Эрүүл мэндийн даатгалын газартай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн шалтгаанаар эрүүл мэндийн даатгалаар элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байсан 15 лабораторид хийх санхүүжилтийг зогсоосон билээ.
Лабораториудад ямар зөрчил илэрсэн талаар ЭМДЕГ-ын хуулийн мэргэжилтэн Т.Батсүмбэр-Уулаас тодруулахад “Лаборатори тус бүрийн зөрчил харилцан адилгүй. Тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн” гэв. Эдгээр 15 лабораториос “Гялс”, “Протлаб”, “Меданалитик” лаборатори зөрчлөө арилгасан тул ЭМД-ын сангийн санхүүжилтийг авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн 12 лаборатори:
- "Хаппи веритас" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- "Ай Ти" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- "Итгэл" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- "Онкоген" лаборатори
- "Гэгээн ар үр" эмнэлгийн лаборатори
- "Евростандарт" лаборатори
- "Мобио" лаборатори
- “Юби” нэгдсэн лаборатори
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
- "Экспресс" оношилгооны тѳвийн лаборатори
Дээр дурдсан 12 лабораторид эрүүл мэндийн даатгалаар элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн байна.
Үйл ажиллагаа нь хангалттай гэж үнэлэгдсэн 13 лаборатори:
- "УБ-Сонгдо" эмнэлгийн лаборатори
- Элэгний төвийн лаборатори
- "Оношмед" лаборатори
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
- "Медипас" эмнэлэгийн лаборатори
- Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
- "Бонавита" лаборатори
- "Грандмед" эмнэлгийн лаборатори
- "Аллергимед" эмнэлгийн лаборатори
- Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
- "Интермед" эмнэлгийн лаборатори