Н.Анхбаяр: Аавынхаа нөлөөгөөр Эрдэнэт үйлдвэрт хөдөлгүүр нийлүүлж байсан минь ёс зүйгүй үйлдэл


ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр цацагдах болсон билээ.

-Та дипломат албаны мэргэжлийн хүн үү?

-Би дипломат албанд 2006 оноос хойш арав гаруй жил ажиллаж байна. Мэргэжилтнээс авахуулаад ажиллаж байгаа. Шинэ батлагдсан төрийн албаны хууль болон бусад хуулийн хүрээнд шаардлага хангаад ажиллаж байна.

-Таныг аавынхаа нөлөөгөөр энд ажиллаж байна гээд байхад төвөгтэй байдаг уу?

-Юу нь төвөгтэй байх вэ дээ. Миний хийж байгаа ажил юм чинь ажлаа хийгээд л явна шүү дээ. -Австрали руу Элчин сайдаар явах хүсэлтийг та өгсөн үү, таньд санал тавьсан уу? -Яаманд Элчин сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн жагсаалт гарсан. Тэгээд л яамны удирлагын зүгээс санал тавиад явж байгаа асуудал

-Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудалд тайлбар хийх үү?

-Энэ асуудлаар өөрийнхөө фэйсбүүк хуудсаар тайлбар өгсөн. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийнхөө болон Ерөнхий консулын газрын нэр дээр дөрвөн машин оруулаад, тэр нь Хятадын талын эрх бүхий байгууллагын шалгалтаар орсон. Ерөнхийдөө хятад иргэдэд зарсан шинж тэмдэг байгаа учраас эрх ямбыг нь цуцалъя гэсэн хүсэлт тавьсан. Ингээд бид эгүүлэн татсан. Ийм л асуудал. Өөр Д.Мөнх-Эрдэнэтэй хувийн харилцаа байхгүй.

-Дипломат алба гэж ямар байх ёстой юм бэ. Сүүлийн үед дипломатууд хэрэг төвөгт орооцолдох, ёс зүйн алдаа гаргах тохиолдол гарах болсон. Яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Үүссэн нөхцөл байдал дипломат албаны хувьд маш харамсалтай. Цаашид анхаарч ажиллах ёстойг хэлэх нь зүйтэй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тодорхой чиглэл өгдөг. Засгийн газраас гадаад яаманд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Манай сайдаас та бүхэн улс төрийн бодлогынх нь талаар асуух нь зүйтэй байх. Ганц жишээ дурдахад, долдугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын дүрмийг оруулаад, батлуулсан. Энэ дүрэмд хэрэв хилийн чанадад ажиллаж байхдаа дипломат эрх ямбаа ашиглавал дипломат албанаас халдаг. Мөн одоо дурдагдаад байгаа зөрчлүүдтэй адил зөрчил үүссэн бол гадаад яам болон эрх бүхий хуулийн байгууллагаас манайд хандахад, бид тэр хүмүүсийг дипломат албанаас халдаг, эгүүлэн татдаг дүрэм баталсан.

-Т.Энхсайхан гэх эмэгтэй Хууль зүйн сайдын унаж байсан машин Н.Анхбаярын найзын оролцоотой орж ирсэн гэж ярьсан. Энэ үнэн үү?

-Манай аавын хийж байгаа үйл ажиллагаатай холбогдуулаад олон нийтэд янз бүрээр үндэслэлгүй худал мэдээлэл тараах юм. Нэгдүгээрт, би Т.Энхсайханыг иргэний шүүхэд өгчихсөн байгаа. Үндэслэлгүй мэдээлэл тарааж, нэр төрд халдлаа гэж. Хууль зүйн яамны авсан лексус, Мөнхбат гэж хүний авсан лексус хоёрын арлынх нь дугаар өөр юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн шүүхийнхээ шатанд нотлогдоод, тодорхой болчих байлгүй дээ.

-Та Эрдэнэт үйлдвэрт ямар бараа нийлүүлж байсан бэ. Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ авдаг байсан юм уу?

-Энэ тухай олон жил хангалттай ярилаа шүү дээ. Тийм олон удаа хийгээгүй ээ. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. Тухайн үед би төрийн албанд ажилладаггүй байсан. Тийм учраас аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. Хэвлэлээр яваад байгаа шиг тийм их үнийн дүнтэй биш. Хоёр удаагийн 300-400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан.

