотлогдоод л ирнэ. МАН-ыг 2016 оны сонгуульд ялахад дарга нь М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй байв. Гэвч сонгуулийн дараа М.Энхболд ч, Ц.Сандуй ч тус тусын шатны гүйцэтгэх засаглалыг тэргүүлээгүй юм. М.Энхболд УИХ-ын дарга, Ц.Сандуй НИТХ-ын дарга болсон. Сонгуульд ялангуут гадаадаас бөөн бөөнөөр ирсэн нөхдүүд энэ хоёр хүнийг 60 тэрбумаар баалаад эхэлсэн. Явсаар хоёулаа ажлаа өгсөн. Харин тэдний ажлыг авсан дараагийн дарга нар ёстой л тонгочиж өгсөн дөө. Одоо ч дөвчигнөж л байна. Шахаа, томилгоо, тендерийн маапаан, нүүрсний хулгай гээд хийхгүй ч юм алга. Хэзээ нэг цагт энэ бүгд шударга шүүхээр орно. Юу үнэн, энэ үнэн. Ийм булай хэргүүдээс хамгийн булай нь ЖДҮ-гийн хэрэг юм. Аль эрт яллах дүгнэлт нь үйлдэгдээд прокурорт очсон хэрэг саяхан шүүхэд очсон мэдээлэл байна.

Гэхдээ ЖДҮ авсан УИХ дахь МАН-ын бүлгийн дөрөвхөн хүнийх нь хэрэг явж байгаа аж. Яг үнэндээ 60 тэрбум бол яриа, ЖДҮ бол гэмт хэрэг шүү. Чөмгөө дундартал зүтгэж, жижиг дунд үйлдвэр оролцож яваа хүмүүст Монголын төр дэмждэг үзүүлэхээр ЖДҮХС хэмээх тусгай сан үүсгэсэн байдаг. Гэтэл сангийн хөрөнгийг УИХ-ын гишүүд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хулгайлчихсан. Тэд бол жинхэнэ хулгайч. Харин манай монголчууд хэзээний амар амгалан зангаараа өдөр бүр зурагтаар худлаа ярьж сушгаа ЖДҮ-гийн хулгайч нарыг сонсоод л сууцгааж байна. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэрэг гээчээр халхавчилж МАН-ын зарим нөхөд өрсөлдөчгөө дарж авахыг оролдож байгаа хэрэг юм.

Ерөнхийгөөр нь харахад ийм гурван шалтгаан 60 тэрбумын хэрэг дээр харагдах болсон. Энэ улам тодорч байна.

Энд нэг сонин зүйл бий. 2016 оны сонгуульд МАН-ыг удирдаж ороод ялалтад хүргэсэн дарга нарын нэг Ц.Сандуй намынхныхаа “дэмжлэгтэйгээр” яллагдагч болоод сууж байх юм. Ц.Сандуй хэвлэлээр байнга гөвүүлж байдаг. Өөрөө ч тэрэндээ дасчихсан байх. Хамгийн тааруухан нь Ц.Сандуйг МАН-ынхан нь “нухаад” байдаг юм. Энэ хүн 60 тэрбумын бичлэг ил болсноос хойш бараг л үг унагасангүй. МАН ялсны дараа Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өглөө. НИТХ-ын даргаас огцорлоо. МАН-аас ч хөөгдсөн байх. Гэхдээ сүүлийн үед нэг мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас чих рүү орж ирээд байх болов. Ц.Сандуй тэвчээр алдаж байгаа аж. Тэрбээр ойрын өдрүүдэд бүх байдлыг үнэнээр нь дэлгэхээр болж байгаа бололтой.

Түүний дараа МАН дараагийн сонгууль гэж ярихад тун хүнд болох гэнэ. Учир юу гэвэл, 60 тэрбумын бичлэг хэмээх интернетэд байгаа бичлэг бол М.Энхболд, Ц.Сандуй хоёрт зориулсан эд. Энэ юу ч биш. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг байсан тухайг хар Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагдаа зураг хөрөгтэй нь батлан чрьсан. Үүгээр ч зогсохгүй энэ хэдээс гадна нэр бүхиы томчууд ч тэдэнтэй адилхан сонссон гэдэг яриа ч бий. Тиймээс л намынхаа лидерүүдтэй цугтаа сонсчихоод өдгөө ганцаараа сонссон мэтээр гэмтэн хэмээн чичлэгдэж буй Ц.Сандуй тун удахгүй “дуугарч”, жинхэнэ 60 тэрбумын эздийг илчлэх нээ.

Эх сурвалж: info5.mn 

АМЕРИКЧУУД ЛАВ АВАРГА БОЛОХГҮЙ БОЛОЛТОЙ
АМЕРИКЧУУД ЛАВ АВАРГА БОЛОХГҮЙ БОЛОЛТОЙ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​