fbpx Шинэ Ерөнхийлөгч сааралт жагсаалтаас хагас жилийн дотор гаргах гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 33 секунд

Шинэ Ерөнхийлөгч сааралт жагсаалтаас хагас жилийн дотор гаргах гэнэ

Санхүүгийн салбарынхан Монголбанкны ерөнхийлөгчийн сэнтийд чөтгөр шүглэсэн гэлцэх болсон. Төвбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог ч ихэнх удирдлага сонгуулийн дөрвөн жилээр, зарим үед Засаг солигдох тоолонд ирсэн. Хугацаагаа дуусгаж, бүрэн эрхээ эдэлсэн нөхөр бараг байхгүй. Сүүлийн 20 жилд Монголбанкны ерөнхийлөгчөөр хамгийн удаан буюу зургаан жил тасралтгүй ажилласан хүн бол Монгол Улсын гавьяат эдийн засагч О.Чулуунбат агсан. Тэрээр 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 2006-2009 онд А.Батсүх, 2009-2012 онд Л.Пүрэвдорж, 2012-2016 онд Н.Золжаргал, 2016-2019 Н.Баяртсайхан нар ажиллажээ. Н.Баяртсайханаас бусад нь банк санхүүгийн салбарт мэргэшсэн шилдэг банкирууд бол Н.Баяртсайхан Сангийн сайдаар ажилласан туршлагатан гэх тодотголтой байв.

Өдгөө тэдний орыг залгамжлагч нь Б.Лхагвасүрэн. Хэдийгээр банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлага, мэдлэгт нь найдаж Ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлж байгааг онцолсон ч хэзээнээсээ татаас сайтайнх гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

МАН-д дотоод зөрчил нь хурцдаж, Засаг солигдохтой зэрэгцэн Н.Баяртсайханы суудал ганхаж, ганц өдөр тайван байгаагүй. Харин ч мань эр их тэвчиж, удаан хугацаанд суудлаа хадгалсан байх. УИХ-ын дарга ам нээх бүртээ Монголбанк руу давшилж, эдийн засгийн энхэл донхол бүрийг Н.Баяртсайхан руу хүрздэн шидэлж байсан өдрүүд саяхных. Н.Баяртсайхан албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байхад түүний ажлыг авах хүмүүс арцалдаж язганаж байв. Тухайлбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд Б.Ганбатыг Увсын фракциас, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатыг Сү.Батболдын фракциас, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Т.Амартүвшинг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч асан Т.Соронзонболдыг Т.Аюурсайхан гишүүний зүгээс зүтгүүлж байлаа.

Харин энэ хугацаанд огт нэр нь дурьдагдаагүй, бин битүү эрхэм өдгөө Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон сууж байна. Монголбанкны эдийн засагч, ахлах эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2013 он хүртэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх, Бүртгэл, Мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлын албан тушаалыг хашиж байсан банкны салбарын 20 гаруй жилийн арвин туршлагатай удирдах ажилтан. Намтраас нь харсан хэнбугай ч нүдээ олсон томилгоо гэх биз.

Тэрбээр өнөөгийн суудалд тухлахын өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болж, төрийн албанд халаа сэлгээ хийгдсэн. Улмаар УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын хүү Анар, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг нар томилгоонд багтаж, албан тушаалд тухалсан. Өөрөөр хэлбэл, Энхболдын Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал болсон бол Батболдын Баттүшиг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон, дэд ерөнхийлөгчийн суудал ч энэ, тэрний хүмүүсээр дүүрэх үед МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарын албан тушаалыг авсан хүн нь Б.Лхагвасүрэн. Тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн дэмжлэгээр томилогдлоо хэмээн шуугисан ч тэгсгээд намжсан.

Олны хэл ортой бололтой. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд оногдуулсан “ял” дэд ерөнхийлөгчид нь бэлэг болж очив. “Капитал” банк улстөрчдийн хөзрийн мод болсныг бүгд хэлэх хэрнээ Төв банк арилжааны банкинд хяналт тавиагүй гэх шоугаар удирдлагуудыг солив. Валют чангарч, төгрөгийн ханш унасан, банк санхүүгийн салбарт эрсдэл бий болсон, Монгол Улс саарал жагсаалтад багтсан гэхчлэн олон шалтгаан олж ирээд Н.Баяртсайханыг УИХ-ын дарга боргоож, босч суух газаргүй болгосон. Гэхдээ энэ ял зэм Н.Баяртсайханы баг бүрэлдэхүүнд ажиллаж байсан дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хамааралгүй болж таараад тэр шат өгсөв.

Хуульд зааснаар төвбанкны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг адил 6 жилийн хугацаатайгаар томилно. Монголбанкны Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч тус тус орлон ажиллах зохицуулалттай. Товчхондоо, Ерөнхийлөгчийнхөө хэмжээний эрх мэдэлтэй гэж тодотгож болохуйц. Тийм атал ялыг Н.Баяртсайхан үүрч, ямбыг Б.Лхагвасүрэн эдлэхээр болоод хэд хонолоо. Тэрбээр ажлаа авсан даруйдаа 2020 онд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргана, зээлийн хүүг эрчимтэй бууруулна хэмээн ам гараад байна.

Харин гурван жил дэд Ерөнхийлөгчийн суудалд тухлахдаа хийгээгүй, оролдож ч үзээгүй тэрбээр зургаан сарын дотор энэ бүхнийг амжих болов уу. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй нь тодорхой.

Шинэхэн Ерөнхийлөгч хувьдаа чамлахааргүй орлоготой нэгэн юм билээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн байхдаа олдог байсан орлого нь дэд Ерөнхийлөгч болсноос нь хойш огцом буюу хоёр дахин өссөн харагдсан. Гэр бүлийн орлого нь ч өссөөр 341 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ч орон сууцтай эр.

Монолит ХХК-ийн 60 хувийг эзэмшдэг тэрбээр хэрхэн хагас жилийн дотор зээлийн хүүг огцом буулгаж, энэ улсыг саарал жагсаалтаас гаргахыг нь харж л сууя. Тийм боломж байсан бол улс орноо тэгтэл зовоож байхаар Дэд Ерөнхийлөгч байхдаа хийчихэж болоогүй л юм болов уу даа.

Нийгмийн толь

Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ-ЫНХНААС УДАА ДАРАА БУЛТЖЭЭ
Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ-ЫНХНААС УДАА ДАРАА БУЛТЖЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​