-Одоо та хувийн бизнес хийж байгаа юу?

-Одоо надад хувийн бизнес байхгүй.

Эх сурвалж: Zaluu.com 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.131.243.186] · 2019/10/21

    zailaachee mengetiinhen uhej dald oroochee menget gai nuud!!


  • Зочин · [202.131.243.186] · 2019/10/21

    burved kun hune bishee


  • Е · [103.57.94.46] · 2019/10/21

    Емхий царайтай ухэж бсан муу дервед


  • Зочин · [103.9.89.18] · 2019/10/18

    Одоо буруугаа ойлгож байгаа юм бол гэмт үйлдлийнхээ ялыг эдлээч. Үнэнийг өөрөө хүлээн зөвшөөрчихлөө.


  • Зочин · [202.131.225.197] · 2019/10/16

    Jinhen shaamal ats bnda muun hujaagin zulbasaga 300-400 myanga$ baga mungu uu, ulaan tsagaanda garsan udam damjsan hujaa uivarchid, zuw zuger shahaa hicheed odoo ter yahwdee gej bgamuu nowshin zulbasga


  • зочин · [43.228.131.90] · 2019/10/16

    Яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нэртэй хахуул мөнгөнд хахаж Монголоо мэдэхээ болчихсон малуудыг солиоч Хүрэлсүх сайдаа


  • заря · [43.228.131.90] · 2019/10/16

    2 удаагийн 300-400 мянган долларыг тийм их үнэтэй дүн биш гэж яаж хэлж чадаж байна Та Монголчууд бидний төсвийн ажилчдын цалинг мэдэх уу Ийм малууд улсыг төлөөлж байгаа гэхээр үнэхээр харамсаж байна


  • Зочин · [103.212.117.230] · 2019/10/14

    Та хэцүү нэртэд сууж байх бус уу Ааав хүү хоёрын албан тушаалын гэмт хэрэг байна


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2019/10/14

    ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙСНЭЭ ХҮЛЭЭГЭЭД БАС ДЭЭР НЬ ААВААРАА ЯРИУЛЖ ГЭРЛИЙН ХУРДААР ГХЯ ОРЖ АЛБАН ТУШААЛ АХИСАН ОДОО ГАРАХ ЮМ БИШҮҮ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД...


  • Иргэн · [66.181.161.91] · 2019/10/14

    Аав нь утсаар ярьсан гэдэг чинь л "дарамтлал" шүү дээ. Мань мэтийн жирийн иргэд утсаар ярих нь байтугай өвдөг сөхрөөд гуйсан ч бүтэхгүй л байхгүй юу. Энэ нь зөвхөн ёс зүйгүй төдийгүй албан тушаалын гэмт хэрэг. Тэгээд ч 300 -400 мян. ам.долларыг бага мөнгө гэх нь ард түмнээ дэндүү басамжлан доромжлож байгаа хэрэг бус уу? Эцэг, хүү хоёулаа хариуцлагаа хүлээх, хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг баймаар.


  • зочин · [202.179.11.46] · 2019/10/14

    300-400 мянган долларыг багахан мөнгө гэхээр нэлээн том гар байх нь


  • Зочин · [202.21.100.202] · 2019/10/14

    хүүхэд байхдаа 300,000-400,000 хан долларын ажил хийсэн гэнэ шүү,


  • зочин · [43.228.129.20] · 2019/10/14

    Ийм хүмүүсээс үтэр түргэн салахгүй бол улс орон хөөрхий хүний гарт орно


  • irgen · [176.59.53.59] · 2019/10/14

    idej hanadaggyi bird!


  • irgen · [176.59.53.59] · 2019/10/14

    turiin alband ajilladaggyi baihdaa 300.000-400.000 dollariig uh bish gej bodoj olj bsan bol turiin alband ajillaad hediig olj bgaa bol.. aimhsigtai. Mongoliin turuus udmaaraa zailaach ee!!! ta nariin hiij byteesen zyil tyi ch alga.


  • irgen · [103.10.23.161] · 2019/10/13

    baga wm gejee argagu imedegdsen bolhoor huleehes uur argagui tooh ch ugui bnda etseg ta 2 t ih wm bga nugel chin nudere garna da aav chin ard tumner bnga togloj huuliig zohioj zasch irsen uurtu ashiglaj irsen de


  • Зочин · [139.5.217.106] · 2019/10/11

    Жинхэнэ шахаачин шуу дээ