АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий


-АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ-

Шинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна.

АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг арайхан явуулчихаагүй байна. Гэвч түүний ажлыг авах хүмүүсийн тухай яриа хэдийнээ гарчихсан. Нэн түрүүнд хурандаа Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг зүтгүүлэх гэж байгаа гэж аравдугаар сард л улстөрийн хүрээнд шуугиад эхэлчихсэн билээ.

Гэхдээ өнөөг хүртэл энэ халаа сэлгээний тухай элдэв хов жив гарахгүй байсанд АТГ-ыг оролдохооргүйгээр тохироог хийсэн бололтой гэж олон нийт үзэж байсан юм. Тэгтэл үгүй ажээ.

Юу гэвээс, МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасанг удирдана гэсэн яриа гарч эхэллээ. Хэдийгээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тухайн хүний онцлог, туршлага, эзэмшсэн мэргэжил, өөр олон зүйлээс шалтгаалж зохих албанд томилох учиртай. Энд нэг л зүйл ойлгомжтой байна.

АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ. Уг нь энэ газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Мөн АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Тус газрын албан үүргийн чиг баримтлалд “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, АТГ эрх баригч нам хүчин, эсвэл төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс өөрсдөд нь улайран зүтгэсэн хэн нэгнийг эрхлүүлэн, шагнахаар илгээдэг газруудын нэг биш. Учир нь АТГ өөрөө хууль хэрэгжүүлэхээс гадна хэрэгжилтийг нь хянах маш онцгой, халдашгүй статус бүхий газар гэж ойлгож болно.

Г.Баасан хатагтайн тухайд хуульчийн мэргэжлийг хожим эзэмшсэн ч өнгөрсөн богино хугацаанд өөрийн ур чадварыг илэрхийлж чадсан нэгэн. Тэрбээр төрийн албаны хажуугаар олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нь ч үнэн. Хүчин буурай ахмадуудын өмнөөс хүчтэй тулж, тэмцсээр энэ өндөрлөгт хүрсэн түүнийг Монгол Улсын нөлөө бүхий хатагтай нарын нэг ч гэдэг.

Гэхдээ дээр дурдсанчлан АТГ нь маш их нууц, мэдээллийн сан агуулдаг, үүнийг олон нийтэд тэр бүр дэлгэх боломжгүй, ялангуяа улстөрчдөд бүр ч мэдэгдэж болохгүй. Учир нь эдгээр баримт бүр төрийн нууцыг агуулахын зэрэгцээ хүний нэр хүнд, цаашилбал амь насанд ч хүрэх магадлал өндөртэй тул өнгөрсөн хугацаанд Монголын урдаа барьдаг хурандаа, генералууд энэ газрын даргын албыг хашиж ирсэн.

Гэхдээ бүгд ажлаа тайван хийсэн нь үгүй. АТГ-ын даргын албыг хашиж байгаад амиа алдсан тохиолдол ч байгаа.

Тиймээс энэ ажилд Г.Баасан хатагтай тохирохгүй. Харин түүнд одоогийн алба болох Олон нийтийн зөвлөлийн дарга хамгийн тохиромжтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч түүнийг энэ ажилд томилогдсоныг олон нийт талархан хүлээн авсан.

Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш. Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон. Гэвч АТГ-ын даргыг халж, оронд нь өөрийн хүнээ томиллоо, томиллоо гэхэд арай ч ийм найзан дундын найраа байж болохгүй албан тушаал гэдгийг мэдэх буй биз ээ.

 

Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Од · [150.129.142.158] · 2017/11/26

    Баасан авгай АТГ-ын дарга бүү хэл одоогийн хийж байгаагаа ч дөнгөхгүй байна шүүү дээ.


  • ЗОЧИН · [27.123.212.138] · 2017/11/26

    Наадах чинь худлаа цуурхал яриа сенцаси байна хүмүүсийн дунд яс хаясан хорлон янаглах бичиглэвэр байна Бичигчийн нэр ч алга Ер нь далдуур ерөнхийлөгчөө муулах гэсэн далд санаа агуулсан байна Тоож бүү уншаарай


  • Зочин · [122.201.24.126] · 2017/11/26

    Battulga arai ch baasang tomilohgui bailguidee Baasan abgai tetgebertee suuj ach zeegee hardguimuu zaluusd oron zaigaa tabiad ogmoor yum


  • Иргэн · [182.160.35.86] · 2017/11/26

    Баасан томилогдвоос Монголын төр оршин тогтнох эсэхийн дотоодын дайн болно


  • Zochin · [112.72.8.66] · 2017/11/25

    oo gd bga nuhur Mieyege demjeed duhan deer ni vnsehgvi de Tegsen bol chi ingej shanalahgvi bj Harin bi Battulgig songosondoo maash setgel hangaluun bna da


  • оо · [150.129.143.59] · 2017/11/25

    өөөөөөө би баттулгыг сонгсондоо бүүр их харамсах юм надтай адил хүмүүс их байгаад эргэлзэхгүй байна энэ хүнийг тойроод бүр нийгэмийн шаарнууд шавлаа сахил хүртээд шал дордов гэхчээр юм боллоо би энэ хүнийг ,,путин ,,шиг байгаарай гээд ерөөгөөд санлаа өгсөн гэтэл элбэгээс илүү гарах юм алга ээ харла


  • khkhkhkh · [66.181.178.152] · 2017/11/25

    Баасан гуай нь тэтгэвэрийн хүн биз дээ? Баттулга Ерөнхийлөгчөө!!!!


  • Энгийн иргэн · [202.9.40.145] · 2017/11/25

    Баасан авгай АТГ авх санаа их байгаа л даа Даанч хуулын байгууллага д ажил сан жил цөөн .нэн тэр гээд шалтгаан маш их бии


  • zochin · [202.9.40.124] · 2017/11/25

    ATG gedeg gazar jijig jaraahai baridag gazar bolson shu de, tom tul barihiin tuld zorigtoi, hurts, daichin, haraat bus, shudarga, changa hatuu samar l heregtei bgam da, danda generaluud sain udirdana gej yu bhav, tegehde mergejliin hun bval l sain bn, odo ta nar har da, ene ulsturiin tomilgo herees heterle, eruul mendiin said, baigali orchni said, huns hudu aj ahuin said geed duridval mash olon mergejliin bus humuus, deerees n surguuli emnelgiin udirdlaguud hurtel merggejliin bus, ajla medehgui ulstursun humuuseer duuren bn, zorigtoihon setgelgeeni huvisgal heregtei


  • Зочин · [27.123.214.90] · 2017/11/24

    yamar ch medleg bolovsrolgui yumnuud iim xunii sanaand oromgui elii balai yum bichixees icheechch arai ch dee


  • Зочин · [202.21.106.134] · 2017/11/24

    Baasan ene ajildaa bolnoo. Harin odoogiin dargiin hiisen ajil gej yu baidgiin. Suudal bugluj tsalin avah tudii hun. Yuch shiidverlej chadahgui setgelgui gulgur


  • АНАНД · [103.10.23.4] · 2017/11/24

    арайч дээ юу гэж Баасан авгайг томилохов дээ, Одоо харин яг таарсан ажилаа хийж байгаа.


  • bat · [202.21.118.58] · 2017/11/24

    baij bolomgui ym gej baidag ym.


  • kk · [202.21.102.226] · 2017/11/24

    bitgii teneg elii um bcih, uy bichej bgaagaa medehgui mal


  • kk · [202.21.102.226] · 2017/11/24

    bitgii teneg elii um bcih, uy bichej bgaagaa medehgui mal