fbpx Р.Эмүжин: Юун Х.Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 22 секунд

Р.Эмүжин: Юун Х.Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн тоглоом болчихоод байна. Хадгаламж, зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүгээ танах зэрэг шийдвэрүүдийн тухай санал хэзээ ч амжилт олж байсангүй. Монголбанк өөрөө мөнгөлөг олигархуудын хяналтанд дуугардаг, хөдөлдөг болсон гэх. Түмнээ өмгөөлөх учиртай төрийн түшээд нь төө зузаан өрийн дансаараа банкуудад барьцаалагдчихсан, төрийн албан хаагчид нь орон сууц, машины зээлээрээ дөнгөлүүлчихсэн, сонин телевизүүд хаалтын гэрээнд чөдөрлүүлчихсэн, олонх сэтгүүлч байр унааны барж давахгүй их өртэй.

Эмээ өвөө нар тэтгэврийн зээлэнд сөхрөөд уначихсан...ийм л БАНКНЫ ЗАСАГЛАЛ ноёрхсон нийгэмд амьдрах болсоор удав. Жил болгон Хаанбанк, Голомт, Худалдаа хөгжил зэрэг том банкууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг хийж 10, 20 сая төгрөг өгч гийгүүлнэ. Үүнийхээ төлөө банкны балиар засаглалын тухай, шударга бус шулааны тухай дуугарах эрхээ хаалгана. Аа дээр нь нөгөө банкууд чинь томхон хэвлэл бүрт өөрийн гэсэн мэдээлэгчтэй. "Манай банкны талаар муу мэдээлэл гарчих гээд байвал дуулгаарай" гээд тэдэндээ цайны мөнгө атгуулчихна. Хааяахан аргагүй нэг тэсэрч, арыг нь ухсан сурвалжлага үзэгдвэл хаалтын гэрээний мөнгөн дүнгээ нэмээд л боллоо. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба Банкны зээлийн гэрээний хажууд юу ч биш. Дээр нь нөгөө цагдаа нар маань ч бас банкинд өртэй. Тэгээд энэ чинь ардчилсан нийгэм юм уу? Ёстой яршиг л байна. Банкны чимээгүй засаглалд улс орноороо баллуурдуулж байна.

Монголчууд, гүргэр,тэвчээртэй, хөдөлмөрч...гэвч эдийн засгийн боловсролгүй. Бас ч гэж сүүлийн 30 жилд мөлхөөд ч болов ихийг хийж бүтээлээ. Тэглээ гээд өөд нар үзсэнгүй, өр зээлээс мултарч дөнгөсөнгүй. Харин өнөө мөнгө хүүлэгчид маань баяжаад, бандайгаад, томроод, тонтойгоод. Хот бүхлээрээ тэдний мэдлийнх. Улс орон банкуудын ундаалганы мөнгө төдий болж хувирлаа. Хаана шинэ шилэн байшин ашиглалтанд орж, хаана шинэ үйлчилгээний байгууллага үүдээ нээнэ, тэр нь Хаанбанк зэрэг аль нэг шулаач, Хятад хоолны газар хоёр л байх болов. Ямартаа Эрдэнэтийн 49 хувийн наймаанд Худалдаа хөгжлийн банк ноёрхон оролцсоныг бид хэзээ хойно мэдэж байхав. Ард түмэн жижгэрч, банкууд томорно гэдэг л энэ байх. Манжийн ноёрхлын үед л монголчууд ингэж өмнө зүгийн мөнгө хүүлэгчдийн дарлалд тарчилж, сүүлдээ өрөө төлж чадаагүй нь есөн эрүү тулгуулж, хугацаагүй цэргийн албанд морддог байсан түүхтэй. Гэтэл шинэ мянганд эх оронч бус банкуудын дарлал, дайралт хоёрт ингэтлээ сөхрөх гэж. Манжийн пүүсүүдийн өрийн бичгийг шатааж байж толгой өндийлгөсөн монголчууд энэ удаа банкны шударга бус зээлийн гэрээнүүдийн шатаах юм уу, хаашаа юм. Яршиг зүгээр, тэр гадны банкуудыг нь оруулж ирээд, яг яаж зээлийн хүү буулгахыг харчихъя зүгээр. Эх орон ард түмнээ хайр найргүй шулан мөлжиж буй манай банкуудыг тэгээд үндсэрхэг гэж найдсаар өчнөөн л хугацаа алдлаа.

Банкны мэдлийн телевизээ үзэж, банкны лизингтэй орноосоо өндийж, банкны төмөр сейфэнд гэрчилгээ нь хадгалаатай буй байрнаасаа өглөөдөө гарч, банкны барьцаатай машинаа унаад л... Банкны малаа хариулж, банкны мэдлийн ноосоо самнаж, ноолуураа тушаагаад л...аль насны үйлийн үр, алин цагийн алдаа вэ. Ажиллаад ажиллаад ард нь гарахын аргагүй өндөр хүү, амьдраад амьдраад нас хүрэлцэхгүй хугацаагүй мэт зээл....аймшигтай юм. Монголчуудын өр зээл ярьдаггүй өөдрөг хэрнээ нэрэлхүү зан дээр муухай тоглож байна даа. Ерөнхийлөгч Баттулгад дуулгахад банкуудын булчин таныхаас томорч, БАНКНЫ ЗАСАГЛАЛ таныхаас давж хальсан...

Нийтлэлч Р.Эмүжин

Аварга Ч.Санжаадамба Дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг эвдэхэд ойрхон байна
Аварга Ч.Санжаадамба Дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг эвдэхэд ойрхон байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​