Хошин урлагийн "Маск" продакшин шинэ жилийн баярт зориулан "Баярлалаа, ээж ээ" бүтээлээ төлбөртэй видео санд байршуулсан. Гэвч тус баг хмат олны хүч хөдөлмөрөө гарган хийсэн хөтөлбөрийг баярын дараах нь зарим цахим хуудаснаа үнэ төлбөргүй байршуулж эхэлсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан М.Баярмагнай өөрийн фэйсбүүк хуудаснаа "Монголд хууль дүрэм оюуны өмч байхгүй. “Баярлалаа, ээж ээ” кинонд маань олон хүн хүч хөдөлмөрөө зориулсан. Цагаан сараар сайхан бүтээл хийх ажил маань худлаа боллоо. Бэлэнчлэх, хулгайлах юм чинь цаашдаа бүтээл хийгээд яадаг юм бэ. Зүгээр л утаандаа манараад байж байя. Уучлаарай, бас үнэлж үздэг үзэгчдэдээ баярлалаа гэж хэлье” хэмээн бичжээ.