fbpx Д.Амарбаясгалан: МАН эв эеийг хичээж ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 22 секунд

Д.Амарбаясгалан: МАН эв эеийг хичээж ажиллана

МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө.

Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211  мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон  бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат хамгийн олон буюу 11 дэх удаагаа сонгодон оролцлоо.  Мөн УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж  зэрэг төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төлөөлөгчөөр сонгогдон ирж оролцов.

            Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна. Энэ нь МАН-ын энэ удаагийн их хурал намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөллийг бүрэн хангасныг илэрхийлж байна.

Их хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь ахмад дипломатч,Монгол Улсын баатар, 100 настанПунцагийн Шагдарсүрэнбайсан бол  хамгийн залуу нь  Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн, 22 настай Төмөрбаатарын Цэнд-Аюуш байна. Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн манай намыг 44 жил удирдсан  Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар нэгэн үе ажиллаж байсан нэгэн юм.

Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер мэргэжилтэй байна. Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.

Их хурал Монгол ардын намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын ХХҮII их хурлаас хойш Намын бага хурал, Удирдах зөвлөл, намын Ажлын албанаас хийсэн ажлын талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл,намын Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэлийг тус тус хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.

Их хурлаас “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталлаа. Шинэ “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн гол агуулга нь намынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодотгож, үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг илүү тодорхой болгож байгаа юм. Намын мөрийн хөтөлбөр нь үндсэн 3 хэсэгтэй.

Эхний хэсэг нь “Эрх чөлөө-тусгаар тогтнол”. Энэ хэсэгт ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл гэдгийг зарлан тунхаглаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах бодлогын тулгуур үндсүүд, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлон заасан.

Хоёр  дахь хэсэг нь “Шударга ёс-хариуцлага”. МАН шударга ёс, хариуцлагыг үйл ажиллагааныхаа нэн тэргүүний зарчим болгон тунхаглаж байна. Энэ хүрээнд эв санааны нэгдлийн зарчмыг нийгмийн шударга ёсны тулгуур гэж үзэж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг эрхэмлэх болно. Хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдээ тогтвортой ажлын байраар хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлж, олсон орлогоо эдийн засгийн бие даасан байдлыг хангахад зарцуулах зэрэг асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахыг эрмэлзэх болно.

Гурав дах хэсэг нь “Эв нэгдэл- итгэл зүтгэл”. Эв нэгдэл, итгэл зүтгэл, үндэсний язгуур эрх ашиг нь манай намын үйл ажиллагааны үндсэн зорилго  байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл, үнэт зүйлсийн нэгдмэл байдал нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийн суурь гэж үзнэ.  Төрийн бодлогыг тууштай байлгаж, түүний залгамж чанарыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний бүх талын баталгааг хангаж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Иргэн  бүр харилцан бие биеэ хүндэтгэх, итгэлцэх, эрх үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, эрүүл саруул нийгмийн хүрээлэлд ажиллаж амьдрах тогтолцоог бий болгохыг зорино.

“Монгол ардын намын хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөр бол намын бүхий л үйл ажиллагаанд баримтлах үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмууд юм. Манай нам засгийн эрх барьж байх үедээ ч, сөрөг хүчин болсон ч улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхан байдлын төлөө аливаа асуудалд энэхүү үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмуудыг баримталжшийдвэр гаргах хөтөч, жанжин шугам юм.

Түүнчлэн Монгол Ардын Намын их хурлаас намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа.Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын дотоод амьдралд тулгарч буй олон асуудлыг оновчтой зохицуулах, намын үйл ажиллагааны эмх цэгц, дэг журмыг сайжруулах, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд  чиглэсэн олон заалт орсон. Тухайлбал, МАН-ын бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгож нэмэгдүүлэн,бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь анхан шатны байгууллагын төлөөлөл байх квот тогтоолоо. Энэ заалт нь МАН-ын анхан шатны болон удирдах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулж, гишүүдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Мөн дүрмийн “намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт өөрчлөгдөж, 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх боллоо. Энэ бол жендерийн тэгш байдлыг хангахад тууштай хандаж байгаагийн илрэл юм. МАН-ын Их хурлаас нууц санал хураалтаар 369 гишүүнийг сонгож МАН-ын бага хурлыг байгууллаа. Бага хуралд 60 гаруй хүн нэмж нэр дэвшин өрсөлдсөн нь их хурлын шйл ажиллагааг чөлөөтэй, ардчилсан зарчмаар явагдсаныг харуулж байна. МАН-ын 28 дугаар их хурлын төлөөлөгчид намын дотоод амьдрал болон улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан намын эв нэгдлийгбэхжүүлэх талаар тусгайлан тогтоол гаргалаа.Ийнхүү МАН-ын их хурлын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МАН-ын XXVIII Их хурал өндөрлөсний дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж, МАН-ын дарга У.Хүрсэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улирлуулан ажиллуулахаар нэр дэвшүүлсэн бол заалнаас Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнайг нэр дэвшүүлсэн. Дашзэгвэгийн Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74,5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Түүнчлэн Намын Нарийн бичгийн даргад Цогтын Бат-Энх дахин сонгогдсон бол Удирдах зөвлөлийн 29 гишүүн энэ өдөр сонгогдсон.

Ийнхүү МАН-ын XXVIII их хурал, Анхдугаар Бага хурал амжилттай болж, Их хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй орох хариуцлагатай үүрэг үлдээд байна.

П.Батхуяг: Дахиад хэлэхэд би Хойд Солонгос, надад Трампууд ч бий
П.Батхуяг: Дахиад хэлэхэд би Хойд Солонгос, надад Трампууд ч бий
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​