Т.Ганболдын бүрдүүлсэн бие даан нэр дэвшигчдийн багт хэн хэн багтав


Т.Ганболдын бүрдүүлсэн бие даан нэр дэвшигчдийн багт хэн хэн багтав

 

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын сонгуульд салбар салбарын шилдгүүдээр багаа бүрдүүлж бие даан нэр дэвшихээ зарласан. Улс төрийн намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож байгаагүй нэр цэвэр хүмүүс ийн нэгдсэн нь 2020 оны УИХ-ын сонгуулийн содон өнгө болж байна. Сонгогчид энэ удаад намыг биш хүнийг харж сонголтоо хийх нь олон судалгааны дүнгээс тодорхой болсон тул бие даагчид өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулж эхэлжээ.

Т.Ганболдын бүрдүүлсэн бие даагчдын багт олон салбарын доктор, профессор 11 хүн багтсан мэдээ байна. Үүнээс гадна 2020 оны сонгуулийн хамгийн гал гарсан өрсөлдөөн өрнөнө гэгдэж байгаа Баянзүрх дүүрэгт Т.Ганболд өөрөө нэр дэвшихээр сонголтоо хийжээ. Баянзүрх бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, улстөрчийн чансаа шалгадаг хүнд тойргуудын нэг. Шилдгүүдийг нэгтгэсэн лидерийн хувьд хамгийн хүнд тойрогт дэвшиж ялалтыг буухиаг эхлүүлэх зорилго тавьсан нь тодорхой.

Бие даагчдын дотор бидний сайн мэдэх эдийн засагч Т.Хасбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ө.Гэрэлт-Од, улс төр судлалын доктор А.Саруул, дуучин, эрх зүйч Т.Бат-Оргил гээд нэр цэвэр, хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрхмүүд багтаж байгаа юм байна. Цар тахал дэгдэж эдийн засаг өдөр ирэх тусам хүндэрч байгаа энэ цаг үед асуудлыг эрүүлээр хардаг, гарц шийдэл санал болгодог, улс төрийн намд гинжлэгдээгүй хүмүүсийг олон нийт УИХ-д сонгож дэмжих магадлал өндөр байгаа юм.