fbpx Хувцасны загвар зохиогчоос Хүний эрхийн хамгаалагч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 39 секунд

Хувцасны загвар зохиогчоос Хүний эрхийн хамгаалагч

Монгол хувцас өмссөн хүмүүс цаанаа л нэг намбалаг, нүдэнд дулаахан харагддаг. Тэрбээр ч гэсэн хөх цэнхэр өнгийн дээл өмссөн нь нэг их өндөр биш түүнийг нуруулаг харагдуулж, бурханлаг чих, хорголжин алаг нүд, ази маягийн хамар, ялимгүй өргөндүү шанаатай шаргал царайд нь зохисон байлаа.

Дунд сургуульд байхдаа “Олимпиадын хүүхэд” гэх нэртэй, даруухан хэрнээ бас ч нухацтайхан дуугарчихдаг, шаггүй хөдөлмөрч хүүхэд байсан нь түүнийг өнөөгийн энэ өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн байх. Таньж мэдэх сайн нөхөд, хамтран ажиллагсагд нь ч ийнхүү үнэлдэг, хэлдэг юм билээ. 

Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй Г.Ганбаясгах гэх энэ бүсгүй дөнгөж хорин хэдхэн настайгаасаа эхлэн сайн дуурын үйлсэд бие сэтгэлээ зориулжээ. Түүний хүмүүсийн сайн сайхны төлөө, хүнд туслах чин сэтгэл байгаагаа  мэдэрсэн цаг үе бол 1997 он байв.

Хүний эцэг эх гэдэг хүүхдүүддээ мэргэн зөвлөгч нь байдаг. Тэрээр аавынхаа зөвлөснөөр үнэлж үл барам энэ их үйлс рүү алхсан ажээ. Түүний аав Гэлэгийг орос хэлний сайн багш, Оросын элчингийн орчуулагч, тэр тусмаа Монгол Улсын урдаа барьдаг синхроны орчуулагч, өндөр боловсролтой нэгэн, ээж нь мөн л түүх, газар зүйн зэгсэн сайн багш  байсныг өдгөө хуучуул өгүүлж, бас түүх гэрчилдэг.

Сэхээтний гэр бүлд төрж өссөн оюунлаг энэ бүсгүй 10 жилийн сургуульд цуг сурч, үерхэж байсан хөвгүүнтэйгээ гэр бүл болж, өдгөө хоёр хүүхдийн ээж аав болцгоожээ. Түүнийг анх сайн дурын ажил руу сэтгэл татагдан ороход нөхөр нь “Хоёр хүүхдийнхээ боловсролыг чи даагаарай. Би  та нарыгаа тэжээнэ” гэж тохиролцсон тэр л зарчмаа одоо ч баримталдаг гэнэ.  

Өөрийнхөө тухай ярихаасаа илүү ажлаа л ярих нь “Би хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн” гэхийг нь илтгэнэ.

Хүний наймааны золиос болж гадаадад худалдагдсан олон ч охид бүсгүйчүүдийг эх нутагт нь авчирч, ээж, аав, элгэн садантай нь уулзуулсан энэ бүсгүй бол энх цагийн баатарлаг үйлстэн, ачтан, зоригтон билээ.

Тэрээр “Хүйсийн тэгш  эрхийн төв”-ийнхөө тухай танилцуулж байхдаа   ажлаа  тав таван жилээр төлөвлөж, алдаа онооноосоо суралцсанаа,  ажиллаж байсан баг хамт олон, найз нөхдөөсөө алхам тутамд суралцсанаа түлхүү хэлж байв. Бас Ч.Сосормаа гэх нэрийг хэдэнтээ давтан түүнийг “Мундаг эмэгтэй” гэж хэлээд авав.

Тэрэээр анх 2003 онд олон нийтэд ил болсон хүний наймааны хохирогчид туслалцаа үзүүлээд явж байтал нөгөө эмэгтэй нь хууль бусаар улсын хил нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан гээд гэмт хэрэгтэн болж, харин жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь “Хүн худалдаалсан нь тотоогдоогүй” гээд цагаадаж байжээ. Тэгэхэд хүн болсоор ер уурлаж үзээгүйгээрээ урлаж Монголын төр “Яагаад хүнээ хамгаалж  чаддаггүй, яасан арчаагүй юм бэ” гэж маш их гомдсон гэдэг.

Хөөцөлдсөн хэрэг нь эсрэгээрээ шийдэгдэж, хохирогч бүсгүй өөрөө гэмт хэрэгтэн болсон энэ хэрэгтээ давхцаад  Хятад, Хонконгд ахиад 4-5 эмэгтэй худалдагдлаа гэсэн мэдээлэл гарч ирсэн тул Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, МУИС-ийн Сургалт судалгааны төвтэй хамтраад судалгаа явуулж эхэлжээ. Үүний үр дүнд “Дэлхийн зөн”, НҮБ-ын Хүүхдийн сангаас  хөрөнгө босгож дахин Макао, Хонконг, Солонгост судалгаа явуулсны дүнд 2007 онд Эрээнээс 4 хохирогч эмэгтэйг 4 хүүхдийнх нь хамт авчирч байсан гээд түүний хийсэн бүтээснийг нь тоочвол  дөнгөж 30 шүргэж явсан турьхан  бүсгүйн хувьд өөртөө  ахадсан их ажлыг амжуулсан байжээ.

Устөрчдийн унхиагүй байдлаас үүдэн нийгмийн байдал хэцүү болохын хэрээр хүмүүсийн амьдрал ч дордож хоногийн хоолоо  яая даа гэсэн хүмүүс элбэгшсэн. Энэ бол хар сүүдэр, мөддөө нүүхгүй бараан сүүдэр. Үүнээс үүдсэн бэлгийн хүчирхийлэл ихэссэн нь ч гашуун үнэн. Одоо ч амь бөхтэй оршсоор л байгаа. Тэгвэл  тэр анх хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэхээр ирснээсээ хойш 23 жил охидын, бүсгүйчүүдийн, ядарсан нэгний төлөө тасралтгүй тэмцсээр л явна.

Нэр нь хүртэл хугарашгүй, нугаршгүй гэх утгыг агуулсан Г.Ганбаясгах бүсгүй “Хүүхдүүдтэй ажиллаж  байхад  тэр хүүхдүүдийн дийлэнх нь хүчиндүүлчихсэн байсан... Амьдралынх нь  хэцүү байдлыг далимдуулаад аав нь, хойд эцэг нь, хэн нэгэн хамаатан садан нь хүчирхийлсэн байсан. Хүүхэд тэр байдлаа  зогсоохыг хүсээд байдаг ч ялангуяа өсвөр насны хүүхэд ээжийнхээ зовж байгааг хараад түүүнийгээ хэлж  чаддаггүй” гэж хэлэхдээ түүний хоолой нь зангирч байлаа.

Бэлгийн хүчирхийллийн  хохирогчид болсон жаахан охидыг  мэдүүлэг өгүүлэхээр авч явахдаа “Нэг өрөөнд 4-5-уулаа суучихаад  хүүхдээс элдэв юм асуухаар хүүхэд яаж ч дуугарах  билээ. Арай ч дээ. Энэ нялх амьтан тэр муухай явдлыг мартах гэж ядаж байхад хүмүүсийн нүдэн дээр бүлтэлзүүлээд л... Тусдаа өрөө тасалгаатай ч болоосой” гэж  бодож тэднийг өрөвдөж байснаа ярихдаа сэтгэлийн нь сорив бас хөндүүрлэв бололтой  нүдэнд нь гуниг үзэгдэж, нулимс цийлэгнэв. Тэгээд үргэлжлүүлэн “Нэг удаа надад Шведэд ажлаар явах завшаан тохиолдсон. Тэндээс  хүүхдийн мэдүүлэг өгөх  өрөөний  зургийг дарж  ирээд СБД, БЗД дээр ажил болгон хэрэгжүүлсэн. Ингэснээр хүүхдүүд  мэдүүлэг өгөх тусгай өрөөтэй, бусдаас ичих эмээх зүйлгүйгээр ярих боломжтой болсон” гэж ярьсан нь түүнийг зүгээр суудаггүй, харсан, санасан, сэдсэн болгоноо ажил хэрэг болгодог шийдэмгий бүсгүй болохыг илтгэнэ.  

Тэрээр зорьсон, зүтгэсэн болгоныхоо учрыг олж, шийдвэрлэж, хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөд өртсөн олон ч охид эмэгтэйчүүдийг хамгаалсан ч учир дутагдалтай зүйл байсаар л байж.

Тиймээс “Монгол Улсад хүний наймаа бодьтойгоор бий болчихоод байхад хууль эрх зүйн орчин нь сул дорой байна” гэж үзээд бас л  судалгаа явуулжээ. Шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр судалгаа хийж үзэхэд 27 хэрэг шүүх дээр ирж, 120-130 хүн хандсан байхад шийдвэрлэгдсэн нь ердөө 6 байсан гэдэг. Тиймээс нөгөө л бичиг цаасан дээрээ  ажиллаж 4 удаагийн стратеги гаргажээ. Ингэхдээ хүний наймааг мэдээлье. Хүмүүсийг хуурч мэхлэн авч яваад биеийг нь үнэлүүлж байна гэсэн мэдээллийг нийгэмд өгөх нь зүйтэй юм гээд олон нийт рүү хандсан үйл ажиллагаа явуулсан нь нэлээд үр дүнтэй болжээ. Гэсэн ч сэтгэлээ тайтгаруулж  суусангүй хохирогчдод туслалцаа үзүүлэх үйлчилгээ хэрэгтэй гэдгийг мэдэрч мэргэжлийн  хүмүүсийг сургаж эхэлжээ. Одоо “Хүйсийн тэгш  эрхийн төв” нь мэргэжлийн түвшинд зөвлөгөө, тусламж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг хамт олон ажилладаг, монголчуудад төдийгүй олон улсад танигдсан байгууллага болжээ.    

Тэр хамт олныхоо хамтаар бага багаар,  ямх ямхаар ахисаар хамгийн анхны хамгаалах байрыг Улаанбаатар хот, Замын-Үүдэд байгуулж чадав. Тэдгээр байруудыг нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн худалдаж  авч өгсөн аж. Байр байлаа ч түүнд тохирсон стандарт байх ёстой тул хамгаалах, үйлчилгээ үзүүлэх байрныхаа стандартыг боловсруулж түүнийгээ Стандарчилал хэмжил зүйн газраар батлуулжээ. Эрүүгийн  хуульд хүн худалдаалах хэргийн талаар нэмэлт өөрчлөлт оруулахад нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, улмаар Олон улсын “Палермогийн  протокол”-д нэгдэж оруулахад хүчин чармайлт гарган ажиллажээ. Үүний үр дүнд сайн үйлчилгээ бий болж, хохирогчид олноороо хандах болсон бөгөөд зөвхөн  2007 онд 300 гаруй хохирогчид туслалцаа үзүүлсэн бөгөөд тэдгээрийн 115 нь хүний наймааны хохирогч байсан аж. Мөн Туркээс 126 хүнийг авч ирэхэд 26 нь хүний наймааны  хохирогч байжээ. 

 “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах  гэх энэ бүсгүй өнөөдөр зорьсондоо хүрсэн. Түүний зорилго нь Монголын хөрсөнд буусан ТББ-тай, тэдгээр нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг тийм л болохыг зорьсон, зорилгоо ч  биелүүлж чаджээ. Гэхдээ зорьсондоо хүрэхийн тулд  багагүй бэрхшээл туулсан нь мэдээж. Тухайн улсынх нь хэлээр сайн ярьж чадахгүй хэрнээ хүний нутагт худалдагдаж, хохирчихоод байгаа бүсгүйчүүдийг эрж, сураад явж байхдаа өөрөө ч эрсдэх, хулгайлагдах нөхцөл байдалд хүрч болох байсан ч тэр шантраагүй. Хүүхдүүд, хүүхнүүдийн төлөө өөрийнхөө амь нас, ар амьдралаа үл бодон явсан “Ардынхаа төлөө төрсөн баатар, хатан зоригтон” гэж түүнийг л хэлэх байх.  

Эгэлгүй энэ баатар маань 1997 оноос өнөөг хүртэл 2000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрийн 750  орчим нь  хүний наймааны хохирогчид, хамгийн бага нь 8, хамгийн ахмад нь 49 настай, хүйсийн хувьд аваад үзэхэд 75 хувь нь охид эмэгтэйчүүд, 25 хувь нь эрэгтэйчүүд байсан аж. Тухайн үед тэр хүмүүс мэдлэг мэдээлэлгүйн улмаас хохирсон нь ч бий. Тэгвэл өнөөдөр хүн ямар нэгэн асуудалд, тэр тусмаа, бэлгийн хүчирхийлэл, хүний наймаанд  өртсөн бол хаана  хандахаа мэддэг болсон нь  тэдний ажлын гол үзүүлэлт юм.

Нэгэн жишээ дурьдахад Филипин улсаас хамгийн сүүлд ирсэн охин хил дээр тараадаг хуудасны асуултуудаас өөрийгөө шалгаж үзэхэд бараг бүх асуулт нь таарч байсан учраас  яаралтайгаар “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн итгэлийн утас руу холбогдсоноор эрүүл саруул эргэж ирсэн байдаг. Энэ жишээ нь хүн болгон мэдээлэлтэй  байж  чадвал урьдчилан сэргийлж чаддагийг харуулж  байгаа юм.

Г.Ганбаясгах тэргүүний хамт олонтойгоо үүсгэн байгуулсан “Хүйсийн тэгш эрхийн төв” өнөөдөр олон улсад яригдах хэмжээнд өсч өндийсөн ч “Одоо болно” гэж сэтгэл ханасангүй. Түүний зүрх сэтгэлийг өвтгөж буй бас нэгэн асуудал бол охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байгаа хэрэг. Тэр энэ хэрэгтэй тууштай тэмцэхээр болсон нь түүний ярианаас илт байлаа. Тэрээр “Өнөөдөр 18 настай охиныг “хөгшин” гэж байгаа худалдан авагчид 13, 14 настай охидыг авч байна. Тэр худалдан авагч нар өнөөдөр хүний нялх үрийг гишгэлж байгаа бол хожмын нэг өдөр таны охин, ач зээ чинь өөр шиг чинь нэгэнд хүчирхийлүүлэхийг үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр хүн болгон дуугарах хэрэгтэй. Дуугарсан хүн бүр “Хүний эрхийг хамгаалагч“ гэсэн юм.

Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь тусгай бэлтгэгдсэн хүмүүс байдаггүй. Хүмүүсийн суурь эрх чөлөө, хүний эрхийг зөрчиж буй  бүхий л  үйлдлийг арилгахын тулд  идэвхтэй ажиллаж байгаа  хувь хүн бүлэг  нэгдэл, эвсэл холбоодыг хамруулан ойлгох тухай НҮБ-ын 1998 оны 12 дугаар сарын 9-нд баталсан “Хүний эрхийн хамгаалагчдын тунхаглал”-д дурьдсан байдаг. Тэгвэл “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах гэх энэ бүсгүй  хувь хүн талаасаа ч,  бүлэг нэгдэл талаасаа  ч “Хүний эрхийн хамгаалагч” яахын аргагүй мөн.

Тэгвэл хүний эрхийг хамгаалагч олон олон Г.Ганбаясгахуудын эрхийг яаж хамгаалах ёстой вэ?

Бодлоо... Дэлхийн аль ч улс оронд  хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахдаа олон нийт рүү чиглэсэн ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, хэвлэл мэдээлэлтэй нягт хамтран ажилладаг юм байна. Мөн хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа нь  ихэнхдээ бүхэл бүтэн тогтолцоо, хүчирхэг эрх мэдэлтнүүдтэй хийх тэмцэл байдаг учраас хууль эрх зүйн орчны зохицуулалтыг бий болгож гагцхүү хуулиар  л хамгаалдаг юм байна.

