fbpx Р.Булгамаа: Талийгаач охины цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

Р.Булгамаа: Талийгаач охины цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа

БЗД-ийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш таван cap өнгөрч байна. Хэрэг ямар шатанд шалгагдаж байгааг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-13 настай охин бусдын гарт амь насаа зүй бусаар алдсан хэрэг шалгагдах үйл явц ямар шатанд явж байгаа вэ?

-Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт үйлдсэнээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ны өдөр болно.

- Шүүх хуралдаан нь болох гэж байгаа юм уу?

-Энэ сарын 11-нд болох хурал гэм буруугийн шүүх хуралдаан биш урьдчилан хэлэлцүүлэг юм. Урьдчилан хэлэлцүүлгийг шүүгч дангаар явуулдаг. Өмгөөлөгчдийн зүгээс олон хүсэлтийг бичгээр урьдчилан тавьсан байгаа.

-Ямар хүсэлтүүд юм бол ?

-Ер нь бол ЭХХШТХ-ийн 33.3 дахь хэсэгт зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хүсэлтэй байгаа.

-Задлан шинжилгээ дахин хийлгэх хүсэлт юу болсон бэ?

-Нэгдүгээрт, талийгаач охины цогцост шинжилгээ хийсэн дүгнэлт бүрэн бус, тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан байсан тэр хүсэлтээ дэмжинэ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед илэрсэн гэмтлүүдийн эргэлзээтэй байдлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр түүнд экскумаци хийлгэх аргаар бүтэн биеийн рентген зургийн шинжилгээг ЭХХШТХ-ийн 27.8.1 дэх хэсгийн баримтлан дахин хийлгүүлэх хүсэлт тавьсан юм.

Энэ нь хохирогчийн биед учирсан ясны хугарлыг бүхэлд нь үнэн зөвөөр тодорхойлсноор гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл үр дагаврын шалтгаант холбоо, үнэн зөв бодит байдал тогтоогдох юм. Иймд ЭХХШТХ-ийн 33.3.1.2 дахь хэсэгт заагдсаныг баримтлах нь зүйтэй байна.

Хоёрдугаарт, охины амь нас хохирсон асуудлыг орхигдуулсан, зөвхөн бага насны хүүхдийг хүчиндсэн асуудлаар л прокурор яллах дүгнэлт бичсэн тул хэргийг давхар зүйлчлэх ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байгаа.

Тодруулбал, хохирогч нь хүчиндэх гэмт хэргийн улмаас амь нас нь хохироогүй бөгөөд хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй /бага насны, орчин тойронд болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй байдал/ этилийн спиртийг зохих хэмжээнээс хэтрүүлэн уулгаж амь насыг нь хөнөөсөн үйлдэл, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл байнгын согтууралд автуулсан зэрэг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ЭХ-ийн 6.8.1 дэх хэсгийг баримтлан ял ногдуулахаар ЭХХШТХ-ийн 33.3.1.3 дахь хэсгийг баримтлан мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь мөрдөгчид хэргийг шалгахдаа ЭХХШТХ-ийн 16.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Гуравдугаарт, талийгаач охины ар гэр буюу хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл зүйн гэмтлийг тогтоолгох шинжээч томилуулах хэрэгтэй байгаа. Учир нь сэтгэлд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагатай ба нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тооцуулах нь шударга ёсонд нийцэх юм.

-Сэтгэл зүйн гэмтэл гэдгээ тайлбарлаж болох уу?

-Хохирогч гэдэг бол тус гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эд хөрөнгө, бие эрхтнээр хохирсон хүнийг ойлгодог. Сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоох боломж бий бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж сэтгэл хэрхэн гэмтсэн, гэмтлийн хэддүгээр зэрэгт байна, хэрхэн нөхөн сэргээх боломжтой талаар дүгнэлт гаргуулж болдог. Ийм практик ч байдаг, мөрдөгч прокурор зөв асуултаа тавьж тогтоолоо гаргах нь маш чухал.

-Хэрэгтнүүд талийгаач охины ар гэрт ямар нэг хохирол гэж мөнгө төлсөн үү?

- Огт хохирлоо барагдуулаагүй тэр ч бүү хэл оршуулгын бодит зардал ч төлөөгүй.

Монголчууд найдвартай бамбай байхын тулд Оросын төр, засгийн манкурт боол болох ёстой...
Монголчууд найдвартай бамбай байхын тулд Оросын төр, засгийн манкурт боол болох ёстой...
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​