Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ


ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнийг буруутгаж буй юм.

Сайд асан Б.Батзориг, тус яамны ТНБД-ын  үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  прокурорт буцаасан байна. Тодруулбал, шүүгдэгчдийн өмгөөлөгчид  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт товлогдсон ч цаг гаруйн дараа эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг өмгөөлөгчийн хамт оролцсон юм. Хуралдаан хаалттай болж шийдвэрээ танилцуулсан юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Хүннү · [202.179.24.130] · 2019/11/21

    ЖДҮ-с хэнч зээл авч болно. Харин зориулалтын бусаар зарсан ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан хүмүүст эй хатуу тооцоо бод. Харин үйлдврийн тоног төхөарөмж, материал түүхий эд авсан хүмүүсийг ялаас чөлөөл. Тэр 3 хувийг анх хэн санаачилсан вэ? Эзнийг нь ол, шийтэг.


  • irgen · [66.181.189.127] · 2019/11/20

    UIH 74 uulee boljee


  • зочин · [103.57.94.211] · 2019/11/19

    хулгайч нарт хариуцлага заавал хүлээлгэ


  • zochin · [64.119.17.238] · 2019/11/19

    tsunkkh barigch nar hamgiin ih hor hutgadag bolhoor sain shiitgeerei