Нийтийн дууны ертөнцийн гүнж Дуучин Б.Уранзаяа эрхэм танд урилга илгээжээ


 

 Сүүлийн үед "Хатан зүрхний хайр", "Харц", "Хувиршгүй" зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлснийг та анзаарсан уу? Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан "Сүүн үргэлжлэл" тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Харин одоо 2020 оны 01 сарын 17 ны өдөр "ХАТАН ЗҮРХНИЙ ХАЙР" нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тоглоход бэлэн болжээ. Дуучин удмын сүүн үргэлжлэл болсон үзэсгэлэнт бүсгүйтэй хамт нэгэн үдшийг уянга дуунд хөглөгдөж өнгөрөөхийг хүсвэл "Хатан зүрхний хайр" тоглолтыг зорин ирж тухлан саатахыг урьж байна.

Сэтгүүлч Б.Дэлгэрцэцэг


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Хүннү · [202.179.26.196] · 2020/01/26

    За ингэж хамаагүй хөөрөгдөж болохгүй. Сайхан дуулдаг бүсгүй байналээ. Гэхдээ гүж энэ тэр бол биш. Юу юугүй ингээд хөөрөгдөөд эхэлхээр наадуул чинь “хүнээ” байна.


  • Хөх чоно · [202.72.245.123] · 2020/01/24

    Од гээд өөрийг бодчихсон шалдан банди охидууд шалдан гуя хас гялалзуулах, өсвөр насныхныг хар тамхинд уруу татахаас өөр юу байдгийн. Гөлөгнүүд


  • zochin · [202.179.18.63] · 2020/01/21

    Uvs huuhen.tag ork.....hel yaria avah yum bhgui


  • Зочин · [66.181.161.73] · 2020/01/20

    Өөрсдийгөө юу гэж боддог юм бэ хэн эд нарт гүнж энэ тэр гэдэг нэр өгсөн юм болоо нэр нь дэндүү ахадсан байнаа даруухан бай өнөөдөртөө эцэг эхээс өгсан нэр чинь болоо биш үү өмнөөс нь иччих юмаа


  • Зочин · [103.9.90.130] · 2020/01/20

    vaaa bujiidaaa yun gunj munj vee usand oroosoi ene teneg llllr


  • Зочин · [203.91.115.48] · 2020/01/16

    Амжилт хүсье