НЭМЭЛТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.
Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ.
Тэрбээр өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.
ҮХЦ-ИЙН ДАРГА Ү.ОДБАЯРЫГ БАРИВЧИЛЖЭЭ
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирлан тус улсад баривчлагджээ.
Тодруулбал, Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр /2019.11.01/ Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн байна.
Эх сурвалж: YONHAP