Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд өчигдөр боллоо.
Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших нарын тэргүүтэй 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв.
Их шөвөгт улсын начин Б.Ганхуяг, Д.Амарсайхан нар шалгарсан байна.
Шуурхай.мн