УИХ-ын даргыг огцруулах үндэслэл энэ байна


Эрх баригчид Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Улмаар энэ долоо хоногт парламент гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх гэнэ. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн МАН-ын “хүсэл” ор үндэслэлгүй, улс төрийн яриа  төдий болж, түүхэнд үлдэхэд ойрхон байна.   

Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ “мухар гудамж”-нд орчихсон. Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхээ 73 дугаар тогтоол гаргаж баталсан ч, дахин 85 дугаар тогтоолоор хүчингүй болгох шийдвэр гаргачихсан юм.  Тэгэхээр одоо УИХ-д  хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй.

Уг нь УИХ-ын 62 гишүүний  өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд  хэлэлцсэн. Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар  ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг 73 дугаар тогтоолоор батлаад байв.   Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд тогтоолд хориг тавьснаар хууль хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн. Үүний дараа УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргаж,  Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох,  85 дугаар тогтоолыг өнгөрсөн сарын 25-нд баталчихлаа. Ингэж тэд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаа мухардалд оруулж, хэлэлцэх төсөл ч үгүй болсон.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тусгай хууль, дүрэм, журам гэж бий. Гэтэл энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хуулийн дагуу биш “хулгайн” замаар явуулж байгаагийн нэг жишээ нь энэ болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зохион байгуулж байгаа гол хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар.  Тэрээр “эцэг” хуулийн өөрчлөлтийн процесст ийм алдаа гаргасандаа хариуцлага хүлээх ёстой.  Сүүлдээ  парламент Үндсэн хуулийг хэлэлцэх төсөл ч үгүй болж, хоцорлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЗОЧИН · [202.55.191.194] · 2019/11/14

    Занданшатар УИХ-ын дарга, Хүрэлсүх ЕС хоёр чинь харин маш их эрч хүчтэй, бүтээлч, зөв сэтгэлтэй хүмүүсийг сонгочихсон юм бишүү. Хараад байхнээ алдаа хий гаргах нь бага, тэгээд дандаа урагш алсыг зөв харсан үйлдэл хийгээд байгаа санагдах юм.


  • зочин · [66.181.188.227] · 2019/11/13

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • зочин · [66.181.188.227] · 2019/11/13

    Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс зүй төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!


  • зочин · [66.181.188.227] · 2019/11/13

    Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.


  • зочин · [66.181.188.227] · 2019/11/13

    "Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л дуртай гүү, ингэ, үнээ, хонь, ямааг үнэрлэж явдаг азарга, буур, бух, хуц, ухна мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын буян. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.


  • зочин · [122.201.21.186] · 2019/11/13

    73-р тогтоол хүчингүй болсон болохоос биш,төслийн агуулагыг хүчингүй болгоогүй төслөө хар.


  • Зочин · [192.82.66.242] · 2019/11/13

    Яаах эн вэ...хэд хоног УИХ-ын дарга байг л дээ...дахиж олдохгүй боломж...