"Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөс сэрэмжлүүлж байна



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Уг өвчний талаарх албан ёсны мэдээллийг авч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
  2. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг тогтоох үнэлгээг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хийж байна.
  3. Эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн бэлэн байдлаа хангаж байна.
  4. Ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг гарган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.

Эрүүл мэндийн яам


Энэ мэдээ таалагдаж байвал: