ЭМЯ: Коронавирусээр нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг хууч өвчтэй байсан


Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Албаны хүмүүс хэлэхдээ “ДЭМБ шуурхай хорооны хуралдаанаа хоёр өдөр хийж, шинэ коронавирус өнөөдрийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал олон улсын түвшинд үүсээгүй байна гэх дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас бусад улсад байгаа тохиолдлын тоо харьцангуй цөөн байгаа тул ийм дүгнэлт гаргасан.

Тоо баримтуудыг дурдвал, ДЭМБ-ын тоон статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар 584 хүн өвчилсөн, 17 хүн нас барсан байна. Харин CNN-ий мэдээллээр 840 хүн өвчилсөн, нас баралт 25 байна гэсэн зөрүүтэй мэдээ бий.

ДЭМБ-ын мэдээлснээр нас барсан 17 хүн чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна. Нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь 40-ээс насныхан байна. Монгол улсын хувьд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Замын-Үүдээр автобусаар ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн. Эрээн рүү буцаасан. Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр Хятадад сэжиглэгдсэн найман тохиолдлын нэгэнтэй нь вагонд хамт байсан гэсэн сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарласан. Хүний биеийн байдал хэвийн. Шинжилгээний хариу хүлээж байна. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, тархвар судлалын арга хэмжээг холбогдох журмын дагуу авч байна. Бид дунд зэргийн эрсдлийн үнэлгээтэй байна. Хил гаалийннхаа хяналтыг тогтмол чанартай хийж, Монгол Улсад оруулж ирэхгүй байх арга хэмжээ авч байна. Оношлох болон эмчлэх чадавхиа байнга шалгаж, хурдан тусгаарлах менежментээ сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Хятадад халдсан тохиолдлууд хүнээс хүнд тархсан нь тогтоогдсон. Гэхдээ ДЭМБ нарийвчлан судалж байна. Хүнээс хүнд дамжсан нь 14 тохиолдол, өвчтэй хүмүүстэй харилцаж байсан эрүүл мэндийн байгууллагын ажилчид байсан гэж мэдээлсэн. Хэдийгээр шинэ вирус боловч САРС-та төстэй гэж эрдэмтэд үзэж байгаа. Тиймээс агааржуулалт сайн хийх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, вирусын эсрэг бодисуудаар хаалга, бариул, гэр орноо цэвэрлэх, спирт, савангаар ариутгахыг зөвлөж байна.

Коронавирусээс хамгаалахын тулд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй газраар шаардлагагүй бол зорчихгүй байх шаардлагатай байна. Хэдий шинэ вирус ч бусад вирусийн адилаар нарны гэрэлд тэсвэр муутай, вирусийн эсрэг бодисуудыг ашиглаж, хаалга бариул, гэр орноо цэвэрлэж, спирт саван зэргийг тогтмол ашиглаж байх хэрэгтэй.

Шаардлагатай эмчилгээг хийж чадвал коронавирусээр өвчилсөн хүн эдгэрээд гарах боломжтой. Эдгэрсэн тохиолдол зөндөө бий. Бид өвчтэй, нар барсан тухай нь л яриад байгаа. Харьцангуй хөнгөн хэлбэрээр тархаж байгаа ч архаг хууч өвчтэй хүмүүс хүндээр өвдөж байна. Хоёрдугаарт, шинж тэмдгээ мэдэхгүй байж байгаад оройтож хандсан хүмүүс нас барах магадлал өндөр байна." гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [192.82.76.241] · 2020/01/25

    ЭМЯ-ны сайд авгай харахад л аймар амбицтай доль царайтай


  • зочин · [192.82.76.241] · 2020/01/25

    вирус аль хэдийн хэлбэрээ өөрчилжээ энэ нь үхэл гэж хятад эмч бичсэн байна бас өвдсөн нөхрөө эмнэлэгт хэвтүүлж чадахгүй байна гэж ухуаний сувилагч бичлэг хийжээ. байдал ийм аймаар байхалд олон юм ярьж зурагтаар гарч байхын оронд бодит арга хэмжэ ав улстөрчид тв-ээр гарч худал үнэн ярих донтой болчихдог хүмүүс одоо тэр донгоосоо түр салаад арга хэмжэ ав