Монголын анагаах ухааны салбар өдөр ирэх тутам шинэ дэвшилд хүрсээр байна. Өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн залуу эмч нар хамтран төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд “Reconstruction BoneBridge” мэс заслыг амжилттай хийжээ.
Энэхүү мэс засал амжилттай болсон тухай Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.