Түүнд гэмт хэрэгтнүүдийн зүгээс янз бүрийн шахалт дарамт ирж байсан ч мэргэжлийн сайн баг, сайн хамт олон байгаа учраас давж гарсан гэдэг. Тэртээ 1997 онд  хүний төлөөх энэ  ажил руу эргэлт буцалтгүйгээр  орж байснаас хойш өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байгаа тэрээр хийсэн ажлуудаа эргээд харахаар нийгэмд байгаагүй  өөрчлөлтүдийг хийж чадсандаа баярлаж түүнээсээ урам зориг авч явна.  

“Би боддог юм.  Төрийн болон төрийн бус байгууллагууд бие биенээ их сайн дэмжиж  ажилласны хүчинд манай үйл ажиллагаа  их системтэй явж иржээ. Эхлээд хуулиндаа өөрчлөлт оруулж, дараа нь хохирогчиддоо  тусалдаг болж, улмаар олон стандартуудыг дагаж мөрддөг болж байна. Энэ чиглэлээр  ажиллах  бүхий л  боломжуудыг бий болгочихож. Ингээд харсан чинь бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаатай харьцуулахад харьцангуй өндөр үр дүнтэй ажилласан нь мэдрэгддэг” гэж Г.Ганбаясгах хэлсэн нь “Одоо өндөрлөе дөө” гэснийг илтгэв.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч түүний хамгийн асуудал нь “Хохирогчдыг авч ирэх. Хохирогчоо бичиг баримттай болгох, цагдаа тагнуул, хилийн шалган...гэх мэт олон байгууллагуудтай харьцах, зардал олохын тулд олон улсын байгууллагуудад хандах, хилийн чанадад  байгаа хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хохирогч хаана  байгааг нь тогтоогоод аварна гээд маш хэцүү ажиллагаа байдаг. Хамгийн багадаа 400-500 мянган доллар орно  шүү дээ” гэж Г.Ганбаясах хэллээ.  

Өдгөө улстөрийн хүчнүүдийн зүгээс ч элдэв санал тавьж, санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг санал болгодог байна. Хариуд нь тэрээр “Манай  байгууллага намгүй, ламгүй байгууллага” гэж хариулдаг гэнэ.  

Амаргүй ажилтай амь амьдралаараа холбогдсон ч хүн л юм хойно өөрийгөө боловсруулах, хоббигоо хөгжүүлэхийн зэрэгцээ  ажилдаа ойрыг нь бодож  нийгмийн ажилтнаар сурч, магистраа хүртэл хамгаалаад амжсан тэрбээр улс орнуудын хөгжлийн тухай сонирхож уншдаг, цуглуулдаг. Заримдаа  хохирогч хүүхдүүдтэйгээ ярилцаад сууж байхдаа тэдний сэтгэлийг тайтгаруулах, анхаарлыг нь  өөр тийш нь хандуулж  бие сэтгэлийнх нь зовлонг нимгэлэх зүйл ярьж өгдөг  нь түүний ажлын нэгэн өвөрмөц арга барил гэлтэй.

Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж АНУ-ын Төрийн департметийн "Орчин үеийн  боолчлолыг  төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны  баатар", "Хүүхдэд ээлтэй хүн"  шагналаар шагнаж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй.

Барагтай хүнээс гарахааргүй тэсвэр тэвчээр, хүнлэг, энэрэнгүй чанар хүний эрхийн төлөө тэмцэгч олон зуун мянган Г.Ганбаясгахуудад байдаг.

“ЖДҮЧИН” ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ШОРОНД ОРОХЫНХОО ӨМНӨ СОЛИОРЧ ЭХЭЛЛЭЭ
“ЖДҮЧИН” ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ШОРОНД ОРОХЫНХОО ӨМНӨ СОЛИОРЧ ЭХЭЛЛЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​