fbpx Казинод “морилсон” гишүүд ба Д.Тогтохсүрэнгийн авлигын хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 52 секунд

Казинод “морилсон” гишүүд ба Д.Тогтохсүрэнгийн авлигын хэрэг

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага улам суларч доройтсоор байна. Үндсэн хуулийн цэцийн дарга нь онгоцон дотор Солонгос бүсгүйн өгзөг илсэн хэрэг дэлхийгээр нэг шуугиан тариад дуусаагүй байтал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нарын зэрэг хүмүүс энэ оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Австрали улсад айлчлах үеэрээ Сидней хотын казинод морилон саатсан дүрс бичлэг цахим сүлжээгээр тарж бөөн дуулиан дэгдэв. Манай улсын төрд ажиллаж байгаа хэн ч байсан  казино тоглож болохгүй, харийн оронд зорчихдоо ёс журмыг хатуу сахиж явах учиртай. Хэрвээ казино тоглосон тохиолдолд ажлаас чөлөөлөх журамтай билээ.

Гэвч төр засгийн өндөр алба хашиж байгаа хүмүүс казино тоглох нь нэлээд эртнээс заншиж тогтсон гаж үзэгдэл буюу буруу дадал зуршил болоод байгаа юм. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх нарын зэрэг улс төрчид хэдэн жилийн өмнө Солонгосын казинод очиж тоглоод баахан мөнгөө алдаад ирсэн талаар тухайн үед дээр дооргүй шаагилдаад, ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрч байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Монголын түүхэн кино бүтээл хийдэг, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч, зохиолч, улс төрч гэхээсээ илүүтэй  харин “Солонгосын казиночин”  гэдгээр нь сайн мэдэх жишээтэй. Хамгийн сүүлд ...нарыг казино тоглосон асуудлаар нь ажлаас чөлөөлсөн. Иймд өнгөрсөн оноос төрийн албаны ёс зүйг чангатгах үүднээс гадаадын казинод очиж тоглосон албан тушаалтанг нэн даруй ажлаас хусах журмыг батлаад байгаа. Д.Тогтохсүрэн нарын энэ удаагийн казиногийн хэрэг явдал бусад хөндлөнгийн гэрчүүдээр давхар нотлогдох юм бол тэдний УИХ-ын гишүүн байх эсэхийг хэлэлцэн шийдэж таарна. Нэг үгээр хэлбэл,  ёс суртахууны тийм доголдол гаргасан хүний толгойг урьдын адил илээд өнгөрч яагаад ч болохгүй. Учир нь гэвэл Монгол төрийн хуларч доройтож буй бүх шалтгаан энэ мэт ёс жудаггүй улс төрчдөөс л болоод байгаа юм.

Харин Сидней хотын казинод зочилсон гэх Д.Тогтохсүрэн энэ тухайгаа тайлбарлахдаа “Би зүгээр л үзэж сонирхох гэж казинод орсон. Анх удаагаа ийм газарт орж үзлээ” гэсэн юм. Мөн Д.Эрдэнэбат гишүүн “Казинод ороод байх үед миний зургийг татаж авсан байна лээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Бид мөрийтэй тоглоогүй, тоглох ч шалтгаан байгаагүй. Ороод сонирхоод гаръя гэж л орсон. Бидний дунд мөнгөтэй гишүүн ч байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ” гэсэн юм. Харин Д.Лүндээжанцан гишүүн “Сая Австралийн Канберра хотод болсон Олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирлээ. Энэ үеэр казино ямар байдаг юм, манайд энэ тухай хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юү гэдгийг судалж үзэж, сонирхохоор тэнд орж танилцсан юм. Эндээс Монголд казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан” гэв.

Гэлээ гэхдээ Д.Тогтохсүрэн гишүүний хувьд анх 2016 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдон УИХ-д орж ирэхээсээ эхлээд хэл ам, хэрүүл шуугиан дагуулж яваа эр. Түүний авлига хээл хахуулийн хэргүүдээс нутгийн иргэд нь өнгөрсөн оны дундуур Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нь хараахан дуусаагүй байна.  Тэрээр 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувийн компаниудыг тендерт шалгаруулах нэрээр зуучлагчаараа дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг тэрхүү авлигын мөнгийг нь өгсөн иргэн өөрөө илчилж, Авлигатай тэмцэх газарт хандан өргөдөл гомдолоо гаргасан бөгөөд үүнийх нь мөрөөр мөрдөн шалгаж байгаа юм. Тухайн иргэнээс дээрх авлигын мөнгөө авсныхаа дараагаар Д.Тогтохсүрэн нь түүнийг элдвээр дарамтлахыг оролдсон тул тийнхүү гомдол гаргахад хүрсэн тухай ч нутгийнх нь хүмүүс одоо айж эмээлгүй ярьдаг болсон нь үнэний ортой болов уу. Харин энэ талаар мань эр тайлбарлахдаа “Тийм зүйл огт болоогүй. Би хэн нэгнээс авлига, хээл хахууль аваагүй” гээд жишимч үгүй тас гүрийгээд ахлаж яваа ажээ. Тэгвэл түүнд авлига өгсөн хүн нь өөрөө уг хэргийг илчилжээ. Ийм тохиолдол урьд нь бараг гарч байгаагүй. Тиймээс авлига өгснөө үнэн зөвөөр хэлж, хуулийн байгууллагад хандсан тухайн хүнийг харин ч сайшаан дэмжүүштэй. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхан тухайн иргэнд ёс суртахууны урамшуулал үзүүлэх талаар санаачлага гаргахгүй байгаа нь бас гайхалтай юм. Авлига өгсөн хүн нь буруугаа хүлээгээд ирэхээр түүнийг буруутгадаг хуулийн гажиг тогтолцоотой улс орон манайхаар өөр бараг үгүй болов уу. Хэрвээ тэр иргэн Д.Тогтохсүрэнд 70 сая төгрөгийн авлига өгснөө хэлээгүй бол төрийн өндөр албан тушаалтнуудын авлига улам гаарах нь зүйн хэрэг. Энэ утгаараа авлига өгсөн нь хэргээ хүлээсэн бол өршөөл үзүүлээд авлига авсныг нь хатуу шийтгэдэг болвол энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурч л таарна гэдгийг дээрх гишүүдийн казинод орсон тухай мэдээлэлтэй цуг хачир нэмэн хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Дотоодын цэргийн алба хаагчдад ЦОЛ олголоо
Дотоодын цэргийн алба хаагчдад ЦОЛ олголоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​