Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцлээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан" гэв.
Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.
Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.
Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй".гэв.
ШУУД ҮЗЭХ: