fbpx Өгзөгнөөс дор Монголын төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
6 минут 7 секунд

Өгзөгнөөс дор Монголын төр

-МАН-ынхан шударга ёсыг бус албан тушаалыг дээгүүрт тавьж байна-

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй хэмээдэг ч улстөрчдийн хувьд энэ нь өөрөөр үйлчилж, хэнд хэрэг тохох, хэнийг хариуцлагаас мултлах нь үзэмжээр шийддэг асуудал болчихоод байна. Үүнийг батлах сүүлийн хоёр жишээг дурдахад л хангалттай. Тодруулбал, Үндсэн хуулийн дарга асан Д.Одбаяр саяхан дэлхий нийтэд шившгээ дэлгэж, БНСУ-д хуулийн байгууллагад шалгагдаж, мөнгө торгууль төлснөөр эх орондоо ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын увайгүй үйлдэл улс дамнасан асуудал болж хувирсныг хүн бүр мэдэж байгаа.

Гэтэл Д.Одбаяр “би тийм үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдэхийн зэрэгцээ, зарим нь түүнийг БНСУ-д мөнгөн торгууль төлсөн учраас эх оронд нь хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Энэ талаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нэг хүнд хоёр удаа хариуцлага хүлээлгэнэ гэж байдаггүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхдаа хариуцлага алдлаа гэхэд сайдаасаа татгалзаж, парламентын гишүүнээ өгдөггүй. Тиймээс Цэцийн даргын суудлаа өгөөд гишүүнээр үлдэх байх” гэх тайлбарыг ч өгч байсан.

Яг түүний хэлснээр Д.Одбаяр цэцийн даргын суудлаа өгөхөөр өргөдлөө өгсөн хэмээж байсан ч гишүүн хэвээр үлдсэн юм. Уг нь ёсзүйн хувьд дэлхий нийтэд өөрийгөө бус Монгол Улсыг төлөөлж яваа хүн гадны улсын хуулийн байгууллагад шалгагдаж, баривчлагдан, мөнгөн торгууль төлсөн бол ядаж л олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой баймаар. Тэгсэн бүр эсрэгээрээ эх орондоо ирмэгц “би тийм үйлдэл хийгээгүй” хэмээн том дуугарч, дээгүүр аашлах нь байж боломгүй үзэгдэл. Гэтэл Үндсэн хуулийн цэц хэмээх “их айл”-д толгой хорогдсон хэвээр үлдлээ.

Харин нөгөө талд яг үүнтэй адилтгаж болохуйцаар улстөрчийнхөө хувьд шоронд хоригдчихоод байгаа хүнд яагаад 5 удаа хариуцлага хүлээлгээд байгааг ойлгоход тун бэрхтэй асуудал хөвөрч яваа. Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй хийсэн хэрэг, үйлдсэн үйлдэлгүй гэдгийг хуулиар нотолсон ч шүүгч зүтгэсээр байгаад л ялласан.

Учир нь Ц.Сандуй 60 тэрбумын схемийг сонссоных нь төлөө чичилүүж эхлэх үедээ  улстөрийн соёл гаргаж ёс ажлаа өгч, шалгуулахаар болсон. Эхлээд хотын даргаасаа татгалзсан. Энэ нь МАН-ыг муухай харагдуулахгүйн тулд хийсэн алхам гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Дараа нь НИТХ-ын даргын суудлаа мөн л өгсөн. Ц.Сандуй хэрэг хийгээгүй учраас албан тушаалаа өгч шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно гэдэгтээ итгэлтэй байсан гэсэн үг. Харин гуравт нь нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа өгсөн. МАН-ыг 60 тэрбумын схемийг хэрэгжүүлээгүйг батлахын тулд ийн хариуцлага хүлээн, ажлаа өгч шалгуулж явах үед нь дараагийнх нь хариуцлагыг мөн тохсон. Энэ удаа МАН дөрөвдэх хариуцлага буюу Ц.Сандуйг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сард түүнд ял оноолгож, хорьсон.

Дээрх үйлдлүүдээс харахад хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй бус албан тушаалын шатлал, сонголтоор хариуцлага үүрдэг болох нь харагдаж байна. Бусдын биед халдсан гэдэг нь нотлогдож, БНСУ-ын хуулиар торгууль төллөө гээд байхад Д.Одбаяр эх орондоо хуулийн байтугай ёсзүйн хариуцлага ч хүлээхгүй байгаа хэрнээ Ц.Сандуй таван удаагийн хариуцлага хүлээж байгаа нь эрх баригчид ямар ч хуулийг гууль болгож байгааг нотлоод байгаа хэрэг. Улсынхаа нэрийг шороотой хутгаж яваад ирсэн Д.Одбаярыг Монголын төр хамагаалсан хэрнээ өөрсдийг нь өнөөдрийн их өндөрлөгт хүргэж ялалтын буухиа атгуулсан Ц.Сандуйг  таван удаа шийтгэж эцэст нь шоронд илгээсэн нь  МАН-д шударга ёс гээч зүйл үгүй болсныг нотолж буй учраас ийнхүү дахин дахин бичээд хэрэг.

Товчхондоо, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүйгээр халдаж, БНСУ-ын хуулийн байгууллагад баривчлагдах. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын схемийг сонссоныхоо төлөө шоронд хоригдох.

Д.Одбаярынх үйлдэл нь тодорхой. Бичлэг нь бий, хохирогч нь ч байгаа. Гэвч тэр цэцийн гишүүний албаа хашсаар яваа. Ц.Сандуйгийнх бусдын яриаг сонссон. Гэхдээ үйлдэлгүй, хохиоргчгүй яллах дүгнэлтгүй. Тэгсэн ч таван удаа хариуцлага хүлээж эцэст нь хаалттай торны хашигдаж байна.

Ямартай ч МАН-ынхан ирээдүйтэй залуусаа нэг нэгээр нь золигт гаргаж улстөрийн захиалгатайгаар намнадаг гэдгийг Ц.Сандуйгийн энэ үйлдэл гэрчиллээ. Товчхондоо бол  2012 онд ялагдал хүлээж гудамжинд гарчихсан байсан МАН-ыг  төрийн эрх барих боломжийг олгосон хүнээ шоронд илгээсний цаана ямар том эрх ашиг, сонирхол, тохиролцоо  нуугдаж буйг тун удахгүй баримт нотолгоотойгоор гарган тавих болно. Эцэст нь МАН-ынхаан хуулийг шударгаар хэрэгжүүл. Монголын төрийг Өгзөгнөөс дорд үзэхээ боль.

Эх сурвалж: Erennews.mn

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​