fbpx Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 40 секунд

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралдаанд нийслэлийн харъяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нар болон 152  хорооны Засаг дарга нар оролцов. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 94 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 85.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах ажлын хүрээнд улс, нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 512,7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 902 төсөл, арга хэмжээний үзүүлэлт 82,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Мөн дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд,  Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт сургуулийн хашаанд, Багануур дүүрэг 3-р хороо "Оюуны эрин" цогцолбор сургуулийн гадна, Баянгол дүүрэг 4-р хороо 20-р сургуулийн гадна,Багахангай дүүрэг 1-р хороо "Хангай" цогцолбор сургуулийн гадна хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын зураг төсвийг боловсруулсан байгаа” гэв.

Дараагаар нь Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр  хэлсэн үгэндээ  “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нь бүх шатны  төрийн албан хаагч бүрийн  үүрэг, тиймээс  сайжруулсан түлш түгээлт, хүргэлтийн асуудалд дүүргийн болон хороодын засаг дарга нар анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна” гэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 80 хувьтай байна

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрээр “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох бусад байгууллагуудад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгөхөд нийт 1311 арга хэмжээг авч ажилласан байна. Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил  86 хувьтай байна. Автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна” гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” онөаатүг-т шилжиж ирсэн 18 сургууль, цэцэрлэгүүдийн  халаалтын зуухнаас өндөр эрсдэлтэй 8 сургууль цэцэрлэг нь 2019-2020 оны өвлийн их ачааллыг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгасан юм.

Иргэд олон нийтийн саналыг үндэслэн газар чөлөөлөх ажлууд хийгдэж байна

“Газрын зөрчил арилгах талаар авсан зарим арга хэмжээний талаар Газрын зөрчил арилгах ажлын хүрээнд Баянгол дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 34, Сонгинохайрхан дүүрэгт 40, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 38, Багануур дүүрэгт 32, Налайх дүүрэгт 2 байршлыг чөлөөлсөн. 263 байршилд 449 объект чөлөөлснөөс 346 хашаа хайс, 8 өргөтгөл, 32 түц, 63 граж контайнер байна. Түүнчлэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна. Мөн хорооллын дундах авто замын 87 байршилд орц гарц нээсэн. Нийтийн эзэмшлийн 31 байршилд 4152 м.кв талбай, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м.кв талбайг чөлөөлөөд байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт биелэлтийн танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн зарим дүүрэг хороодын Засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудаар санал хэллээ. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргах явдлыг төрийн байгууллагын бүх шатанд таслан зогсоох, ажил эрхэлж байсан албан тушаалтнуудаас  нийслэлийн өмчөөс зохион байгууллттай хулгайлсан, өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох болон  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “ Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлын уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллах хэрэгтэй. Шат шатандаа ажилдаа эзэн байж иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцлөөр хангаж ажилла.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг түгээх борлуулах ажилд дүүрэг хороодын Засаг дарга нарыг идэвхи санаачлагатай ажиллаж, нөөцлөх, тээвэрлэх түгээх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагууд, харъяа газруудад хандан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгах саналуудаа энэ сарын 30-ны өдөр нэгтгэж өгөхийг үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 “Хүүхдэд тусалъя” аянд “Талх чихэр” ХК нэгдлээ
“Хүүхдэд тусалъя” аянд “Талх чихэр” ХК нэгдлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​