Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга


Анхны тал 15 мянга гаруй жилийн өмнө үүссэн юм. Хүн төрөлхтний өвөг дээдэс талхыг энерги, эрүүл мэндийн эх үндэс гэж дээдэлдэг байлаа. Харин одоо талхны цехээс гарсан амтат талх хүний бие галбирт нөлөөлөхөө больсноос гадна бие махбодыг ашигтай бодисоор хангадаг болжээ. Мэдээж чанартай найрлагатай бол шүү дээ. Тиймээс өнөөдөр олон төрөл, зүйлийн талх бий болсон нөхцөлд үйлдвэрлэгчдийн урхинд орохгүйн тулд талхны сайн мууг шууд хараад л ялгаж сурах нь чухал.

1. Өнгө

1-9 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Лангуун дээр зүссэн талх байгаа үед зөөлөн хэсгийнх нь өнгийг хар. Улаан буудайн цасан цагаан талх нь гурилыг цайруулсан гэдгийг илтгэнэ. Тэгэхээр эслэгийг нь авч, химийн цайруулагч нэмсэн гэсэн үг. Чанартай талхны зөөлөн хэсэг нь зааны ясан өнгөтэй байдаг.

• Хар талх цагаанаа бодвол давуу тал ихтэй. Тухайлбал, илчлэг бага учир бие галбиртаа анхаардаг хүмүүст зохимжтой. Улаан буудай, хөх тарианы гурил хэр хольсноос шалтгаалан өнгө нь бараан, цайвар өнгөтэй байна. Хар талхны хамгийн төгс өнгө бол хар хүрэн өнгө юм. Гашуун кофены өнгөтэй байх нь үйлдвэрлэгчид гурилдаа какаоны нунтаг юм уу хиймэл будагч кармин хийсэн гэсэн үг.

2-7 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Харин талхны захны өнгө цайвар хүрнээс алтлаг өнгө хүртэл хэлбэлзэж болно. Бор шаргал өнгөтэй талх авах гэж бүү яар. Энэ нь цусан дахь сахарыг нэмэгдүүлдэг илчлэгтэй гэсэн үг. Талхны зах сахар хайлснаар борлодог. Тиймээс талхны зах бараан болох тусам сахар ихтэй байдаг.

2. Гадаад үзэмж

11-6 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Сайн талх зөв хэлбэртэй, элдэв ан цавгүй байдаг. Талхны амтыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгчид үнэр оруулагч, хөөлгөгч, амт оруулагч нэмдэг. Хэрвээ худалдагч талхаа зүсэх үед их үйрмэг үлдэж байвал сайжруулсан тааруу гурилаар хийсэн гэсэн үг. Ямар нэгэн химийн хольцгүй талх сонгоход их амархан. Талхыг дарж үзэхэд чанартай талх хэлбэрээ амархан сэргээж, хэвэндээ ордог бөгөөд хонхойж хотойдоггүй.

• Дээд хэсэг нь бүдэг толбоотой талх муу. Энэ талхыг удсан хөрөнгөөр исгэсэн байж болзошгүй тул исгэлэн амттай байна. Зөөлөн хэсэг нь захнаасаа салаад байвал исгэсэн гурилаас нүүрсхүчлийн хий гарч байна гэсэн үг. Хэрвээ талх дотроо хоосон байвал чанаргүй бүтээгдэхүүн юм. Ийм талхыг гаднаас нь харахад тэгш бус гадаргуутай байдаг. Чийг нь ихэдсэн, жигд бус ууршсанаас болж том том нүх үүсдэг.

3. Ашиг тус

3-8 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Үйлдвэрлэгчид эрүүл хүнс сурталчлах дуртай. Тиймээс лангуун дээр бүхэл үрийн гэх мэт шошготой талх их байдаг. Үнэн хэрэгтээ том ширхэгтэй, шигшээгүй гурил нь хүний биед ашигтай байдаг. Эслэг өндөр, олон төрлийн витаминтай учраас удаан хугацаагаар цатгаж, зүрх судасны системийн өвчлөл, таргалалтаас урьдчилан сэргийлдэг байна.

Гэхдээ шошгонд бүү итгэ. Бүхэл үрийн гурилын найрлагыг нь шошгоноос хар.

4. Шинэлэг байдал

4-8 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Хэрвээ савлагаан дээр хэрэглэх хугацаа нь 72-оос дээш цаг байвал үйлдвэрлэгч гурилдаа тогтворжуулагч, консервант нэмж, бүтээгдэхүүнээ шинэлэг байлгадаг гэсэн үг.

• Талхны зарим том үйлдвэрүүд заримдаа үйлдвэрлэснээс хойших маргаашийн өдрийг тавьдаг. Харин худалдан авагчид дөнгөж шинээр гарсан гэж боддог. Талхыг 3 хоногоос дээш хугацаагаар шинээр хадгалах арга гэж байхгүй.

5. Савлагаа

5-9 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Зарим үйлдвэрлэгч ашгийн төлөө худалдан авагчдынхаа эрүүл мэндийн золиосонд гаргадаг. Полиэтилен уут эрүүл мэндэд тун хортой. Түүнд талх савлавал ашигтай чанараа алдаж, захан дээр нь хөгц үүсгэдэг. Учир нь гялгар уутанд талх “амьсгалдаггүй”. Заримдаа уутанд усан дусал ч харагддаг. Хэрвээ талхыг зохих температурт хөргөлгүйгээр уутанд хийсэн бол ингэдэг.

• Савлагааны хамгийн тохиромжтой хувилбар бол полимер хуудсан түгжээтэй цаасан уут юм. Цаасан уут нь экологид ээлтэйгээс гадна талхыг түүхийрч, резин шиг болгодоггүй. Тийм савлагаатай талх амархан хатдаг тул 2-3 хоногийн дотор идэх хэрэгтэй. Ер нь элдэв хольцгүй цэвэр талхыг удаан хадгалах боломжгүй.

6. Үнэр

6-6 Талхны чанарыг мэдэх энгийн 13 арга

• Шанц, ваниль гээд шинэхэн талх, боовны үнэр талхны цехээс үнэртэж, хэчнээн цатгалан хүн ч ийм үнэрт шүлс нь гоождогийг мэднэ. Гэхдээ энэ нь цэвэр талх гэсэн үг биш. Жигнэмэл бүтээгдэхүүнд үнэр ашиглаж, ийм тансаг үнэртэй болгодог.
• Талхыг худалдан авахынхаа өмнө үнэрлээд үз. Хэрвээ талх эвгүй үнэртэж байвал худалдан авахаас татгалзаарай. Талхнаас юу ч үнэртэхгүй байвал дутуу исгэсэн гурилаар хийсэн гэсэн үг.

 

Эх сурвалж: UPDOWN.MN


Энэ мэдээ таалагдаж байвал: