Нийгэм / 2018/01/23 / 3

Ардчилсан нам Х.Баттулга уу, С.Эрдэнэ үү



Намуудын доторх хагарал бутрал өнөө ёстой хуурай өвсөн ассан түймэр шиг л өрнөж байна. Арга ч үгүй биз хэн нэгнээ дээш нь  гаргахгүй гэсэн сонирхолтой төрийн түшээдийн чимээгүй дайн уг нь намуудын хооронд болдог байсан бол одоо нам дотроо алалцаж эхэлсэн нь сүүлийн хэдэн жилийн улстөрийн гол тоглолт болжээ. 

Өнгөрсөн жилийн сонгуулийн дараа намууд шинэчлэл нэрээр халаа сэлгээгээ хийж нам доторх фракцынхаа нэр хүндийг өсгөх гэсэн оролдлогууд өнөөдөр ч үргэлжилсээр байна. Үүний саяхны тод жишээ нь МАХН. УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын дарга болохоор улайрч урт шар дээлт тэргүүнээ унагасан явдал. Гэхдээ үүний энэ үйлдлийг хуулдийн байгууллага хүлээн аваагүй нь түүнд бөөн бухимдал төрүүлээд байгаа нь нууц биш. 

Гэтэл АН доторх эрх мэдлийн дайн өнөөдөр ч бас үргэлжилж байгаа учир мэдэх хүмүүс хэлж ярьсаар л байна. Учир нь "С.Эрдэнийг намын даргын сунгаад МоАХ-ын дэмжлэгээр ялсан” гэдэг яриа байдаг. Харин “Х.Баттулгыг Шонхор дэмжсэн учир Ерөнхийлөгч болсон” гэх яриа ч байгаа. Ер нь олны үг ортой гэдэгчлэн энэ хоёр эрхмийн дээрх тохирооны үндсэн дээр хоюул өндөр албан тушаалд очсон байхыг үгүйсгэхгүй ч мэдээж Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход Ардын намынх нь журамт дүү нарын үүрэг багагүй байсныг сонгуулийн дараа бүгд мэдсэн.

Тэгвэл МоАХ-ын тэргүүн Ерөнхийлөгч маань Шонхорын тэргүүн Ардчилсан намын даргатай сүүлийн үед нэг л таарч тохирохоо болиод тогооноосоо халих дөхөөд байгаа гэнэ билээ. Угтаа бол Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан ч Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа өнгөн дээрээ ч болтугай нам бус статустай болох ёстой Ерөнхийлөгч маань эгээтэй л Ардчилсан намын дарга шиг аашлах болсон нь эрхэм С.Эрдэнэд таалагдахгүй байгаа бололтой. Тэрбээр хэдийнэ Шонхорынхноо хайрцаглаад эхэлсэн сурагтай. Ерөнхийлөгчийнхөө хүмүүсийг дэвшүүлэн зайлуулах замаар замаа цэвэрлэж, Ардчилсан намыг өөрийн хүмүүсээр дүүргэх үйл ажиллагааг хэдийнэ эхэлчихсэн нь, Ерөнхийлөгчийнхөө санааг чилээж эхэлжээ. Тийм учраас л Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ тарах ёстой, Ерөнхийлөгчийн засаглал” гэх мэт башир аргыг хэрэглэж, МоАХ-ныхоо партизануудаар өөрийн үгийг ард түмний үг мэтээр дайж, Ардчилсан нам байтугай Монгол Улсыг ч авах чадалтай аавын хүү гэдгээ С.Эрдэнэ мэтэд харуулахаар зүтгэж эхэлсэн нь илэрхий боллоо.

Х.Баттулга, С.Эрдэнэ 2 бол хэн нь хэнээсээ дутахааргүй хор найруулагчид. Хэнийх нь найруулсан хор Ардчилсан намынхныг өөрийн болгох вэ гэдгийг аль эртнээс олоод харчихсан ч байж магадгүй юм. Х.Баттулга хүчтэй юу, С.Эрдэнэ хүчтэй юу гэдгийг харах л үлдээд байна. 

Эцэст нь хэлэхэд эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч маань намаасаа салж чадахгүй эргэн зууралдаж намын доторх асуудал руу орж хагарган бутаргах ажлыг хийгээд яваа нь хачирхалтай. 

 

BOLOD.MN



  • baagii · [66.181.185.82] · 2018/01/23

    Erdene gusnuun arai tursnilgatai uls terch naana tsaadahkaa medehk hun snuu


  • Зочин · [66.181.181.12] · 2018/01/23

    заа ааа ааа


  • зочин · [119.40.103.162] · 2018/01/23

    Монголын төрд ойртуулж болохгүй хүмүүс