
У.Хүрэлсүхийг 26 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчөөс чөлөөлсний дараа МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордон дахь Ерөнхий сайдын албан өрөөнд хуралдаж. Хаалттай бөгөөд дараачаар нь аль ч дарга нь мэдээлэл өгөөгүй Удирдах зөвлөлийн хуралдааны мэдээ улс төрийн тамхины цэг дээр хэдүйнэ гарч.Сонсох нь ээ: МАН-ын Удирдах зөвлөлийн уг хуралдаанаар хэд хэдэн ноцтой зүйл яригдаж. Нэгдүгээрт, намын рейтинг маш муу хийгээд сул тааруу байгаа учир сонгуулийг аль болох нааш татаж 21 оныхтой адилаар зохион байгуулах нь чухал гэж. Өнгөрсөн даваа гарагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачхаад МАН-ын бүлгийн хуралд оролцох үеэр энэхүү намын рейтингийн асуудал хөндөгдөж байж. У.Хүрэлсүх нам руугаа орох чигийн юм ярьж: Хэдүүлээ цаашдаа эвтэй байцгаая гэж. Тэгэхэд нь МАН-ын бүлгийн зарим гишүүн: Энэ хүн нам хагалж 35 хувьтай байсан намын рейтингийг 19 болтол туйлдуулчихаад эдүгээ юу ярина вэ гэлцэж. Энүүнээс харах нь ээ: МАН-ын рейтинг 1.6 жилийн хугацаанд 35-аас 19 болон унаж.
Хоёрдугаарт, сонгуулийг ийнхүү наашлуулах нь АН-ын рейтинг өсөлттэй байгаатай холбоотой. АН-д болон бусад нам эвсэлд сонгуульд бэлдэх хугацаа олгохгүй байх ач холбогдолтой. Сонгууль наашлахтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид санхүүжилтийг хариуцаж, Монголбанк, хууль хяналтынхны туслалцаатайгаар сөрөг хүчнийхэнд санхүү босгох боломж олгохгүй байхад анхаарах нь зүй.
Гуравдугаарт, АН-ын Н.Алтанхуягийн рейтинг өндөр байгаа тул нэр дэвшихийг нь хуулиар хаахыг Хууль зүйн сайд, ХЗБХ-ны дарга нарт даалгах. Энийг Ерөнхийлөгчийн шинэ хуулинд оруулах бөгөөд машид нууцлаад энэхүү чуулган хаахаас өмнө хийх нь зүй.
Мөнхүү гүтгэлгийг Эрүүгийн хариуцлагатай болгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн сайд хариуцах.
Ерөнхий сайдын Төрийн ордон дахь өрөөнд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан дээр ийнхүү ярьж, тохирч, шийдвэр гаргасныг улс төрийн тамхины цэгээр иймэрхүү маяг байдалтай хуучилцгааж байх ажээ...
Ө.Билэг Dnn.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!