fbpx

www.missworld.com сайтын санал асуулга өнөөдөр дуусах тул идэвхтэй саналаа өгцгөөе


Дэлхийн миссийн үндсэн долоон шалгуур үзүүлэлтийн нэг болох HEAD TO HEAD  буюу нүүр тулсан ярилцлагад манай улс Армени, Боливи, Өмнөд Африк, Казахстан, Болгари зэрэг орнуудтай нэг групп болсон. Тус ярилцлагын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Мандахын Цэвэлмаагийн эх орон, түүх соёл, зан заншил хийгээд өөрийнхөө тухай онцлон танилцуулсан видео бичлэгийг өнгөрсөн жилийн дэлхийн мисс ихэд сайшаасан билээ.

Мөн ярилцлагын хариуг www.missworld.com сайтаар санал асуулга явуулж  дүгнэнэ. Манай улс тус санал асуулгаар групптээ тэргүүлж байгаа бол нийт 130 орноос зургаадугаар байрт жагсаж байна. Өнөөдөр санал асуулгын дүн гарах тул та бүхэн эх орноо төлөөлөн оролцож буй мисс бүсгүйгээ дэмжин, саналаа өгөөрэй. Тухайн санал асуулгад түрүүлсэн мисс шилдэг 40-т багтах юм байна.

Хэрхэн саналаа өгөх вэ?

1.Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно

2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.

3.Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.

4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.

5. Vote товч дээр дарж саналаа өгнө.

Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.

Хамтдаа "Дэлхийн мисс"-тэй болцгооё.????????

Дэлгэрэнгүй видеог эндээс үзнэ үү.

 https://www.facebook.com/383766738347975/videos/2817927228246324/

 


Энэ мэдээ таалагдаж байвал: