fbpx УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хөшөөтийн уурхайд ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 13 секунд

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хөшөөтийн уурхайд ажиллалаа

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд  “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ. Чуулга уулзалтын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,  УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр буюу 2017.11.27-ны өдөр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

 Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд орон нутгийн хөгжилд анхаарч, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй нь зөв зүйтэй юм. Цаашид ч энэ мэтчилэн орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг нь ажлын байраар ханган, харилцан бие биедээ дэмтэй байдлаар Монголын уул уурхайн үйлдвэрлэл яваасай” хэмээв.

Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод 2007 оноос эхлэн “Мо Эн Ко” ХХК ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж буй билээ. Тус ордын бодит нөөцийг 2016 оны 3 сард 250 метрийн гүнээс тооцооолон 87,99 сая тонноор шинэчлэн тогтоосон байна.

Коксжих нүүрсний тус уурхайд өдгөө 1000 гаруй хүн ажиллаж байгаагаас 700 орчим нь монгол ажилчид юм байна. Түүнчлэн “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн иргэдэд 40 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр нүүр нийлүүлдэг байна. Мөн туслан гүйцэтгэх ажлууд, хүнс бараа нийлүүлэлтийн дийлэнхийг орон нутгаас авахаар гэрээ байгуулан ажилладаг аж.

Энэ талаар тус компанийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Гөлөгөө “Манайх орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу нийт ажилчидын 71 хувийг орон нутгаасаа авч ажиллуулж байна. Мөн Ховд аймгийн компаниуд манай экспортын тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэн ажиллаж байгаа” гэв.

       Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн А.Ундраа нар Хөшөөтийн уурхайтай танилцсаныхаа дараа тус орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр нутгийн иргэд тус тосгонд суурьшсан хүн бүр амьсгалын замын өвчлөлтэй болж, иргэдийн хашаанаас нэгхэн метрийн зайд хөрс хуулалтын шороон овоолго түрж орж ирээд байгааг УУХҮ-ийн сайд болон албаны бусад хүмүүст дуулгав.

Хөшөөт багт өдгөө 215 өрх, 1500 гаруй иргэн амьдардаг байна. Сүүлийн жилүүдэд тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай яригдсаар байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь, эрүүл мэндийг давсан ямар ч эрх ашиг байх ёсгүй гэдгийг Д.Сумъяабазар сайд дуулган энэ талаар анхааралдаа аван ажиллана хэмээлээ. 

 Улсын төсөвт энэхүү тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр 2018 оны төсөвт 600 сая төгрөг тусгасан байна. Иймээс үлдсэн хэсгийг компани болон орон нутаг хамтран шийдэж ирэх онд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлсэн юм. Мөн тэрбээр “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил норм дүрмийн дагуу хэвийн явагдаж байна. Гагцхүү нүүрсийг хуурай технологийн аргаар баяжуулдаг тул энэ нь орчин тойрондоо муугаар нөлөөлж байгаа. Бид өнгөрсөн жил цаашид нойтон аргаар нүүрсийг баяжуулах асуудлаар  компанитай гэрээ байгуулсан. Ингэснээр 100 гаруй хүн ажлын байртай болж, байгаль орчинд ч эерөг нөлөө үзүүлнэ” гэв. 

 

“Шинэ санаа - Шилдэг инноваци-2017” уралдаан зарлалаа
“Шинэ санаа - Шилдэг инноваци-2017” уралдаан зарлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​